Та Асуу, Би Хариулая

Энэ хэсэгт та бүхэн одонорон судлалтай холбоотой аливаа асуултаа чөлөөтэй сэтгэгдэл үлдээх журмаар тавиарай! Жишээ нь “хар нүх гэж юу вэ?”, “ертөнц хир том бэ?”, “манай нар болон гаригууд хаанаас яаж үүссэн бэ?”, “яаж оддын зургийг авах вэ?”, “одонорны дуран яаж ажилдаг вэ?” гэх мэт юу дуртайгаа асуугаарай. Би өөрийн цаг завын боломжоороо аль болох дэлгэрэнгүй энгийн үгээр тайлбарлан нийтлэж байяа.

Мэдээж асуултаа тавьхаасаа өмнө доорх жагсаалтад таны асуулт байгаа эсэхийг шалгаарай:


223 comments

  1. одны орд,галактик,мананцар зэргийн тодорхойлолтуудыг хэлж өгөөч.Таны блог үнэхээр гоё гоё мэдээлэлтэй маш их таалагддаг шүү амжилт хүсье

    1. эдгээрийн тухай нийтлэл зѳндѳѳ бичсэн байгаа

  2. Сайн бна уу. Эрхэм дүүгийн Шинжлэх ухаанч нийтлэл бүр тань олон хүмүүст хүрэхийн зэрэгцээМонголд ШУ-н яагаад хэрэгтэй талаар бага боловч ойлголт өгч залууст өөрийг бодогдуулж байгаа гэж би үздэг.
    Асуулт: 1, Орчлон ертөнцөд байгаа бараг бүх биет заавал эргэлттэй байдаг бололтой яагаад. /Дэлхий тэнхэлгээ тойрох жишээтэй/. 2. Сансар огторгуйд байгаа жишээлбэл нарны систем өөрийн глактигаа тойрч эргэдэг, энд ямар хүч үйлчилээд байна вэ. Энэ хүч тогтмолуу эсвэл динамик уу
    3. Орчлон ертөнцөд таталцалд үл орших юмс үгүй биз, тэлэлтээс болж жишээ нь дэлхий нар хоёрын хоорондох зай холдож байгаа гэж үзэж болох уу, яагаад

    1. 1. одод, галактикууд, гаригууд мѳн бусад жижиг биес бүгд л аврага том устѳрѳгчийн үүлнээс таталцалаар нягтарж бүрэлдэн бий болдог. Ингэж нягтархад ѳнцгийн момент гэгч зүйл заавал хадгалагддаг учир дээрх биетүүдийг ямар нэгэн эргэлтгүйгээр бий болгох боломжгүй юм. Жишээ нь дэлхий маань 4.5 тэрбум жилийн ѳмнѳ анх бий болохдоо хадгалж үлдсэн эргэлтийн моментээ одоо хүртэл алдаагүй байж байгаа,

      2. Нарны систем галактикийн тѳвийг нь таталцалаас болж тойрж эргэдэг. Таталцал нь манай ертѳнцийн суурь 4 харилцан үйлчлэлийн нэг. Масстай биет болгон таталцалаар харилцан үйлчлэлцэнэ. Манай нарны аймгийн биет болгон хоорондоо таталцалаар харилцан үйлчлэлцэж байгаа, цаашлаад манай галактикийн одод болгон, ертѳнцийн бүх биес таталцалаар харилцан үйллэлцэж байгаа. Гэхдээ таталцал нь биес хоорондын зай болон тэдгээрийн массаас хамаарна, хол байх тусам эсвэл масс бага байх тусам сул гэх мэт. Тэхээр хэн нь хэнийгээ тойрох вэ, хэн нь илүү давамгай байх вэ гэдэг чиний авч үзэж байгаа системээс хамаарна. Жишээ нь манай нарны аймаг дотор нар бусад бүх биетээс хамаагүй илүү масстай учир бүгдээрээ бараг нарыг шууд тойрон эргэдэг. Гэтэл сар яагаад нарыг шууд тойрохгүй дэлхийг тойрдог хэрэг вэ? дэлхийтэй хэт ойрхон учираас тэр. Яг адилхан шалтгаанаар галактикийн хэмжээс дээр нар болон бусад зуу орчим тэрбум одод бүгд галактикийн тѳв хэсгийг (хамгийн их масстай хэсэг) тойрон эргэдэг боловч тэдгэээр од бүрийг ѳѳрсдийн гаригууд нь давхар тойрон эргэнэ гэх мэт.

      3. Ертѳнц тэлнэ гэхээр бүх юм хоорондоо илүү тусгаарлагдана гэсэн үг биш шүү. Тэлж байгаагийн шалтгаан нь хар энерги гэж бидний сайн ойлгохгүй байгаа зүйл. Дээр хэлсэнчлэн хэдий ертѳнц маань том хэмжээс дээр хурдсан тэлж байгаа боловч жижиг хэмжээс бүр дээр биес бие биенээсээ холдохгүй. Хангалттай жижиг хэмжээс дээр таталцалын хүч хар энергийн нѳлѳѳллийг давамгайлна. Жишээ нь манай нарны аймаг бол ертѳнцийн маш маш маш маш ѳчүүхэн хэсэг, тиймээс дэлхий нар хоорондын зай нь таталцалаар л зохицуулагдана.

  3. Гайхалтай сайхан блог хөтөлж мэдээлэлээр үргэлж тэтгэж байдагт тань баярладаг шүү. Нэгэн зүйлийн талаар асуух гэсиймаа. Долгион, цацраг гэх ойлголтуудын талаар багц мэдээлэл оруулж болох уу.Энгийн жишээгээр усны долгионыг харж ойлголт авж болох ч тайлбарлахад хэцүү юм шиг санагддаг. Ер нь ертөнцийн суурь үзэгдэл шүү дээ. Тэгэхээр түүний төрөл, (гэрэл, рентген …..) ямар шинж чанараар нь хэрхэн ангилдаг талаар багц мэдээлэл байвал сайхан байна.

    1. nadad hariu bhgui mu

      1. Усны гадрага дээрх энгийн долгионыг 10 жилийн физикээр тайлбарлаж болно. Цахилгаан соронзон долгионы (гэрэл) хувьд яг тусдаа бичигдсэн нийтлэл байхгүй, гэхдээ олон нийтлэлүүд дээр цухас цухас тайлбарлагдаад явсан байгаа.

        Дараа нь тэгж байгаад заваараа гэрлийн тухай нийтлэл бичье.

  4. Сайн байна уу? Блог тань их сонирхол татлаа! Одон орны судлалд нь амжилт хүсье! Нэг зүйл асуумаар санагдлаа! Магадгүй судалгаанаас нь өөр сэдэв байх вий, тэгвэл цагаа бүү үрээрэй шүү!
    Дэлхий дээр хэд хэдэн удаагийн мөстлөг болж байсан. Мөстлөг болох олон шалтгааныг судлаачид тайлбарласан байдаг… Ойр ойрхон давтамжтай олон галт уул дэлбэрэхэд агаар мандалд их хэмжээний тоосонцор дэгдэн нарны илчийг олон жилийн турш хаасанаар хүйтэн уур амьсгал давамгайлж мөстлөг үүсэх, Миланковитчийн цикл гээд нарны орбит замаасаа хазайх, мөн дэлхийн туйл 20000-40000 (гэсэн санагдаж байна) жилийн давтамжтайгаар тэнхэлгээ 23 градусаар хазайдаг гэх мэтийн олон таамаглал байдаг юм билээ!

    Миланковитчийн цикл, Дэлхийн тэнхлэг хазайх зэрэг нь манай дэлхийгээс бусад гаригт тохиолддог л байх ийм судалгааг бусад гаригт судалж тэнд хүйтэн уур амьсгал бий болдог тухай одон орны судалгаанд судлаж нийтлэдэг болов уу? Ер нь дэлхийн хазайх болон түүнийг тойрдог орбитын тухай сонирхолтой мэдээлэл байвал хуваалцаач!

    Бүрнээ

  5. үзэсгэлэнт гүнж · · Хариулах

    Сайн уу? . Ганц хоёр юм асууяа. http://www.nasa.gov/jpl/cassini/saturn-north-pole-hexagon-20131204.html#.UqFD2vLsW8g Энэ хуудсан дээр байгаа нийтлэлийн агуулгыг тайлбарлаж өгөөч. Жич: Би англи хэл мэдкү байгаам 🙂 Кассини хөлгөөс авсан Санчирийн зураг шиг байгаам. Яагаад зургаан талтай эргүүлэг үүсээд байна? Бас тэр Curiosity өөрөө явагч роботоос авсан хамгийн сүүлийн үеийн зураг тайлбар оруулж өгнө үү? Баярлалаа

  6. Уншигч · · Хариулах

    Манай дэлхий яаж vvссэн юм бол? Vvсэхэд яг ямар процесс явагдсан юм бол? Vvсэхдээ анхнаасаа л нарны дагуул гариг болсон уу?

    1. 4.5 тэрбум жилийн ѳмнѳ манай нарны аймаг том молекулан үүлийн агшилтаар бий болсон. Дэлхий маань анхнаасаа л нарны дагуул байсан. Энэ талаар олон нийтлэлүүдэд бичсэн байгаа.

  7. Цаг хугацааны бөөм гэж байдаг уу. Матери өөрөө цаг хугацаа орон зайг үүсгэгч байж болох уу

    1. бидний мэдэх шинжлэх ухаанд цаг хугацааны бѳѳм гэж байхгүй. Бидний ойлголтоор цаг хугацаа нь материэс ангид зүйл, гэхдээ орон зайтай салшгүй холбоотой. Энэ холбооны талаар хэд хэдэн нийтлэл бичсэн байгаа.

      1. zaluu · ·

        миний бодлоор матери үгүй бол орон зай цаг хугацаа байж таарахгүй юмшиг. Мөн галактикууд бие биенээсээ холдож байгаагаас илүүтэй галактикуудын эзлэхүүн л нэмэгдэж байгаа болов уу. Энэ талаар өөрийнхөө тайлбарыг өгөөч

      2. энэ талаарх миний хувийн итгэл үнэмшил гэж надад байхгүй, шинжлэх ухаанд ѳнѳѳгийн байдлаар хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн онол тайлбарыг л би мэднэ. Энэ онол мэдээж алдаатай байж болно, гэхдээ одоогоор тийм гэх баримт, хэмжилт үндэслэл алга байна.

        Чиний бичиж байгаа зүйлсийн хувьд, галактикуудын эзэлхүүн тэлхээр яаж хоорондох зай нь нэмэгдэх гээд байгааг ойлгосонгүй. Бас заавал матери байж цаг хугацаа орон зай байна гэж юун дээр үндэслэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Шинжлэх ухаанд хэн нэгний хувийн бодол итгэл үнэмшил ямар ч үнэ цэнэгүй гэдгийг бодож үзээрэй.

        Үнэхээр энэ талаар нухацтай ойлголттой болоё гэвэл эхлээд энгийн суурь физикээ сайн сурж авах хэрэгтэй гэж зѳвлѳх байна.

      3. zaluu · ·

        Мхн, энгийн суурь физик ч сурч авах нь одоо өнгөрсөн байх оо. Нас явчлаа. Ернь манай үеийнхэнд одон орон байтугай физик алдаг оног орж байлаа шүү дээ. Одооны хүүхдүүдийн боловсрол хамаагүй дээр болж.

      4. zaluu · ·

        Цаг хугацааны машин бүтээж болно гэдэгт би лав итгэдэг, гэхдээ зөвхөн ирээдүй рүү л аялаж болно /хэзээ ч буцаж ирэхгүйгээр/, өнгөрсөн рүү аялаж болохгүй. Гэрлийн хурдыг ч орчлонгийн дээд хурд гэж боддоггүй, нүдэнд үзэгдэхгүй боловч илүү хурдан бөөмс байж л таараа. Орчлонт ертөнцийн гариг бүр дээр цаг хугацааны өнгөрөх хурд өөр өөр байдаг гэж боддог. Тухайлбал ангарагдээр цаг хугацаа дэлхийнхээс арай удаан /эсвэл хурдан/ явагддаг байж магадгүй. Тэгээд бас орчлонт ертөнцөд цаг хугацаа, орон зайнаас үл хамаарагч бүх орчлонг бүрдүүлэгч суурь хүчин зүйл байдаг гэж би таамагладаг. Орчлонгийн массын олдохгүй байгаа хэсгүүд ч байж магадгүй. Ямар нэг үндэслэл нотолгоо байхгүйлдээ. Физикийн мэдлэг маань ч муу. Гэхдээ л би ингэж боддог.

      5. чиний хувийн итгэл үнэмшил хэнд ч падлигүй шүү дээ.

  8. хэхэ тэр ч тийм биз

  9. Curiosity iin shine medeelel oruulj uguuch

  10. sain baina uu? bi yaj durangaar hari gesen od eswel garigaa oldogiig asuuh gesiin?

    1. эхлээд тэнгэрийн тухай ойр зуурын юм тэвчээртэй сураад ав. Хаана ямар од одны ордууд байдаг, жилийн дотор яаж ѳѳрчлѳгдѳж харагддаг, гаригууд яаж харагддаг, сарны үе гэх мэт. Гадаад хэл мэддэг бол интернетээр юм унш, үгүи бол хуучны 10 жилийн сурах бичгээс эхлэ.

  11. Вояжер-1 Вояжер-2 нарны системээс гарсан уу. Тэдгээр хөлгүүд юунаас эрчим хүчээ авдаг юм бэ. Хурд нь багасах эсвэл зогсох уу. Эсвэл мөнхөд яваад л байх уу. Тэдгээрээс ямар мэдээлэл дэлхий дээр ирдэг бэ. Камертай л байлгүй тэр нь ажилладаг бол уу.
    Нарны системийн гаригууд нэг хавтгай дээр оршдог гэдэг тэгвэл нарны системийн хязгаарыг бөөрөнхий биш зууван гэж ойлгож болох уу.

    1. вояжер 1 нь гарчихсан, 2 нь хэдэн жилийн дараа гэхэд гарна байх. 2лаа дотроо хэд хэдэн жижиг цѳмийн үүсгүүрүүдтэй. Хѳлгүүд зѳндѳѳ олон янзын хэмжилт хийдэг тѳхѳѳрѳмжүүдтэй, гэхдээ цахилгаанаа хэмнэх үүднээс одоо ихэнх нь унтраастай байгаа. Дэлхийрүү 2 3 багажнаасаа л жаахан мэдээллэл явуулдаг. 2025 хүртэл мэдээллэл явуулна тэгээд хѳлгүүд унтарна. Унтарсан ч гэсэн замдаа юм хумтай мѳргѳлдчихгүй л бол цаашаагаа яваад л байна. Сүүлийн асуултыг тань сайн ойлгосонгүй, гаригууд ойролцоогоор л нэг хавтгайд байдаг. Бусад олон тооны жижиг биетүүд нэг хавтгайд нарыг тойрдоггүй. Нарны аймгийн захад бол бүр ч замбарагүй байрлалтай жижиг мѳсѳн биетүүд нарыг тойрж байгаа.

  12. neg yum asuuya. gerliin nasiig ni yaj hemjeed bna ve?
    oroor helbel oddiin zaig yaj hemljeed bna ve?

    1. гэрлийн нас гэж байхгүй л дээ. харин тухайн одноос гэрэл хэдий хугацааг туулж бидэнд ирэх зай гэдгээр л хэмжиж байгаа

      1. harin tii. ter odnood bid teden gerliin jiniin zaitai geed hemjeed bna shde. ter hemjilee yaj hiigeed baigam boloo gej asuusiima.

        ooroor helbel tiim zaitai bna gedgee yaj hemjdeg yum boloo??

      2. удахгүй энэ талаар нийтлэл бичнэ ээ.

      3. zaig herhen hemjdeg talaarah niitlele hezee oruulj ogoh ve? huleegeed l baiga shu. kk

      4. удахгүй ээ, ойрд сайн цаг зав гарахгүй байна.

      5. elfen · ·

        Спектрийн улаан шилжилтээр л хэмждэг дээ. Redshift гэдэг.

      6. ѳѳр ѳѳр зайд байгаа зүйлсийг ѳѳр ѳѳр аргаар хэмжинэ. Гэрлийн улаан шилжилтээр алсын галактикуудыг л түлхүү хэмжинэ үү гэхээс харьцангуй ойрхон байгаа зүйлд ашиглахгүй.

  13. Төрболд · · Хариулах

    Хэхэ нэг сонин юм асуучая. Вангагийн зөгнөл дээр 2304 онд сарны нууцыг тайлна гэсэн байсан. Саранд ямар нууц байж таарах вэ? Яахав харанхуй хэсэгт нь янз бүрийн юм байж болох ч 2304 он гэхэд тэр хэсгийг бүрэн судалцан байх ёстой биздэ. Жаахан тэнэг юм асуусан бол уучлаарай ^_^

    1. Төрболд · · Хариулах

      Заза битгий хариул шал тэнэг юм асуучиж.. бодоод байсан чинь хэхэ

    2. тэнэг юм асуусан байна, уучлахгүй

    3. Ванга юу гэж шаасан байх нь Одон орон судлалд ямар ч хамаа байхгүй

      1. Төрболд · ·

        Чиний юу гэж ш**х Ванга бид хоёрт хамаа байхгүй. Вангагийн зөгнөл үнэн байсан учраас одоо болтол хүн төрөлхтөнд хамаатай байдаг юм агаан дүү.

  14. Төрболд · · Хариулах

    Хэрэв хүн ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй задгай сансарт байвал яг яах вэ? Хөлдөх үү?

    1. Төрболд · · Хариулах

      Заза хэрэггүй http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=cIVMkVSIAbw эндээс хараад мэдчилээ 🙂

  15. Төрболд · · Хариулах

    Нейтрон одны талаар мэдээлэл оруулж болох уу? Би нейтрон од хэрхэн үүсдэгийг бага зэрэг мэддэг ч яагаад заавад нейтрон үлддэг байна аа? Эсвэл өндөр таталцалын хүчний нөлөөгөөр атомын электронууд нь цөмдөө шингэж протонтой аннигляци болдог юм уу?

    1. Төрболд · · Хариулах

      Нейтрон чинь уг нь дангаар байх даа 12 орчим минут болоод бета хасах задралд орж протон болдог биздээ. Тэгсэн мөртлөө нейтроноос бүтсэн од байна гэхээр их сонин юм аа.

    2. Билгүүн · · Хариулах

      Neutron од яаж үүсдэгийг мэддэг хүн ийм сонин асуулт асуухгүй дээ, Вангагаас асуугаад үзээч?

  16. Zarim neg mangar asuultuudiig es tootsvol yamar olon asuultuud irdeg boloo ve? kkk Ta asuu, Bi hariulaya bulan uruu oird oroogui um baina. kkk

  17. Сайн байна уу танд энэ өдрийн мэнд 🙂
    Та 1977 онд хөөргөсөн Вояжер-1 станцын талаар нийтлэл оруулж өгч болох уу.
    Тэр хөлөг их юм дуулгах юм шиг санагддаг хэхэ.
    Одон орон блогын нийтлэл бүр сонирхолтой байдаг шүү танд ажлын амжилт хүсье.

    1. түүний талаар 2-3 нийтлэл бичсэн байгаа.

  18. Sain bna uu? Bi chinii blackhole-nii talaar unshlaa. Sain bichsen bna, gekhdee nadad oilgomjgui neg zuil bna.
    – Herev ter neutron bolon mass ikhtei nyagtarsan tsumuus gerliin buum ch garch chadagui um bol yagaad ter black hole 2 tuilaaraa energy zazaad bna aa? zurag khurug deer avkhuulagdsanig bodokhod nudend uzegdekh gerliin spektrum deer bna gesen ug, tegeheer gerliin buum um bish uu? eniig neg sain tailbarlaj uguuch! danke

    1. 2 туйлаар нь цацарч байгаа цацаргалт нь хар нүхрүү хуйлран орж байгаа дискний соронзон орноос болоод хар нүхний эргэлтийн тэнхлэгийнх нь дагуу ѳндѳр хурдтай шидэгдэж буй матери юм. Ѳѳрѳѳр хэлбэл хар нүхнээс ялгарч байгаа зүйл биш, харин хар нүхрүү орох замдаа явж байгаа материйн зарим нь ингээд эргэлтийн туйлаар нь асар ѳндѳр хурдтайгаар шидэгдчихдэг гэсэн үг. Ийм механизмаар ажилладаг цацаргалтыг тийрэлтэт цацаргалт гэнэ, зѳвхѳн хар нүх эсвэл нейтронон одонд л байдаг зүйл биш, жишээ нь устѳрѳгчийн хүйтэн үүл нягтараад шинэ одод бий болход мѳн ийм цацаргалт ялгарна (гэхдээ мэдээж хар нүхнийхаас хамаагүй бага энегитэйгээр).

  19. hi zarim ued ygaad sarnii durs dugui helberteigeeree nartai hamt udriin tsagaar haragddag yum bol

    1. дэлхийг тойрж эргэдэг болхоор л тэр шүү дээ. Захын 10 жилийн физикийн номон дээр сарны үенүүдийн тухай байгаа.

  20. Хариулах гэж оролдвол. Дэлхий нар сар 3 нь дэлхийтэй хэсэг нь мохоо өнцөг үүсгэж байршсан үед, Нар сар 2уулаа тэнгэрт харагдаж байх үед, нар сарны ихэнх хэсгийг нь гэрэлтүүлнэ. Тэр үед л бид сарыг өдрийн цагаар “томоор” харна.

    Гэхдээ бүтнээр нь харна гэж байхгүй, учир нь тэгэхийн тулд 180 хүртэлх градусын өнцөг үүсгэх хэрэгтэй болоод нар сар тэнгэрт зэрэг харагдахгүй болно, тэгээд нартай талд нь сар байхгүй, сартай талд нь 15ны бүтэн сартай шөнө болно. 180 хүртэлх гэдэг нь бас учиртай хэрэв 180 руу хангалттай ойрхон болчихвол дэлхий маань нар сарны голоор орж сарыг сүүдэрлэснээр сарны хиртэлт явагдана.

  21. https://en.wikipedia.org/wiki/Ceres_%28dwarf_planet%29
    enenii talaar delgerengui sudalgaa yawj l bga bhda?

  22. naiz minee amid menduu,

    niitlel-g chine ih uguilj bna shu

  23. Сайхан блог байсаншүү. Уншсаар байшаад бараг цээжлэх нь холгүй болсон байна. Даанч одоо амьгүй болждээ

Сэтгэгдэл бичих