Tag Archives: галактик

M33 дахь устѳрѳгчийн үүлнүүд

Манай сүүн замын ойролцоо орших 50 гаруй том жижиг галактикуудыг бид дотоод галактикуудын бүлэг гэж нэрлэдэг. Дотоод бүлэг гэхээр хоорондоо таталцалаар тодорхой хэмжээнд харилцан үйлчлэлцдэг жижиг бѳѳгнѳрѳл л гэсэн үг, мэдээж үүнээс цааш хэдэн зуу заримдаа бүр хэдэн мянган гишүүнтэй аврага том бѳѳгнѳрѳлүүд байгаа. Дотоод бүлгийн хамгийн том гишүүн нь бидэнтэй хамгийн ойрхон оршдог (2 […]

Оддын бѳѳгнѳрѳл М15

Доорх гайхалтай зурган дээр түм буман одод яг л зѳгийнүүд үүрэндээрээ шамбааралдаж буй мэт гайхалтайгаар гарсан байна. Энэхүү тэнгэрийн-онгоцны одны ордонд биднээс 35,000 орчим гэрлийн жилийн зайд орших биетийг 200 гаруй жилийн тэртээ одоноронч Чарльз Мэссие анх жижиг дурангаар олж ажиглаад, тэнгэр дахь ер бусын биетүүдийг жагсаасан ѳѳрийн каталогийн 15 дахь биет болгон тэмдэглэсэн юм. […]

Бяцхан Сомбреро

Фейсбүүкийн хуудсаар дамжуулаад блогийн уншигчидаа одонорны холбогдолтой нийтлэл орчуулж бичихийг дээхэн уриалаад авсан билээ. Уншигч Амартѳвшин маань доорхыг НАСА-ийн ѳдѳр тутмын одонорны зургийн цахим хуудаснаас авч орчуулж энэ блог дээрх анхныхаа нийтлэлийг бичиж байна. Та ч гэсэн ѳѳрийн сонирхож буй сэдвээр юм бичээд энд нийтэлж болно гэдгийг санаарай. Ингээд жаахан засвартайгаар түүний бисэнийг толилуулья. Сомбреро […]

Хоосон орон зай

Галактикийн хэмжээс дээр авч үзвэл одод маань олон тэрбумаараа мушгиран эргэж эсвэл бѳмбѳлгѳн хэлбэртэйгээр эсвэл бүр замбараагүй хачин хэлбэртэйгээр ихэнхдээ оршдог. Харин бүр илүү том хэмжээс дээр авч үзвэл нэг бүрнээ олон арван тэрбум одод агуулах галактикууд маань хэдэн арваараа эсвэл хэдэн мянгаараа зарим хэсэгт бѳѳгнѳрсѳн маягтай замбараагүй шүлсэн аалзны тор мэт хачин тархалттай оршдог. […]

NGC891-ийн цээж зураг

Доорх гайхалтай зураг нь шѳнийн тэнгэрт адаг чуулганы одны ордонд биднээс 30 гаруй сая гэрлийн жилийн алсад орших NGC891 хэмээх галактикийг харуулж байна. Бидэнд бараг эгц хажуу талаасаа харагдах тус галактик нь угтаа манай сүүн замтай тун тѳстэй мушгиа галактик юм. Хавтгай нимгэн гол диск нь их хэмжээний тоос тоосонцорын судал агуулах ба тѳв хэсгээрээ […]

Arp 94

Доорх гайхалтай зураг нь таталцалаар хоорондоо харилцан үйлчлэлцэн тулалдаж буй том хэмжээтэй мушгиа галактик NGC3227 болон арай бага хэмжээтэй бѳмбѳлгѳн галактик NGC3226 нарыг харуулж байна. Дээр үед судлаачид галактикууд ингэж “тулалдах” нь ховор ер бусын үзэгдэл гэж боддог байсан тул уг 2 биетийг хамтад нь ер бусын галактикуудын том каталогт Arp 94 гэж нэрээр анх […]

М81 болон М82 нарын тулаан

Биднээс ойролцоогоор 12 сая гэрлийн жилийн зайд орших М81 болон М82 хэмээх хоёр галактик нь сүүлийн тэрбум жил гаруй тулалдаж байна. Хэдий тулаан ахиад нэг тэрбум орчим жил үргэлжлэх боловч хэн ялагчаар үлдэх нь тодорхой. Доорх гайхалтай зурган дээр харуулж буй галактикуудыг М82 (баруун) ба М81 (зүүн) гэж тус тус нэрлэнэ. Энэ зурган дээр М81 […]

Кеплер дурангийн 22 сарын турш хуримтлуулсан хэмжилт дээр үндэслэн гаргасан манай сүүн зам галактикийн оддын гаригуудын тооцоо. Зохиогч: НАСА

10 гаруй тэрбум дэлхий шиг хэмжээтэй гаригууд

Амьдрал зөвхөн дэлхий дээр байдаг уу? ертөнцөд амьдрал хир элбэг байдаг вэ? гэх асуултуудын хариултыг олоход бид нэг том алхам урагшиллаа. Өчигдөрхөн өндөрлөсөн америкийн одонорон судлалын холбооны энэ жилийн эхний хурал дээр зарлагдсан хамгийн том мэдэгдэлүүдийн нэг нь НАСА-ийн Кеплер сансарын дурангийн хамгийн сүүлд хийгдсэн хэмжилтүүдийн талаар байв. Тэдгээр хэмжилтүүд дээр үндэслээд тооцоо хийхэд зөвхөн […]

Биднээс 8 тэрбум гаруй гэрлийн жилийн цаана орших аврага галактикийн гэрэл замдаа биднээс 500 сая гэрлийн жилийн цаана байгаа галактикийн төв хэсгийн үүсгэсэн орон зайн муруйлтаар дайрж гарахдаа ийнхүү 4 хэсэг болон харагдаж байгаа нь. Зохиогч: Аризона муж улсын Их Сургууль, NOAO

Эйнштейны солбицол

Бидний мэдэх бараг бүхий л галактикууд нь ганц тод цөмтэй байдаг билээ. Гэтэл доорх зурган дээр харуулж буй галактик яагаад 4 цөмтэй мэт харагдаж байна вэ? Энэ асуултын хариултыг судлаачид нилээн олон жил хөөцөлдөж байж олсон юм. Товч хариулт нь гэвэл, дээрх зурган дээр харагдаж байгаа 4 цэгийн аль нь ч энэ бүдэг мушгиа галактикийн […]

Африк тивийн өмнөд хэсэгт орших Намиби улсын Күивер моддын ойгоос тэнгэрийн заадас болон магелланы үүлс харагдаж байгаа нь. Зохиогч: Флориан Бройер

Күивер моддын дээгүүрх тэнгэрийн заадас

Өмнө нь байгалийн гайхалтай үзэсгэлэнтэй тогтоцуудын дээгүүр суунагласан сүүн замын зургуудыг хэд хэд нийтэлж байсан билээ. Доорх зургийг Африк тивийн Намиби улсын өмнөд хэсгээс авсан бөгөөд зургийн доод хэсэгт сүүдэрлэн харагдах моддыг Күивер модод гэнэ. Мод шиг харагдаад байгаа болхоос биш угтаа энэ ургамал нь яг мод биш аж. Зуун наст, кактус гэх мэттэй адилхан […]