Tag Archives: кеплер

Кеплерийн хувь заяа

2009 онд дэлхийгээс хөөрсөн сансарын Кеплер дуран нь саяхныг болтол маш амжилттайгаар үүргээ гүйцэтгэж байсан боловч түүний жолоодогч гироскопууд дахь гэмтэлээс болж одоо цаашдын хувь заяа нь яаж эргэх нь тодорхойгүй болчихоод байна. НАСА-ийн 90см-ийн Шмит-Кассегрений загварын тус дуран нь нарыг тойрон эргэх зуураа хунгийн одны ордны нэг хэсэг талбай дахь 150,000 оддыг бүтэн 3.5 […]

Кеплер дурангийн 22 сарын турш хуримтлуулсан хэмжилт дээр үндэслэн гаргасан манай сүүн зам галактикийн оддын гаригуудын тооцоо. Зохиогч: НАСА

10 гаруй тэрбум дэлхий шиг хэмжээтэй гаригууд

Амьдрал зөвхөн дэлхий дээр байдаг уу? ертөнцөд амьдрал хир элбэг байдаг вэ? гэх асуултуудын хариултыг олоход бид нэг том алхам урагшиллаа. Өчигдөрхөн өндөрлөсөн америкийн одонорон судлалын холбооны энэ жилийн эхний хурал дээр зарлагдсан хамгийн том мэдэгдэлүүдийн нэг нь НАСА-ийн Кеплер сансарын дурангийн хамгийн сүүлд хийгдсэн хэмжилтүүдийн талаар байв. Тэдгээр хэмжилтүүд дээр үндэслээд тооцоо хийхэд зөвхөн […]

Халимны одны ордны тау одыг тойрсон 5 гаригийг дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: Ж.Пинфилд

Дэлхийтэй хамгийн ойрхон дэлхий

Манай гариг шиг гадрага дээрээ бидний мэдэх амьдралыг агуулж чадах хамгийн ойрхон гариг хаана байгаа вэ? түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр бол шашины дарлалыг эсэргүүцэж байгаад 1600 онд амьдаараа зулын гол болсон италийн одоноронч Жордано Бруно бүр 16-р зуунд, магадгүй тэнгэрт харагдах одод нь алс орших манай нар шиг гэрэлт бөмбөлөгнүүд, тэдгээрийн заримыг нь тойроод манай дэлхий […]

Нумын гялаанд шинээр нээгдсэн гаригийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: ESO

Дэлхийтэй хамгийн ойрхон орших оддын систем дотор гариг нээлээ

Европын одонорон судлаачид дэлхийтэй хамгийн ойрхон орших оддын систем болох Нумын гялааны системд дэлхийтэй тун адилхан хэмжээтэй гариг уржигдархан олжээ. Тус гариг нь одоогоор нээгдээд байгаа өөр оддыг тойрсон гаригуудаас нартай төстэй одыг тойрон эргэж буй хамгийн жижиг хэмжээтэй нь юм. Уг гаригийг Чили улс дахь Ла Сила одонорон судлалын оргил (Европын Одонорон Судлалын Өмнөд […]

Шинээр нээгдсэн 4 одтой систем доторх гариг PH1-ээс тус системийн төвийн 2 од ойролцоогоор хэрхэн харагдахыг харуулж буй хиймэл зураг. Зохиогч: BBC

Одонорон сонирхогчидын тусламжтайгаар 4 нартай гариг нээгдлээ!

Манай нарны аймгийн гаригууд нар гэсэн ганц одыг тойрдог бол өчигдөрхөн мэргэжлийн болон сонирхогч одонорончид хамтран 4 одтой систем доторх гаригийг илрүүлжээ. Тэрхүү алсын гариг нь нэг хос одыг зуйван тойрог замаар тойрон эргэх ба энэ 3ыг цаана нь 2 хос од бас тойрон эргэнэ, тиймээс тэр гаригийн тэнгэрт  зарим үед 4 нар зэрэгцэн харагддаг […]

Хос оддыг тойрон эргэх гаригуудыг илрүүллээ

Дэлхийтэй төстэй гаригууд манай галактикт хир олон байдгийг тодорхойлхоор сансарт хөөрсөн НАСА-ийн Кеплер дурангийн шинэ хэмжилтүүдээс хос оддын системийг тойрон эргэдэг 2 гаригийг олж илрүүлсэнээ судлаачид өчигдөр зарлалаа. Дор хаяж нэг гаригтай 4 хос оддын системийг илрүүлээд байсан бол энэ нээлт нь гаригтай хос оддын 5 дахь нь болж харин нэгээс олон гаригтай анхны хос […]

Ангараг буюу улаан нүдэн гаригийн тэнгэрт хийх ухрах хөдөлгөөн. 2011.10-2012.07 хооронд авсан 45 тус тусын зургуудыг нийлүүлж арслан болон охины одны ордны орчимд хийсэн ухрах хөдөлгөөнийг нь дүрсэлж байгаа юм. Зохиогч: Cenk E. Tezel, Tunk Tezel

Ангарагийн ухрах хөдөлгөөн

Гаригуудын англи хэлэнд planet гэж нэрлэдэг нь “тэнүүчлэгч”, “аялагч” гэсэн утгатай эртний грек хэлний astēr planētēs хэмээх үгнээс гаралтай юм. Эртний хүмүүс шөнийн тэнгэрийг ажиглаад бие биентэйгээ харьцангуй ямар ч хөдөлгөөн хийдгүй баахан оддын хажууд байршилаа байнга өөрчилж тэнүүчилдэг хэдэн од байдгийг анзаараад л тэгж нэрлэсэн нь тэр. Тэгвэл эдгээр аялагчидын тэнгэрт хийх аялал нь тэдгээрийг нарыг […]