Tag Archives: оддын бөөгнөрөл

Маралын мананцарын төв хэсэг. Уг төв хэсгийг түүний төвд орших 3хан сая жилийн настай Трапецэн бөөгнөрлийн 4 тод од гэрэлтүүлдэг ба сүүлийн үеийн судалгаагаар уг бөөгнөрөл дотор манай нарнаас 100 гаруй дахин их масстай аврага хар нүх оршиж байж мэднэ гэж дүгнэгдээд байна. Зохиогч: Хаббл Сансарын Дуран

Маралын зүрхэнд хар нүх бий юу?

Шөнийн тэнгэрт маралын одны ордны зүгт биднээс ойролцоогоор 1,500 орчим гэрлийн жилийн зайд манай нартай хамгийн ойр орших шинэ залуу оддын өлгий болсон маралын мананцар хэмээх аврага том молекулан үүл байрлана. Доорх зургийг алдарт сансарын Хаббл дуран авсан бөгөөд маралын мананцарын төв хэсгийг нь харуулж байгаа юм. Саргүй харанхуй шөнө энгийн нүдээр уг биетийг ажиглаж […]

Монголчууд бидний "мичид" хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хамгийн тод харагддаг бас манай нарнай аймагтай хамгийн ойрхон оршдог оддын нээлттэй бөөгнөрөл юм. Зохиогч: Роберт Гиндлер

Мичид гэж юу вэ?

Монголд “Мичид” гэсэн нэртэй хүн олон байдгийн дээр хүмүүс шөнийн тэнгэрт харагдах эрхсүүдийг ерөнхийд нь “од мичид” хэмээн нэрлэн бичиж ярих нь элбэг. Харин мичид гэж чухамдаа яг юуг бид нэрлэдгийг нь мэддэг хүн тийм ч олон биш болвуу гэж бодож байна. Монголчуудын мичид хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хотын гэрлээс ч тэр […]

Хилэнцийн одны ордны төв хэсгийн өнгөт мананцарууд. Өөр өөр өнгөнүүд нь янз бүрийн тоосонцор, хий болон тэдгээрийн гэрэлтэй хийх харилцан үйлчлэлээс үүдэлтэй. Уг зурган дээрх ихэнх одод нь биднээс ойролцоогоор 500 гэрлийн жилийн зайд оршдог бол зургийн баруун-доод хэсэгт харагдаж байгаа оддын бөмбөрцөгөн бөөгнөрөл нь хамаагүй хол зайд орших маш эртний биет юм. Зохиогч: Том О'Донохю

Хилэнцийн өнгөт зүрх

Хэрвээ хүний нүдний хүүхэн хараа нь маш том, дээрээс нь гэрлийг маш мэдрэгээр хүлээн авдаг байсан бол шөнийн тэнгэр дахь хилэнцийн одны ордны зүрхэн тушаа хэсэг нь маш өнгөлөг харагдах байсан. Доорх гайхалтай зураг нь хилэнцийн одны ордны гялаан од Антаресын ойр орчимд харагдах янз бүрийн мананцар тоосонцорын гэрлийг дүрсэлж буй юм: Зурган дээр цэнхэр […]

Оддын бөөгнөрлийн нартай төстэй оддыг тойрон эргэх шинээр нээгдсэн гаригуудын нэгийг нь дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: NASA/JPL

Оддын бөөгнөрөлд нартай төстэй оддыг тойрон эргэдэг анхны гаригууд нээгдлээ

Түүхэнд анх удаа одонорончид шигүү оддын бөөгнөрөлийн нартай төстэй гишүүн оддыг нь тойрдог гаригуудыг илрүүлсэнээ уржигдар (9-р сарын 14) зарлалаа. Шинээр нээгдсэн 2 гариг маань эх оддыгоо маш ойр зайд тойрон эргэдэг, ерөнхийдөө манай бархасбадьтай төстэй аврага хийн гаригууд юм. Эх одтойгоо маш ойр байдаг тул маш богино хугацаанд тойрон эргэнэ бас асар өндөр температуртай […]

Мэссие 72 нь манай галактикт орших цөөн хэдэн маш эртний хөгшин бас аврага том оддын бөмбөлгөн бөөгнөрлүүдийн нэг юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Хаббл сансарын дуран

Мэссие 72

Эрт урьдны цагт доорх зурган дээрх шиг бөмбөлгөн оддын бөөгнөрөлүүд нь олноороо манай сүүн зам галактикийг “захирч” байлаа. Манай галактик үүсээд удаагүй үед ийм бөмбөлгөн оддын бөөгнөрлүүд хэдэн 1000-аараа оршиж байсан бол өнөө үед 200 хүрэх үгүйтэй хэд нь л үлдсэн байна. Сүүн зам галактик анх үүссэнээсээ хойш олон тооны том жижиг янз бүрийн өөр […]

М5 буюу Мэссиегийн каталогийн 5 дахь биет нь биднээс 25,000 гаруй гэрлийн жилийн цаана орших асар эртний бөмбөлгөн оддын бөөгнөрөл юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их Сургууль

Мэссие 5

18-р зууны одоноронч Чарльз Мэссие өөрийн алдарт каталогийн (мэссиегийн каталогийн тухай эндээс уншаарай) 5 дахь биетийн тухай: “Жинлүүрийн одны ордны ойролцоо нэгэн гайхалтай бөмбөлгөн хэлбэртэй мананцарыг оллоо…” хэмээн бичлэгээ эхэлж байсан аж. Тэр үед Мэссиегийн ашиглаж байсан жижиг дуранд ямар ч одгүй бөөрөнхий хэлбэртэй мананцар байдлаар л ажиглагдаж байсан бол өнөөдөр бид уг биет нь биднээс […]

Тарантула мананцарын төвд нь орших R136 хэмээх аврага оддын маш залуу бөөгнөрлийг үзэгдэх гэрлийн мужид сансарын Хаббл дурангаар авсан зураг. Уг оддын бөөгнөрөлийн төвд орших R136a хэмээх од нь бидний мэддэг хамгийн том мөн хамгийн тод од бөгөөд нийт Тарантула мананцарыг тэр чигт нь гэрэлтүүлэх хэмжээний гэрлийг өөрөөсөө ялгаруулдаг. Зохиогч: NASA, ESA, & F. Paresce (INAF-IASF), R. O'Connell (U. Virginia)

Хамгийн том, хамгийн тод од

Доорх зурган дээрх сүртэй аврага том мананцар дотор хэдэн сая одод бий бөгөөд тэдгээрийн нийлбэр гэрэл нь ийнхүү уг мананцарыг үзэсгэлэнтэйгээр гэрэлтүүлж буй. Хамгийн сонирхолтой нь энэ мананцар дотор орших ганцхан од нийт гэрэлийн бараг 10%-ийг дангаар тэр олон одод дундаас гаргадаг гэвэл итгэх үү? Сүүн замын хамгийн том дагуул галактик болох Магеланы их үүл […]

Одод олноороо үүсэж буй нягт молекулан устөрөгчөөс тогтсон аврага том үүлнүүд нь Бүргэдийн мананцарын өчүүхэн жижиг хэсэг юм. 1995онд авагдсан тус зураг нь Хаббл дурангийн хамгийн алдартай зураг. Зохиогч: J. Hester, P. Scowen (ASU), HST, NASA

Оддын Үйлдвэр

Мэссиегийн каталогт 16 хэмээн тэмдэглэгдэж үлдсэн Бүргэдийн хэмээх манай сүүн замын нэгэн мананцарын нэг жижигхэн хэсгийг сансарын Хаббл дуран 1995 онд авсан нь тус дурангийн хамгийн алдартай зураг болсон юм. Доор үзүүлж буй тэрхүү зураг нь хэдэн гэрлийн жилийн хэмжээтэй маш нягт мөртлөө хэмжээгээрээ үнэхээрийн аврага том молекулан устөрөгчийн хий болон тоосонцорыг дүрсэлж байгаа юм. […]