Tag Archives: нарны аймаг

Метан хаана байна??

Өнгөрөгч долоо хоногт гарсан хамгийн сонирхолтой мэдээллүүдийн нэг нь ангараг гариг дээр ажиллаж буй манай НАСА-ийн Curiosity хөлгийн хэмжилтүүд байлаа. Юу гэхээр тус хөлөг дээр дайгдаж улаан нүдэн гариг дээр орчсон олон нарийн мундаг багажнуудын нэг нь тус гаригийн агаарын дээжнээс жаахан аваад найрлагыг нь хэмжээд үзсэн чинь метан гэх бодис огт илэрсэнгүй. Юуны өмнө […]

Макимакигаас нар яаж харагдахыг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Өмнөд Европын Одонорон Судлалын Оргил

Одой гариг – макимаки

Одонорон судлалаар хүний олж авах хамгийн гайхалтай мэдлэгүүдийн нэг нь яахын аргагуй бидний энэ ертөнцийн хэмжээс билээ. Ихэнх хүмүүс ерөнхийдөө бид нар их өчүүхэн жижигхэн, ертөнц бол агуу том гэдэг дээр нээх маргаад байхгүй, гэхдээ яг хир их жижигхэн хир их том вэ гэдгийн талаар зөв ойлголттой хүн төдийлөн олон байдаг гэж бодохгүй байна. Жишээ […]

1997 он, Хейл-Боппын сүүлт од. Нарны гэрлийн даралт болон шуурганаас үүдэлтэй 2 өөр янзын сүүл байгааг анзаараарай. Зохиогч: А. Димай

Хейл-Боппын сүүлт од

1997 онд нэгэн сүүлт од тэнгэрийг олон сарын турш гайхалтайгаар гэрэлтүүлсэн билээ. Тэр үед би дөнгөж 9 настай байсан ба зуны нэг шөнө улаанбаатараас хальт харж байсанаа ерөөсөө мартдаггүй. Хотын гудамжинд үүл гэрэл их байсан тул нээх сонин содон юм хараагүй, зүгээр тэр хавийн оддоос хамаагүй тод нэг од л байх шиг байсан санаж байна. […]

Санчир гаригийн ар талаас. Зохиогч: НАСА, Кассини

Шөнийн санчир

Хэрвээ таны нүд үзэгдэх гэрлээс гадна инфра-улаан туяаг хардаг байсан бол санчир гариг нарны гэрэл шууд тусдаггүй ар талаасаа танд яаж харагдах байсан бэ? Доорх үнэхээрийн гайхалтай зургийг НАСА-ийн Кассини хөлөг энэ оны 10-р сарын 17-нд санчир гаригийг тойрсон 174-р тойргийн үеэрээ ар талаас нь авчээ. Өөрөөр хэлбэл сар маань дэлхий нар хоёрын дунд нь […]

6 өнцөгтийн төвд орших эргүүлэгийн хөдөлгөөнийг хоорондоо цаг гаруйн зайтай авсан 14 зургаар амилуулж харуулж байгаа нь. Зохиогч: НАСА, Кевин МакАби

Санчирын хойд туйл дахь аврага эргүүлэг

Нарны аймгийн гадаад гаригуудыг тандан судлах зорилгоор 1970-аад оны сүүлчээр хөөрсөн НАСА-гийн Вояжер хөлгүүд манай аврага гаригуудын тухай олон сонирхолтой шинэ зүйлсийг олж нээсэн юм. Тэдгээрээс хамгийн хачирхалтай нээлтүүдийн нэг нь санчир гаригийн хойд туйл дахь аврага том 6 өнцөгт маягийн хэлбэртэй үүлэн бүтэц байв. Вояжерийн дэлхийрүү явуулсан зургуудын нарийвчлал тийм ч сайн биш байсан […]

Манай нарны аймгийн хамгийн том гариг бархасбадь маань дэлхийтэй ойртож буй үеэр италиас гэрэл зурагчин 11р сарын 16\17-ны шөнүүдээр дараах 5 гайхалтай зургийг авчээ. Зохиогч: Алессандро Бианкони

Бархасбадь ба Айо

Ирэх сарын 3-нд манай нарны аймгийн хамгийн том гариг бархасбадь маань нар дэлхийг дайрсан шугамыг дэлхийн шөнийн талаас нь дайран гарах тул энэ жилд дэлхийтэй хамгийн ойрхон цэг дээрээ ирнэ гэсэн үг. Шөнийн тэнгэрт нар жаргасны дараачаас эхлэн бараг шөнөжин харагдах шаргал өнгийн тод од маань манай аврага хийн гариг юм. Жилд нэг удаа ийнхүү […]

Бидний түүх – 1 минутанд

Хүн төрлөхтөний үүсэл хувьсалыг энэ хорвоо ертөнцийн талаарх бидний мэдлэг мэдээлэлтэй хослуулаад та ганцхан минутын дотор хүнд ярьж чадах уу? Бараг боломжгүй энэ зүйлийг доорх бичлэг хийх гэж оролдсон байна. Уг бичлэг дээр их тэсрэлт, манай ертөнцийн “нялх” үе, оддын үүсэл, дэлхий болон сарны үүсэл, нэг эст амьтад, олон эст амьтад, ургамалууд, үлэг гүрвэлүүд болон […]

НАСА-ийн Dawn хөлөг нь сүүлийн жилийн хугацаанд манай нарны аймгийн бага гаригийн бүсийн 2 дахь том биет Вестаг тойрон эргэж судалгаа хийсэн бөгөөд одоогоос 3 орчим жилийн дараа хамгийн том бага гариг болох Церера дээр очиж мөн судалгаа хийх юм. Зохиогч: НАСА, JPL-Caltech, Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль

Дараачийн зогсоол: Церера

3 долоо хоногийн өмнө НАСА-ийн Dawn (монголчилбол үүрийн гэгээ) хөлөг бүтэн жилийн турш Веста бага гаригийг судлах ажилаа дуусгаад дараачийн зогсоол Церераруу хөдөлж эхэлсэн юм. Dawn хөлөг нь манай нарны аймгийн ангараг болон бархасбадь гаригуудын тойрог замуудын дунд нь орших бага гаригийн гол бүсийн эдгээр биетүүд дээр очиж байгаа анхны робот юм. Доор харуулж байгаа […]

Хос оддыг тойрон эргэх гаригуудыг илрүүллээ

Дэлхийтэй төстэй гаригууд манай галактикт хир олон байдгийг тодорхойлхоор сансарт хөөрсөн НАСА-ийн Кеплер дурангийн шинэ хэмжилтүүдээс хос оддын системийг тойрон эргэдэг 2 гаригийг олж илрүүлсэнээ судлаачид өчигдөр зарлалаа. Дор хаяж нэг гаригтай 4 хос оддын системийг илрүүлээд байсан бол энэ нээлт нь гаригтай хос оддын 5 дахь нь болж харин нэгээс олон гаригтай анхны хос […]