Tag Archives: сар

Ютуг дээрээс нь

Ангараг гариг дээрх Сониучханы зургийг тус гаригийг тойрон эргэж байгаа НАСА-ийн MRO хиймэл дагуул дээрээс нь авсан тухай дѳнгѳж саяхан бичсэн билээ. Тэгвэл мѳн НАСА-ийн сарыг тойрон эргэх LRO хиймэл дагуул нь саран дээр сарын ѳмнѳ газардсан хятадын хѳлгүүдийн зургийг хэдэн хоногийн ѳмнѳ дарсан байна: Хятадуудын саран дээрх роботуудын талаар анх удаагаа сонсож байгаа бол […]

Хоёр хавирга

Энэ сарын 11-нд сугар гариг маань нар болон дэлхийн хоорондуур нэг шугаманд орох замдаа явж байгаа тул түүний үе нь эрчимтэй багасч байгаа талаар саяхан мэдээллэж байсан билээ. Тэгвэл ѳчигдѳрхѳн шинэхэн сар сугар гаригтай харьцангуй ойрхон (мэдээж тэнгэр дахь байршилаараа) байх үед нь доорх гайхалтай зургийг гэрэл зурагчин авсан байна: Зургийг энд дарж томоор үзээрэй.

Дэлхийн мандалт

Одоогоос 45 жилийн тэртээ, 1968 оны 12-р сарын 24-ний ѳглѳѳ сарыг тойрон эргэж байсан НАСА-ийн Аполло 8 хѳлгийн камерууд түүхэн дахь хамгийн гайхалтай сансараас авсан дэлхийн зургуудыг явуулж байсан юм. Тус зургууд нь саран дээрээс дэлхий мандаж буйг харуулж байгаа ба хүн тѳрлѳхтний түүхэнд анх удаагаа шал ѳѳр ѳнцгѳѳс манай гаригийг бидэнд харуулж олон хүний […]

Фобос дагуул

Улаан нүдэн гариг маань Фобос болон Деймос хэмээх 2 жижигхэн дагуултай (монголоор Айгуур болон Имээгүүр гэж нэрлэдэг юм гэнэ лээ). Нилээн дээх нь Фобосын тухай нийтлэл бичиж байсан, хэрвээ та үзэж амжаагүй бол доорх холбоосоор орж үзээрэй: Ангарагийн Дагуул Фобос Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр Европын сансар судлалын агентлагийн Mars Express хиймэл дагуулын хэмжилтүүдээр бүтээсэн нэгэн […]

Ѳнгѳт Сар

Зүгээр нүдээрээ сарыг хархад (үзэгдэх гэрлийн мужид гэсэн үг) саарал болон маш сийрэг шар туяанаас ѳѳр ѳнгѳний ялгарал бараг харагдадгүй. Тэгвэл доорх зураг нь хүний нүдэнд ажигладахааргүй боловч гэрэл бүртгэгч тѳхѳѳрѳмжинд хэмжигдэхүйц маш бүдэг ѳнгѳний ялгаралуудыг хиймлээр олон дахин тодруулж харуулж байгаа юм. Гүн хѳхѳѳс цайвар улаан хүртэлх эдгээр ѳнгѳнүүд нь бодит ѳѳр ѳѳр химийн […]

Хятадууд саран дээр робот амжилттай газардууллаа

Ѳнѳѳдѳр хятадууд анх удаагаа саран дээр робот амжилттай газардуулсанаа зарлаж, тус улс нь саран дээр робот аваачсан 3 дахь орон боллоо ( ЗХУ болон АНУ-ын дараахь ). Юту хэмээх тус робот нь Чанг-и хэмээх хятадын домогт гардаг сарны лус савдагийн нэрээр нэрлэгдсэн хѳлгѳѳр тээгдэн саран дээр хүрсэн бѳгѳѳд, сарны хѳрсийг ухаж геологийн судалгаа хийх үндсэн зориулалттай юм. […]

Гайхалтай Электро-Л

Электро-Л гэж ОХУ-ын Лавочкин компаниас гаралтай одоогоос жил хагасын өмнө хавьцаа зенит пуужинд дайгдан тойрог замд хүрсэн цаг агаарын хиймэл дагуул юм. Дэлхийг гео-тогтмол тойрог замаар тойрон эргэх ба 30 минут тутамд 1км/пиксел бүхий өндөр нарийвчлалтай дэлхийн зургийг авдаг байна. Энэ нийтлэлээр тус хиймэл дагуулын авсан гайхалтай зургууд болон тэдгээрээр бүтээгдсэн бичлэгүүдийг та бүгдтэй хуваалцаж […]

“Лади” сарыг чиглэн хөөрлөө

Бүтэн 5 жилийн турш нийтдээ 280 сая ам. доллараар боссон НАСА-ийн Лади (LADEE) хөлөг өчигдөр өглөө сарыг чиглэн хөөрлөө. Тус хөлөг нь сарны маш нимгэн агаар мандалыг түүнийг тойрон эргэх зуураа судлах гол зорилготой юм. Бүүр 1968 онд саран дээр газардаж байсан НАСА-гийн “Surveyor 7” хөлөг анх сарны мандал дээр гэрэл цурсхийн харагдахыг ажиглаж байсан […]

Өндөр нарийвчлалтай сарны таталцалын орны зураг. Улаан нь таталцалын хүч их хэсгийг харин цэнхэр нь бага хэсгийг дүрсэлж байна. Зохиогч: НАСА

Хос сансарын хөлгүүдийг сарлуу онхолдууллаа

Манай гаригийн цор ганц дагуул сарны таталцалын орны нарийн хэмжилтүүдийг хийхээр жил гаруйн өмнө хөөрсөн хос сансарын хөлгүүд өөрсдийн зорилгоо биелүүлж дуусгаад дөнгөж саяхан сарлуу онхолдсон байна. Угаалгын машины хэмжээтэй хос хөлгүүдийг сүүлийн хэдэн сар сарыг маш бага өндөртэй тойрог замаар тойрон эргүүлж байсан бөгөөд түлш нь бараг дуусаад цаашид хэмжилт хийх боломжгүй болсон тул […]

Энэ онд тохиосон аврага болон бичил сарыг Румыны Бухарест хотоос авсан нь. Зохиогч: Каталин Падурару

Аврага болон бичил сар

Хааяа бүтэн сар жирийн үеийнхээс илүү тод ч юм шиг эсвэл арай жаахан бүдэг жижиг ч юм шиг танд харагдаж байсан уу? Манай гаригийн ганц том дагуул сар маань дэлхийг ойролцоогоор сар тутам нэг удаа тойрон эргэнэ. Манай дэлхий тэнхлэгээрээ ойролцоогоор 24 цаг тутам эргэж өдөр шөнө солигддог шиг, сар маань ч гэсэн тэнхлэгээрээ эргэнэ. […]