Tag Archives: гэрэл зураг

Хѳѳсѳн мананцар

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй мананцарын голд хархад амархан хагарчих мэт нимгэн хѳѳсѳн бѳмбѳлѳг харагдаж байвч, энэ нь угтаа яг л шаар хийлэгдэж байгаатай адил залуу аврага одны маш хүчтэй цацаргалт аврага том устѳрѳгчийн үүлийг дотроос нь  “хийлэн” бий болгосон аврага том гэрэлтэгч бѳмбѳлѳг юм. Энэ мананцар шѳнийн тэнгэрт хүн таван одны ордонд биднээс […]

Ихрийн солирын бороо

Ихрийн солирын бороо энэ сарын 12-14-нд оргил үедээ хүрч, нийтдээ бараг 7 хоног ороод саяхан дууссан байгаа билээ. Ѳмнѳх нийтлэлээр хятадын тѳв хэсгээс авсан нэг гоё зургийг хуваалцаж байсан бол энэ удаад испани улсаас авсан бас нэг гайхалтай зургийг хуваалцаж байна: Энэ зургийг Хуан Карлос Касадо гэх гэрэл зурагчин испани улсын канарийн арлууд дахь Тидэ хэмээх […]

Ѳнгѳт Сар

Зүгээр нүдээрээ сарыг хархад (үзэгдэх гэрлийн мужид гэсэн үг) саарал болон маш сийрэг шар туяанаас ѳѳр ѳнгѳний ялгарал бараг харагдадгүй. Тэгвэл доорх зураг нь хүний нүдэнд ажигладахааргүй боловч гэрэл бүртгэгч тѳхѳѳрѳмжинд хэмжигдэхүйц маш бүдэг ѳнгѳний ялгаралуудыг хиймлээр олон дахин тодруулж харуулж байгаа юм. Гүн хѳхѳѳс цайвар улаан хүртэлх эдгээр ѳнгѳнүүд нь бодит ѳѳр ѳѳр химийн […]

Эверестийн панорам

Та ангараг гаригийн гадрага дээрх нэг овоо дээр зогсож байгаад эргэн тойрноо ажвал ямархуу дүр тѳрх харагдана гэж бодож байна? энэ асуултанд хариулах гайхалтай доорх зургийг тус гариг дээр 2004-2009 оны хооронд ажилласан НАСА-ийн Спирит хѳлѳг бүтээсэн юм. Тус робот нь 2005 онд нэгэн жижиг оргилруу мацаж гараад бүтэн 3 ѳдрийн турш эргэн тойрныхоо зургийг […]

ISON-ны сүүл сунсаар

Ойрын хэдэн ѳдѳр ISON сүүлт одоор амьсгалах бололтой. Хэрвээ та энэ биетийн талаар анх удаагаа сонсож байгаа бол миний бичиж байсан хуучин нийтлэлүүдийг нэг гүйлгээд харчихаарай: [1]   [2]   [3]   [4]   [5] Хоёр хоногийн ѳмнѳ сүүлт од маань тодорхойгүй шалтгаанаар огцом тодорж энгийн нүдний харах хязгаар хүртэл тодорч, 2 градусын урт сүүлтэй болсон […]

Антарес Пуужингийн Хөөрөлт

Доорх гайхалтай зураг нь АНУ-ын Виржиниа муж дахь Валопс сансарын “буудлаас” энэ сарын 18-ны өглөө олон улсын сансарын станцыг чиглэн хөөрсөн Антарес пуужингийн дөнгөж газраас хөндийрөөд буй үеийг харуулж буй юм. Сансарын тээвэрлэлтийг өмнө нь зөвхөн улсын том том байгууллагууд хийдэг байсан бол сүүлийн хэдэн жил АНУ-д хувийн компаниуд энэ салбарт хүч түрэн орж ирж […]

Нарны гэрэл сарны гадрага дээр ойж хүрхрээний урсгалаар боссон усны дуслууд дотор ойж яг л өдөр харагддаг шиг солонго татлуулсан байгаа нь. Зохиогч: Тиери Лего

Сарны солонго

Нартай үед бороо орход нарны гэрэл борооны дусал дотор ойж хугаран үзэсгэлэнт солонго татуулдаг билээ. Тэгвэл бороогүй наргүй шөнөөр солонго татаж болох уу? бид л нарны гэрэл сарны туяа гэж ялгаж ярьдаг болохоос биш угтаа “сарны” гэрэл маань нарны гэрэл сарны гадрага дээр ойж бидэн дээр ирж байгаа хэрэг. Энэ гэрэл заавал бороон дуслаар бус […]

Түүхэнд мөнхөрөн үлдэж магадгүй уг цээж зургийг японы сансарын нисгэгч Аки Хошидэ ОУСС-аас саяхан авсан байна. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: 32-р баг, ОУСС, НАСА

Сансараас авсан цээж зургууд

Доорх гайхалтай зургийг олон улсын сансарын станц (ОУСС) дээрх Японы нисгэгч Аки Хошидэ нь өнгөрсөн 9-р сарын эхээр авжээ. Түүний ар талд нар болон түнэр харанхуй сансар байхад, түүний малгайн хамгаалалтан дээр бидний эх дэлхий, түүнийг тойрон буй аврага том нүсэр сансарын станц, сансарын нисгэгчийн 2 гар мөн энэ зургийг авсан “сансарын” камерны дүрс ойсон […]

Хойд америкийн баруун эргийн тэнгэр

Сүүлийн жилүүдэд тус тусдаа зургуудыг нь авч бүтээсэн бичлэгүүд маш их “мода”-нд орж байгаа билээ. Ялангуя дэлхийн эргэлтээс үүдэн янз бүрийн эрхсүүдийн шөнийн тэнгэрт хийх хөдөлгөөнийг нь байгалийн үзэсгэлэнт тогтоцтой хослуулан харуулж хийсэн бичлэгүүд маш алдартай байдаг. Доорх бичлэгийг гэрэл зурагчин Жон Эклунд АНУ-ын баруун эргийн үзэгсгэлэнт газруудаар удаан хугацааны туршид аялж явахдаа цуглуулсан нийтдээ 260,000 […]