Tag Archives: зураг

Бичил Ертѳнцийн Гайхамшиг

Энэ блог дээр ихэвчлэн аврага том хэмжээтэй, алс хол оршдог гээд дандаа л том хэмжээс дээр хэмжигдэх зүйлсийн тухай бичдэг. Тэгвэл энэ удаад эсэргээр бичил ертѳнцийн сонин сайхны тухай хальт бичиж байна. Доорх гайхалтай зургууд нь BioScapes хэмээх ийм тѳрлийн зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүд юм. Би даанч энэ микроб бактери ургамал эд эснүүдийн тухай сайн […]

Улаанбаатар Сансараас

1970-аад оноос хойш НАСА болон АНУ ын геологийн тандалтын хүрээлэн (USGS) нар хамтран олон хиймэл дагуулуудыг ашиглан дэлхий даяарх гадрагын ѳѳрчлѳлтийг Landsat тѳслийн хүрээнд бүртгэсээр ирсэн юм. Ѳѳрѳѳр хэлбэл эдгээр хиймэл дагуулын зурагнууд нь тэр үеэс ѳдийг хүртэлх хугацаанд хэрхэн байгал орчин ѳѳрлѳгдѳж, хот суурингууд томрон тэлж буй талаарх мэдээллийг агуулж байгаа гэсэн үг. Тэгвэл саяхан […]

Сам хорхойн мананцар

Янз бүрийн мананцаруудаар баялаг хилэнцийн одны ордны хамгийн тод од болох хилэнцийн гялаанаас (Антарес) жаахан доор нь IC4628 хэмээх нэгэн цацаргалтын мананцар оршино. Мананцарын ойролцоо орших ердѳѳ хэдхэн сая жилийн настай аврага том одод маш хурц хэт ягаан туяаны гэрлээрээ энэхүү манацарын атомуудаас электронуудыг нь байнга сугалах бѳгѳѳд тэдгээр электронууд яваандаа атомуудтайгаа буцаад эргэн нэгдэх […]

Шөнийн тэнгэрт долоон бурхан одны ордны дээх нь орших харандааны үзүүр шиг жижигхэн хэсгийн зургийг сансарын Хаббл дуран 2 сая секундын турш бүртгэж уг тэнгэрийн хамгийн "гүнзгий" зургийг бүтээсэн юм. Уг зурган дээр ганц нэг манай галактикийн од харагдаж байгаа ба бусад бүх биетүүд нь нэг бүрнээ олон тэрбум оддыг агуулах авраг алсын галактикууд юм. Зарим нь манай ертөнцөд хамгийн анх бий болсон галактикууд ч байж мэднэ. Энд дарж зургийг томоор үзээрэй. Зохиогч: NASA, ESA, G. Illingworth, D. Magee, and P. Oesch (University of California, Santa Cruz), R. Bouwens (Leiden University), HUDF09

Ертөнцийн хамгийн “гүн” зураг

Одонорончид сансарын Хаббл дуранг ашиглан ертөнцийн хамгийн гүнзгий өнгөт зургийг бүтээжээ. Уг гайхалтай зураг нь бидний дотор нь оршин буй ертөнцийн агуа том хэмжээг бас түүний эрт дээр үеийн төлөв байдлыг нь нэгэн зэрэг илэрхийлж байгаа юм: Энэ зургийн хамарж буй тэнгэрийн талбай нь долоон бурхан одны ордны ойролцоо орших ба хэмжээгэрээ харандааны үзүүр шиг […]

Түүхэнд мөнхөрөн үлдэж магадгүй уг цээж зургийг японы сансарын нисгэгч Аки Хошидэ ОУСС-аас саяхан авсан байна. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: 32-р баг, ОУСС, НАСА

Сансараас авсан цээж зургууд

Доорх гайхалтай зургийг олон улсын сансарын станц (ОУСС) дээрх Японы нисгэгч Аки Хошидэ нь өнгөрсөн 9-р сарын эхээр авжээ. Түүний ар талд нар болон түнэр харанхуй сансар байхад, түүний малгайн хамгаалалтан дээр бидний эх дэлхий, түүнийг тойрон буй аврага том нүсэр сансарын станц, сансарын нисгэгчийн 2 гар мөн энэ зургийг авсан “сансарын” камерны дүрс ойсон […]

Curiosity өөрийн орой дээрх MAST камераар авсан анхны панорам зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Curiosity – гайхалтай панорам

Бараг л өдөр бүр ямар нэг гайхалтай зүйлийг Curiosity хөлөг бидэнтэй хуваалцсаар байна. Ангараг гариг дээрх гурав дахь өдрөө Curiosity хөлөг нь 360 градусын гайхалтай панорам зургийг өнөөдөр бидэнрүү явууллаа. Уг зургийг хөлгийн хамгийн дээд талд байрлах MAST камераар нэг бүр нь 140:140 пикселийн харьцаатай 130 тусдаа зургуудаар эвлүүлэн бүтээжээ. Зургуудын яг эх хувийг нь […]