Tag Archives: сансарын нисгэгч

Сансарын станц балраад байна

Ѳнгѳрсѳн 3 дахь ѳдѳр Олон Улсын Сансарын Станцын (ОУСС) хѳргѳлтийн системийн тэн хагас нь нэг хавхлагны эвдрэлээс болоод огт ажиллагаагүй болсон байна. Энэ асуудлаас болоод тус станц дээрх олон тѳрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн бѳгѳѳд мѳн станцруу чухал ачаа хүргэх байсан нислэгийг бас тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа аж. Эвдрэл хараахан тэнд одоо ажиллаж байгаа 6 […]

Долоон “бурхан” сансараас

Доорх зургуудыг АНУ-ын сансарын нисгэгч Кэрин Найберг Олон Улсын Сансарын Станцаас (ОУСС) ѳнгѳрсѳн 7-р сард авсан байна. Эхний зургийн дээр харанхуй тэнгэрт 7 бурхан (шанага 7) одны ордын одод, доор нь дэлхийн маань шѳнийн талд олон хотуудын гэрэл харагдаж байна. Дэлхийн гадрага шѳнѳ гэхэд харьцангуй гэрэлтэй харагдаж байгаа нь нарны гэрэл саран дээр ойгоод гэрэлтүүлж […]

Сансарын шар айраг

Хэдхэн сарын дараа цаана чинь олон улсын сансарын станц (ОУСС) дээрх нисгэгчид шар айраг ѳѳрсдѳѳ хийхээр болсон байна. Америкийн сансарын шинжлэх ухааны боловсролын тѳв гэж нэг байгууллагын зарласан уралдаанд 11 настай Михал Бодзиановски гэж хүүгийн туршилтын санаа тэргуулж ОУСС дээр туршигдахаар болсон байна. Михалын тѳхѳѳрѳмж нь уртаашаа ердѳѳ 15 см л хүрэх маш жижигхэн энгийн […]

Хун ОУСС-тай залгагдлаа

Саяхан Orbital Sciences Corporation гэх хувийн компаний Антарес пуужинг НАСА хөлсөлж олон улсын сансарын станцруу (ОУСС)  ачаа хүргүүлхээр дэлхийгээс хөөргөсөн тухай нийтлэл бичиж байсан билээ: Антарес пуужингийн хөөрөлт Антарес пуужингийн толгой дотор нь байрлаж буй Хун (Cygnus) модуль нь нийтдээ хагас тонн хоол ундны болон бусад эд материалыг агуулж байгаа бөгөөд уг нь өнгөрсөн бүтэн […]

Жингүйдэл хүнийг сунгадаг

Хүн удаан хугацааны турш бичил-таталцалын орчинд буюу бараг л 100% жингүйдлийн нөхцөлд амьдархад уртаашаа ойролцоогоор 3% сундаг юм байна шүү! Жишээ нь 180см-ийн өндөртэй хүн хэдэн сар тойрог замд ажиллаж байгаад ирхэд 185см орчим болсон байдаг гэсэн үг. Ер нь сансарын нисгэгчид ингэж өндөр болдгийг олон жилийн өмнөөс ЗХУ болон АНУ-ын судлаачид мэддэг байсан боловч […]

Түүхэнд мөнхөрөн үлдэж магадгүй уг цээж зургийг японы сансарын нисгэгч Аки Хошидэ ОУСС-аас саяхан авсан байна. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: 32-р баг, ОУСС, НАСА

Сансараас авсан цээж зургууд

Доорх гайхалтай зургийг олон улсын сансарын станц (ОУСС) дээрх Японы нисгэгч Аки Хошидэ нь өнгөрсөн 9-р сарын эхээр авжээ. Түүний ар талд нар болон түнэр харанхуй сансар байхад, түүний малгайн хамгаалалтан дээр бидний эх дэлхий, түүнийг тойрон буй аврага том нүсэр сансарын станц, сансарын нисгэгчийн 2 гар мөн энэ зургийг авсан “сансарын” камерны дүрс ойсон […]

Олон улсын сансарын станц дэлхийн нам тойрог замд байгааг НАСА-ийн Шаттл хөлгөөс 2011 онд авсан зураг. Зурган дээр дараад томоор үзээрэй, хөлгийн цаах нь сар харагдаж байна! Зохиогч: НАСА

Эх Дэлхийн маань гайхалтай бичлэг ОУСС-аас

ОУСС буюу Олон Улсын Сансарын Станц нь манай дэлхийг одоогоор тойрон эргэж байгаа хүний бүтээсэн хамгийн том биет юм. Бараг 450 тоннын жинтэй уг төхөөрөмж нь эзэлхүүнээрээ 60,000 хүний суудалтай аврага цэнгэлдэх хүрээлэнд багтаж ядна. Түүнийг 1998 оноос хойш хэсэг хэсгээр нь барьж улам өргөжүүлсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 6-7өрөө байр шиг хүн амьдрах зайтай, […]

Хятадын сансрын нисгэгчид амжилттай холбогджээ

Саяхан энэ нийтлэлд хятадын “Шинзоу 9” хөлөг 3 сансарын нисгэгчидийн хамт тойрог замд байгаа “Тиангонг 1” лабораторитой холбогдохоор явсаныг мэдээлсэн билээ. Тэгвэл саяхан эдгээр нисгэгчид лабораторитой автомат холболтыг амжилттай хийж, гурвуула “Тиангонг 1” дотор орж ирсэн гэдгийг хятадын Синхуа агентлаг мэдээллээ. 2011 оны 9р сараас хойш 262 өдөр тойрог замд байгаа “Тиангонг 1” лаборатори дээр […]