Tag Archives: АНУ

Аляскийн туйлын туяа

Ѳнгѳрсѳн сарын сүүлийн нарны идэвхжилээс үүдэн энэ сарын эхээр дэлхий дээр дунд зэргийн хүчтэй соронзон шуурга нилээн хэд хоног үргэлжилсэн юм. Доорх гайхалтай зургуудыг гэрэл зурагчин Лерой Цимерман энэ сарын 7-нд АНУ-ын аляск муж улсын нийслэл Фейрбанкс хот орчимоос авчээ: Зурагчин маань камераа хѳлѳн дээр зоож орхиод хэдэн цаг зураг дарсан бѳгѳѳд энэ дээрх ер […]

10-р сарын туйлын туяа

Доорх гайхалтай зургийг энэ сарын эхний шѳнѳ АНУ-ын ѳмнѳд дакота муж улсаас авчээ. Намрын урт шѳнѳѳр туйлын туяаны зургийг авах гэж жилийн ѳдий үед сонирхогчид цуглардаг гэнэ. Зургийн фоныг бараг тэр чигт нь эзэлж харагдаж буй улаан-ногоон туяа нь нарны идэвхжил болон манай гаригийн соронзон орoноос үүдэлтэй билээ. Энэ талаар урьд нь зѳндѳѳ нийтлэл бичиж […]

Үргүй зардал ба эрсдэл

Саяхан АНУ-ын засгийн газар хаагдаад юу болоод байгаа тухай хагас хугас юм бичиж байсан билээ: засгийн газрын хаалт ба НАСА Энэ нийтлэл дээр би тэр үед ойлгож байсанаараа, хэдий холбооны засгийн газар хаагдсан ч гэсэн сансарт байгаа дуран тѳхѳѳрѳмжүүдийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж байгаа гэж бичсэн. Гэтэл бодит нѳхцѳл байдал энэнээс хамаагүй долоон дор гэдгийг […]

Засгийн газрын хаалт ба НАСА

Дээр үед би нэг хүлээн авалт дээр сургуулийнхаа хятад гаралтай нэг професортой юм ярих гэсэн чинь ярих юм олдодгүй ѳнѳѳгийн хятадын улс тѳрийн байдлын тухай юу бодож явдаг талаар нь асууваа. Тэгсэн мань нѳхѳр ѳѳдѳѳс: “за Тѳгѳлдѳр минь чи АНУ-ын улс тѳр ямар нүсэр замбараагүй холион бантан гэдгийг гадарлаж байгаа байх. Улс тѳрийн энэхүү нүсэр […]

Апофис бага гаригийг 2004 оны 7-р сарын 19-нд АНУ-ын Аризона муж дахь Кит Пик одонорон судлалын оргилоос олж илрүүлсэн юм. Энэ зурган дээр зураас болон харагдаж байгаа нь одод харийн төв хэсэг дахь бөөрөнхийгөөр тодруулагдсан бүдэг биет нь Апофис бага гариг юм. Зохиогч: Хавайн их сургууль

2036 онд Апофис биднийг мөргөхгүй!

Ойрдоо нийтлэл тасалдаад байгаад юуны өмнө хүлцэл өчье, цаг зав үнэхээр болохгүй байгаа болхоор арга алга даа. Дурангийн тухай дэлгэрэнгүй нийтлэл бичигдэж байгаа дуусхаараа энд ойрын хэдэн өдрөөс тавигдана гэж бодож байна. Олон улсын одонорон судлалын холбооноос гадна Америкийн одонорон судлалын холбоо гэж бие даасан ангид том байгууллага байдаг юм. АНУ-д ажиллаж сурж байгаа одонорон […]

Сэнди шуурганы хувьсал

Өнгөрөгч өдрүүдэд АНУ-г хуйлруулсан Сэнди далайн шуурга нь атлантын далайн түүхэнд урьд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй хүчтэй байв. Нийт гарз хохиролын хэмжээг одоо хүртэл хараахан тодорхойлогдоогүй байна. Доорх бичлэгийг дэлхийг тойрон эргэх GEOS-13 хиймэл дагуулаар авсан бөгөөд 10-р сараас эхлэн уг “сүпер” шуурга хэрхэн бага багаар бүрэлдэн бий болж, “хүчээ авч” байгаад АНУ-ын зүүн эргийг […]

Карл Саган 1980 онд. Зохиогч: Вики

Өнөөдөр – Карл Саганы Өдөр

Алдарт одонорон судлаач Карл Саганы номноос ишлэн саяхан “Цайвар цэнхэр цэг” хэмээх нийтлэлийг бичиж байсан билээ. Шинжлэх ухааныг хөгжүүлхэд болон олон нийтэд сурталчилхад хамаг амьдралаа зориулсан түүний нэрээр жил болгоны энэ өдрийг (11-р сарын 9) тэмдэглээд 4 дэхь жилээ үдэж байна. Тиймээс энэ удаад түүний талаар ахиад жаахан бичье гэж бодлоо. Карл нь насаараа Корнелийн […]

1946 онд бас усан дотор тэсэлсэн Baker бөмбөгийн дэлбэрэлтийн тосон зураг. Зохиогч

Усан доорх цөмийн бөмбөгний тэсрэлт!

Санамсаргүй явж байгаад 1958 онд туршигдсан далай доорх цөмийн бөмбөгний тэсрэлтийн бичлэгийг олж саяхан үзээд, уг үнэхээр солиотой бичлэгийг та бүгдтэй хуваалцая гэж бодлоо: Уг тэсрэлтээр хичнээн их хэмжээний энерги ялгарж байгааг толгойдоо буулгах нь төвөгтэй байж мэднэ. 1 метр куб ус 1 тонн буюу 1000 кг-ын масстай гээд бодоод үз, өөрөөр хэлбэл хүний дундаж […]

Хойд америкийн баруун эргийн тэнгэр

Сүүлийн жилүүдэд тус тусдаа зургуудыг нь авч бүтээсэн бичлэгүүд маш их “мода”-нд орж байгаа билээ. Ялангуя дэлхийн эргэлтээс үүдэн янз бүрийн эрхсүүдийн шөнийн тэнгэрт хийх хөдөлгөөнийг нь байгалийн үзэсгэлэнт тогтоцтой хослуулан харуулж хийсэн бичлэгүүд маш алдартай байдаг. Доорх бичлэгийг гэрэл зурагчин Жон Эклунд АНУ-ын баруун эргийн үзэгсгэлэнт газруудаар удаан хугацааны туршид аялж явахдаа цуглуулсан нийтдээ 260,000 […]

НАСА-ийн Curiosity хөлгийн загварыг АНУ-ын Калифорни муж улсын Үхлийн Хөндий хавьцаа туршиж үзэж байх үеэр. Зохиогч: NASA/JPL-Caltech

Curiosity хөлөг – гуравхан хоног үлдлээ!

Хэдэн өдөр цаг зав жаахан муудаад олигтой юм бичиж амжсангүй хүлцэл өчье. Ойрын өдрүүдэд Олимп гээд дэлхий даяар ихэнх хүмүүс баяр хөөр болоод сууж байхад олон эрдэмтэдийн хувьд айдас түгшүүр баяр хөөр бүгд давхацсан өдрүүд үргэлжилж байна. НАСА нь ангараг гаригруу судалгаа хийхээр урьд өмнөхүүдээс хамаагүй том, хамаагүй илүү чадвартай Curiosity хэмээх хөлгийг өнгөрөгч оны 11-р […]