ISON-ны сүүл сунсаар

Ойрын хэдэн ѳдѳр ISON сүүлт одоор амьсгалах бололтой. Хэрвээ та энэ биетийн талаар анх удаагаа сонсож байгаа бол миний бичиж байсан хуучин нийтлэлүүдийг нэг гүйлгээд харчихаарай: [1]   [2]   [3]   [4]   [5]

Хоёр хоногийн ѳмнѳ сүүлт од маань тодорхойгүй шалтгаанаар огцом тодорж энгийн нүдний харах хязгаар хүртэл тодорч, 2 градусын урт сүүлтэй болсон байсан. Тэгвэл ѳнѳѳдрийн байдлаар бүр 7 градус урт сүүлтэй болсон байна. Тэнгэрт бүтэн сар хагас градусын ѳргѳнтэй байдаг, тэхээр 14 бүтэн сарны дайтай урт сүүлтэй болсон гэсэн үг! Зайн хэмжээсээр ярьвал энэ нь ойролцоогоор 16 орчим сая км – нарнаас дэлхий хүрэх зайн 10 гаруй % эсвэл нарны диаметерээс 12 дахин урт гэсэн үг!

Энэ урт сүүлийг нь Австрийн одонорон сонирхогч Майкл Ягер гайхалтайгаар ѳнѳѳдѳр дүрсэлжээ:

Screen shot 2013-11-18 at 11.41.47 PM

Зургийг энд дарж томоор үзээрэй.

Сүүлт одны цѳм орчим сүүл нь ямархуу байдалтай байгааг Испани улсаас 0.77 метрийн том дурангаар авч үзхэд ѳчигдѳрийн байдлаар ийм олон салаалсан харагдсан байна:

Зохиогч: Ла Хита оргил

Зохиогч: Ла Хита оргил

Ингэж олон салаалж байгаа нь ерѳнхийдѳѳ сүүлт од нартай хэт их ойртож тодорхой хэмжээгээр салж бутарсаныг илтгэж байгаа юм. Гэхдээ бүхлээрээ хэдэн хэсэг болж бутарсан уу эсвэл цѳм нь бүрэн бүтэн гагцхүү гаднах давхрагын материал нь л бутарсан уу гэдгийг одоо тодорхойлох боломжгүй. Хэрвээ цѳм нь бүрэн бүтэн байвал ирэх 28-нд нарны ардуур гараад 12 сараас тэнгэрт гайхалтайгаар харагдах бололцоотой. Харин бүхлээрээ бутарчихсан тууж яваа бол ер нь л найдваргүй, нартай тэр ѳдѳр 700,000 км-ийн зайд ойртохоосоо ѳмнѳ бараг тэр чигтээ ууршаад алга болно гэсэн үг.

Яагаад одоо тодорхойлох хэцүү байгаа вэ гэхээр цѳм нь бутарлаа гэхээр зад дэлбэрээд тал тал тийшээ гялс сарниад одох бус харин хэсэг хэсгүүд нь ѳѳр ѳѳр хурдтайгаар хѳдѳлж эхэлж маш алгуурханаар бие биенээсээ холдоно. Хангалттай зайд тэр хэсгүүд холдвол л үнэхээр бутарж гэдгийг тодорхой хэлэх бололцоотой бѳгѳѳд эс бѳгѳѳс цѳм хэсэг нь маш тод учираас ойрхон байхаа задарчихсан хэсгүүдийг ялгаж харах боломжгүй юм.

Сүүлт од маань одоогийн байдлаар нарнаас 71 сая км-ийн зайд секунд бүр 61 км туулан явж байгаа. Нэг секундэд 61 км шүү! Шѳнийн тэнгэрт охины одны ордонд +5.12-р хэмжигдэхүүний тод харагдаж байгаa ба ѳглѳѳ нар мандахын ѳмнѳхѳн харагдана. Мини анзаарсанаар түүнийг нүдээрээ харж, дурандаж, мѳн зургийг нь авъя гэсэн хүмүүс монголд цѳѳнгүй байна лээ, та бүгд зураг хѳрѳг дарж чадвал энд хуваалцаарай гэж уриалах байна!

Ерѳнхийдѳѳ болж ѳгвѳл хотоос жаахан гараад зүүн зүгт буюу нар мандах зүгт тэнгэрийн хаяа элдэв уул толгодоор халхлагдаагүй газарт очиж үүр цайхыг хүлээх хэрэгтэй. Мэдээж тэнгэр цэлмэг байх хэрэгтэй. Хаашаа харахаа мэдэж байвал энгийн нүдэнд сүүлт од маань бүдгэвтэр ногоон ѳнгийн од мэт харагдана. Хэрвээ та iPhone эсвэл iPad-тай бол доорх апп-ыг ашиглаад тѳвѳггүй түүний байршилыг олж болно:

ISON-ыг олох апп

Нүдээр сүүл энэ тэр нь одоохондоо нээх сайн харагдахгүй, харин танд гэрэл хэдэн секунд бүртгэж чадах аппарат байгаа бол зургийг нь амархан дарж болно. Камераа хѳлѳн дээр зоож чиглүүлээд 10-70мм ийн фокусын зай дээр хѳшгѳѳ (фокальны харьцаа) аль болох бага дээр тавиад, DSLR камертай бол ISO оо жаахан ихэсгээд 10-30 секунд гэрэл бүртгэхэд сүүлт од маань тодорхой гараад ирнэ. Нэг талаас сүүлт одоо бүртгэж авахын тулд аль болох удаан гэрэл бүртгэх хэрэгтэй, гэхдээ нѳгѳѳ талаас хэт удаан гэрэл бүртгэвэл дэлхийн эргэлтээс болоод одод болон сүүлт од маань хѳдѳлчихнѳ. Энэ 2ын тэнцвэр дээрх зѳв гэрэл бүртгэх хугацаа нь таны фокусын зай (харах ѳнцѳг), хѳшиг ба ISO (гэрэл бүртгэх “хурд”) нараас хамаарах тул янз янзаар оролдож үзэж байгаад олоорой.

Зургийг нь авах талаар ѳѳр дэлгэрүүлж асуух юм байвал сэтгэгдэл үлдээгээрэй би цаг заваараа хариу бичье.

9 comments

  1. Ер нь ододын зургийг яаж дардаг юм болоо энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач, Чи нэг удаа дарах гэсэн чинь однууд тэр чигээр хөдөлж гарсан

    1. удахгүй бичнэ ээ энэ талаар

  2. хамт явж зураг авах боломжтой болов уу? манай найзууд энэ бүтэн сайнд үүрээр зураг авч үзэх гэж байна

  3. Энэ нийтлэлд байгаа гуравдахь зурагнаас харахад нар мандахаас 30 орчим минутын өмнө харвал боломжийн юм шиг санагдаж байна зөв үү? Маргааш өглөө 22-ны өдөр би эрт босч харъя гэж бодоод байгаа. Танаас нэг юм асуух гэсэн юм, Яагаад энэ сүүлт одны толгой ногоон, цэнхэр туяатай байгаа юм бол, би бодохдоо гал ассан юм чинь улаан, шар хавьцаа л байхым байх гэж бодсон.

    http://www.bbc.co.uk/news/science-environment-25001732

    1. сансарт хүчилтѳрѳгч байхгүй вакуум орчим байгаа, тиймээс гал асаж байна гэж ойлгож болохгүй. Нарны энерги ихтэй гэрлийн бѳѳмс сүүлт одны гадрагын материалтай харилцан үйчлэлцэн ѳдѳѳж энэ ногоон туяаг бий болгож байгаа юм. Яг энэ ногоон гэрэл нь С2-оос гаралтай. Энэ талаар тэгж байгаад арай дэлгэрэнгүй нийтлэл бичнэ ээ.

  4. hi all. onoo shune 2 naiztaigaa ISON zurgiig darah sanaatai yavlaa bi 🙂
    ulaanbaatar duuren uultei sar hurtel todorch budgereed tsag agaar hetsuuhen l baiv. gesen hediich bid 3 hotoos uragsh nalaah-n hajuugaar zamiin uud yavah zamaar 70 km yavaad neleen uujam hondiid ochood ISON oo huleengee gatntsa 2 piv uugaad nar mandah zugt huleen suuj baigaad ISON oo ooristiin nudeer narlaa. 🙂
    1 minut ch hurehgui hugatsaand olj harsan shu. uneheer saihan captai bailaa.
    erthen ohinii ordoo olood garch ireh bairlal-g ni yag tag medej baisan bol zurgaa daraad, iluu urt hugatsaand ISON oo haran baisan baihaa.
    busaddaa zovlohod irthen ochood, garch ireh bairlal-g ni irt olson ni deer yum bna le shu. sartai, mun uur tsaigaad ihelchiheer orduudiig oloh unen berhsheeltei bna le.
    mun ulaanbatar manan ih baigaam bna le. tegeed tenger burheg haragdaad baigam bna le shu. mana ni boduul tuul goloos bolj baigaam bailgui.
    amjilt all kk

  5. Togtohbayar ganbold utasaa uldeenuu ali isvel messengereech yumuu.

Сэтгэгдэл бичих