ISON сүүлт од яах гээд л байна…

Хамгийн сүүлд ISON сүүлт од маань олон хүний найдан хүлээж байсан шиг юун энэ зууны хамгийн тод сүүлт од болох манатай харин ч “аль хэдийнэ задраад эхэлчихсэн удахгүй бүдгэрээд алга болно” гэж дүгнэсэн нэгэн нийтлэлийн тухай бичиж байсан билээ. Гэвч тэр нийтлэлийн дараагаар хийгдсэн олон хэмжилтүүд дээр сүүлт од маань задарж бутраад бүдгэрсэн зүйл ажиглагдсангүй, харин нартай ойртох тусмаа тодрох хурд нь арай саарсан гэдэг нь тодорхой болсон байна. Ѳѳрѳѳр хэлбэл энэ биетийг нээгдсэний дараахан хийгдсэн бараг жилийн ѳмнѳх хэмжилтүүд дээр үндэслээд судлаачид энэ сарын сүүл болон 12-р сарын үеэр бүтэн сарнаас ч илүү тод болно хэмээн таамаглаж байсан бол сүүлийн хэдэн сард хийгдсэн нэмэлт хэмжилтүүдээс хархад хамгийн тод үедээ ойролцоогоор сугар гаригийн хэмжээнд хүртэл л тодрох юм шиг байна гэж одоо дүгнэж байна.

10р сарын 16нд 8см ийн хугалагч дурангаар 24 удаа нэг бүр 3 минут гэрэл бүртгэж зургууд аваад энэ амилуулалтыг бүтээж. Зохиогч Винсент

10-р сарын 16-нд 8 см-ийн хугалагч дурангаар 24 удаа нэг бүр 3 минут гэрэл бүртгэж зургууд аваад энэ амилуулалтыг бүтээж. Зохиогч: Винсент

Сугар гаригийн хэмжээнд тодорсон ч гэсэн энэ сүүлт од маань тэнгэрт гайхалтайгаар харагдана (Сугар гариг нь тэнгэрт нар болон сарны дараа 3-т орох хамгийн тод эрхэс). Яг одоогийн байдлаар ISON нь нарнаас 150 сая орчим км-ийн зайд байгаа (дэлхийгээс нар хүртэлх зай л гэсэн үг) ба секунд бүрт 42 км гаруй зайг туулан нарлуу дѳхѳж яваа. Шѳнийн тэнгэрт арслангийн одны ордонд 8-р хэмжигдэхүүнд байгаа (хүний нүд хамгийн бүдэгдээ 6-р хэмжигдэхүүний биетийг л харанхуй шѳнѳ харна) бѳгѳѳд энэ сарын дундуур 10 хоногийн хугацаанд энгийн нүдэнд харагдах хэмжээнд тодорно. Тэгээд энэ сарын сүүл дѳххѳѳр нартай хэт ойртох тул энгийн нүдээр олж хархад тун хэцүү болж, цааш явсаар 28-нд нарны ардууд гарна.

 

Нартай маш ойрхон зайд хажуугаар нь явах учир энэ сүүлт од ѳндѳр температураас болоод задарч бутрах байх гэдэгт олон хүн эргэлзэхгүй байгаа. Хэдий 5-км орчимын аврага том биет маш ѳндѳр хурдтайгаар гялс зѳрѳѳд ѳнгѳрѳх боловч манай нарны элч тѳмѳрийг шууд хайлуулах хэмжээнд гадрагыг нь халаах учир бүрэн бүтэн нѳгѳѳ талд нь гарч ирж чадах эсэхийг яг таг урьдчилан хэлэх хэцүү. Гэхдээ задарч бутрахгүй гараад ирвэл сүүлт од маань 12-р сарын дундаас 1-р сарын дунд хүртэл маш урт сүүлтэй тод байдалтай олон хоног шѳнийн тэнгэрт харагдана. Яахнав гэдгийг нь харж л байя.

Сүүлт од энгийн нүдэнд тѳвѳггүй харагдах хэмжээнд энэ сарын дундуур ирхээр нь хаанаас яаж олж харах тухай зѳвлѳмжийг энд бичих болно. Тэр болтол энэ сүүлт одны зарим нэг зургуудыг хуваалцаж байна:

10р сарын 26нд 40см ийн ойлгогч дурангаар нийт 40минут гэрэл бүртгэж энэ зургийг бүтээжээ. Зохиогч Жон Чумак

10-р сарын 26-нд 40см ийн ойлгогч дурангаар нийт 40 минут гэрэл бүртгэж энэ зургийг бүтээжээ. Зохиогч: Жон Чумак

Ѳнѳѳдѳр 20см ийн ойлгогч дурангаар 4 минут гэрэл бүртгэж энэ зургийг авж. Зохиогч Майкл Иагир

Ѳнѳѳдѳр 20 см-ийн ойлгогч дурангаар 4 минут гэрэл бүртгэж энэ зургийг авж. Зохиогч: Майкл Иагир

энэ болон бусад ѳѳр зургуудыг доорх холбоосноос сонихоорой:

http://spaceweathergallery.com/index.php?title=ison

бас дашрамд одонорон сонирхогчидын дунд 2500 ам. долларын шагналтай зургийн уралдаан зарласан байгаа юм байна:

http://www.nsf.gov/news/special_reports/cometchallenge/

 

Advertisements

4 comments

  1. Янз үзээд байгаа юм болвуу. Тооцоо алдаад байна уу

  2. Shonojin huleegeed yag zurgiig ni avah geheer uulnii naaguur tsaaguur nuugdaad ikh ichimhii suuld od baigaa um. Buten jil huleesenii etsesd zamdaa olon heseg bolood butarchihval mash haramsaltai um bolono do.

    1. зураг авж чадвал бидэнтэй хуваалцаарай. Би бас ойрноос нэг жижиг дурангаар зургийг нь авах гэж үзнэ ээ.

    2. Eddie dulguun hotoos garch zurag avdag yumu? Haanaas avbal tohiromjtoi ve?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: