ISON сүүлт од огцом тодорлоо!

Олон хүний хүсэн хүлээж буй сүүлт од маань хэдхэн цагийн ѳмнѳ огцом тодорч +8-р хэмжигдэхүүний тод биет байснаа гэнэт +6-р хэмжигдэхүүнийх болсон байна (хэмжигдэхүүн гэж юу болох талаар нийтлэлийн доороос уншаарай). Ѳѳрѳѳр хэлбэл энгийн хүний нүдний саргүй харанхгүй шѳнѳ харж чадах хязгаарт ирсэн гэсэн үг. Гэхдээ ѳнѳѳ маргаашдаа шууд нүдээрээ хархад тийм ч амархан байхгүй, учир нь сүүлт од маань тэнгэрт охины одны ордонд байгаа учир нар мандахын ѳмнѳхѳн л тэнгэрт гарна, тиймээс үүрийн туяанаас болоод энгийн нүдэнд харагдахгүй. Ойрын нэг хоёр ѳдѳр шууд нүдээр харах хэцүү ч гар дуран эсвэл ѳѳр жижиг дурангаар харин амархан ажиглагдана.

Яг яагаад ингэж огцом тодорсоныг тодорхой хэлэх хэцүү ч ерѳнхийдѳѳ нартай ойртох зуураа гадрага нь огцом халж их хэмжээгээр ууршиж байгаагаас үүдэлтэй. Одоогийн байдлаар сүүлт од маань нарнаас ердѳѳ 56 сая км ийн зайд (дэлхий нарнаас 150 сая км) сугар гаригийн тойрог замын дотор нь бараг л 200,000 км/цагийн хурдтай яваа. Тун удахгүй 3-4 ѳдрийн дараа гэхэд үүрээр энгийн нүдэнд тѳвѳггүй ажиглагдах тод биет болох байх гэж бодож байна.

ISON маань энэ сарын 28-нд нарны ардуур тойрж гарна. Нартай ойртох тусам тодрох хэдий ч, түүний болон нарны мандах хугацааны зѳрѳѳ нь давхар багасах учир 28 хүртэл байнга харагдахгүй. Ерѳнхийдѳѳ 22 хүртэл харагдаад тэгээд түүнээс хойш нартай хэт ойрхон байх учир эргээд харагдахаа болино. Хэрвээ сүүлт од маань нарны ардуур гарахдаа задарч бутралгүй бүрэн бүтнээрээ үлдэж чадвал 12-р сарын 4-5-наас эхлээд ирэх оны 1-р сарын дунд хүртэл үдшийн тэнгэрт маш тод харагдах болно. Энэ биетийн тухай урьд нь сонсож байгаагуй бол ѳмнѳ нь бичиж байсан нийтлэлүүдийг сонирхоорой:

нийтлэл [1]

нийтлэл [2]

нийтлэл [3]

нийтлэл [4]

Одонорон судлалд тэнгэрийн эрхсийн тод бүдэгийг гэрэлтэлтийн хэмжигдэхүүн гэх шатлалаар илэрхийлнэ. Товчхондоо хэмжигдэхүүний утга нь бага байх тусам тод, их байх тусам бүдэг гэсэн үг. Жишээ нь нарны хэмжигдэхүүн нь -26 орчим байхад, бүтэн сар -12, сугар гариг -4, тэнгэрийн хамгийн тод од хөхдэй мэргэн -1.4, алтангадас од 2, харин гэрэлгүй шөнө хүний нүдний харж чадах хамгийн бүдэг од ойролцоогоор 6-р хэмжигдэхүүнийх байна. Ерөнхийдөө х дүгээр хэмжигдэхүүний од нь х+1 дүгээр хэмжигдэхүүний одноос ойролцоогоор 2.5 дахин тод байна, жишээ нь 3-р хэмжигдэхүүний од 4-р хэмжигдэхүүний одноос 2.5 дахин тод гэсэн үг. Харин 3-р хэмжигдэхүүний од нь 5-р хэмжигдэхүүний одноос 2.5*2.5 буюу ойролцоогоор 6 дахин тод байна.

Ингээд сүүлт одны ѳнѳѳдѳр авагдсан зарим зургуудаас энд хуваалцаж байна:

жхгжхгжгж

55мм ф/1.4 линзээр 30 удаа 2 секундын гэрэл бүртгэж нийлүүлээд энэ зургыг бүтээж. Зохиогч: Жэфф Адкинс

 55мм ф/1.4 линзээр 30 удаа 2 сэкундын гэрэл бүртгэж нийлүүлээд энэ зургыг бүтээж. Зохиогч: Жэфф Адкинс

Зохиогч: Жоэл Шорт

 55мм ф/1.4 линзээр 30 удаа 2 сэкундын гэрэл бүртгэж нийлүүлээд энэ зургыг бүтээж. Зохиогч: Жэфф Адкинс


200мм ф/2.8 линзээр 18 удаа 30 секундын гэрэл бүртгэж нийлүүлээд энэ зургыг бүтээж. Зохиогч: Майк Броус

 

200мм ф/2.8 линзээр 18 удаа 30 секундын гэрэл бүртгэж нийлүүлээд энэ зургыг бүтээж. Зохиогч: Майк Броус

27.5 см-ийн шмитийн камераар ф/2.0 дээр 30 удаа 30 секундын гэрэл бүртгэж нийлүүлээд энэ зургыг бүтээж. Зохиогч: Ахмет Кейл

Advertisements

3 comments

  1. Goy yumaa odon oron sonirhdog ch haanaas medeelel avahaa meddegq bsan iim goy blog bdgiig medsendee taatai bna 🙂

  2. Буудаж тэслээд үлдэгдэл дээр нь ажиллаж болохгүй юу?

  3. их гоё юм аа тэнгэрт охины орд нь аль зүг юм бэ түүнийг нь мэдэж болох уу

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: