Tag Archives: тойрог зам

Бор одой хѳршийн гариг

Одонорон судлаачид саяхан манай нартай тун ойролцоо оршдог хос бор одой оддыг судлаад, тэдгээрийн нэгийг нь тойрон эргэдэг байж болох гаригийн ул мѳрийг олсон байна. Хэрвээ үнэхээр энэ хос бор одойчуул гаригтай болж таарвал манай нарны аймагтай хамгийн ойрхон орших харь гаригуудын нэг болох юм. Судалгааны эх нийтлэлийг доорх холбоосоор үзэж болно: http://arxiv.org/pdf/1312.1303v2.pdf Эхлээд бор […]

Шинэ оны эхний бага гариг дэлхийг “мѳргѳв”

Дэлхий даяар шинэ жилийн баяраа тэмдэглэж дуусаагүй байхад, хоёр хоногийн ѳмнѳ АНУ-ын аризона муж улс дахь Каталина тэнгэрийн самналтын багийнхан 2014 оны хамгийн эхний хэмжилтээрээ нэгэн шинэ бага гаригийг илрүүлсэн бѳгѳѳд судлаачидын таамаглаж байгаагаар тус биет нь 2 дахь ѳдрийн үдээс хойших үеээс 3 дахь ѳдрийн ѳглѳѳгийн хооронд дэлхийг “мѳргѳсѳн” байна. Дээрх амилуулалт нь тус […]

Хавирган Сугар

Та бүгд орой үдэш нар жаргасны дараахан тэнгэрт нэг тод од сүүлийн хэдэн сар ажиглагдсаныг анзаарсан уу? хүмүүсээс УБ-ын утаа улам л аймар болоод байгаа гэж сонссон болхоор яг сүүлийн үед харах боломж гараагүй байж мэднэ. Гэхдээ хотоос гараад ч юм уу эсвэл утаа багатай орой нар жаргасны дараа баруун-ѳмнѳ зүгт маш тод од байхыг […]

Ер бусын аврага гариг

Эх одоо маш хол зайд тойрон эргэдэг, хэмжээгээрээ манай нарны аймгийн хамгийн том гариг болох бархасбадиас даруй 11 дахин том гаригийг судлаачид саяхан илрүүлээд байна. HD 106906 b гэх каталог нэртэй энэ үлэмж гариг нь ердѳѳ 13 сая жилийн настай бѳгѳѳд, манай нар шиг хэмжээтэй ѳѳрийн эх одоо дэлхийгээс нар хүртэлх зайг 650 нугалсантай тэнцэх буюу […]

ГАИА дуран хѳѳрлѳѳ!

Манай сүүн зам галактикийн тэрбум орчим оддын маш ѳндѳр нарийвчлалтай хэмжилтүүдийг хийхээр европын сансар судлалын агентлагийн дуран ѳчигдѳр орой хѳѳрлѳѳ. Дуранг ѳмнѳд америкийн Гиана (францын газар нутаг) дахь европуудын эзэмшилд байдаг станцаас оросын Союз пуужин хѳѳргѳсѳн юм. Хѳлѳг маань ахин 20 орчим хоног нисэж байж дэлхийгээс 1.5 сая км-ийн тэртээ байрлах таталцалын тогтвортой цэг дээр […]

Сансарын станц балраад байна

Ѳнгѳрсѳн 3 дахь ѳдѳр Олон Улсын Сансарын Станцын (ОУСС) хѳргѳлтийн системийн тэн хагас нь нэг хавхлагны эвдрэлээс болоод огт ажиллагаагүй болсон байна. Энэ асуудлаас болоод тус станц дээрх олон тѳрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн бѳгѳѳд мѳн станцруу чухал ачаа хүргэх байсан нислэгийг бас тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа аж. Эвдрэл хараахан тэнд одоо ажиллаж байгаа 6 […]

ISON сүүлт од огцом тодорлоо!

Олон хүний хүсэн хүлээж буй сүүлт од маань хэдхэн цагийн ѳмнѳ огцом тодорч +8-р хэмжигдэхүүний тод биет байснаа гэнэт +6-р хэмжигдэхүүнийх болсон байна (хэмжигдэхүүн гэж юу болох талаар нийтлэлийн доороос уншаарай). Ѳѳрѳѳр хэлбэл энгийн хүний нүдний саргүй харанхгүй шѳнѳ харж чадах хязгаарт ирсэн гэсэн үг. Гэхдээ ѳнѳѳ маргаашдаа шууд нүдээрээ хархад тийм ч амархан байхгүй, […]

Долоон “бурхан” сансараас

Доорх зургуудыг АНУ-ын сансарын нисгэгч Кэрин Найберг Олон Улсын Сансарын Станцаас (ОУСС) ѳнгѳрсѳн 7-р сард авсан байна. Эхний зургийн дээр харанхуй тэнгэрт 7 бурхан (шанага 7) одны ордын одод, доор нь дэлхийн маань шѳнийн талд олон хотуудын гэрэл харагдаж байна. Дэлхийн гадрага шѳнѳ гэхэд харьцангуй гэрэлтэй харагдаж байгаа нь нарны гэрэл саран дээр ойгоод гэрэлтүүлж […]

ISON сүүлт од яах гээд л байна…

Хамгийн сүүлд ISON сүүлт од маань олон хүний найдан хүлээж байсан шиг юун энэ зууны хамгийн тод сүүлт од болох манатай харин ч “аль хэдийнэ задраад эхэлчихсэн удахгүй бүдгэрээд алга болно” гэж дүгнэсэн нэгэн нийтлэлийн тухай бичиж байсан билээ. Гэвч тэр нийтлэлийн дараагаар хийгдсэн олон хэмжилтүүд дээр сүүлт од маань задарж бутраад бүдгэрсэн зүйл ажиглагдсангүй, […]

Царцаан дүүлэлт

Тэрбумтан Элон Мускийн Space Х компани нь тойрог замд ачаа зѳѳвѳрлѳх зориүлалттай олон дахин ашиглагддаг гайхалтай пуужинг зохион бүтээж дуусхад нэг шатаар ойртоод байна. Саяхан олон нийтэд цацагдсан бичлэг дээр тэдний царцаа (Grasshopper) пуужин нь хамгийн ѳндѳр дүүлэлтээ 744 метр болгож ѳмнѳх амжилтаа огцом ахиулсаныг харууллаа. Доорх бичлэг дээр пуужин маань ѳндѳрѳѳ аваад, хэвтээ шилжилт […]