Tag Archives: ертөнц

Макимакигаас нар яаж харагдахыг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Өмнөд Европын Одонорон Судлалын Оргил

Одой гариг – макимаки

Одонорон судлалаар хүний олж авах хамгийн гайхалтай мэдлэгүүдийн нэг нь яахын аргагуй бидний энэ ертөнцийн хэмжээс билээ. Ихэнх хүмүүс ерөнхийдөө бид нар их өчүүхэн жижигхэн, ертөнц бол агуу том гэдэг дээр нээх маргаад байхгүй, гэхдээ яг хир их жижигхэн хир их том вэ гэдгийн талаар зөв ойлголттой хүн төдийлөн олон байдаг гэж бодохгүй байна. Жишээ […]

Мөрөөдлийн баг

Нөгөө 3 хоног харанхуйлах тухай шинжлэх ухааны хариулт нэхээд байсан улсууд хаачсан бэ? энэ холбоос дээрх нийтлэлийн доор нь холбоотой асуултуудаа үлдээгээрэй. Одоогоор 14 асуулт санал бодол хураад байна, би удахгүй бүгдээрэнд нь хариулая: ДЭЛХИЙГ 3 ӨДӨР ЯАЖ ХАРАНХУЙЛАХ ВЭ? Гэснээс манай мөрөөдлийн багийнхан тун удахгүй НАСА-ийн 50 жилийн ойн өдөрлөгт очиж бүрэн хэмжээний цогц лекц […]

Бидний түүх – 1 минутанд

Хүн төрлөхтөний үүсэл хувьсалыг энэ хорвоо ертөнцийн талаарх бидний мэдлэг мэдээлэлтэй хослуулаад та ганцхан минутын дотор хүнд ярьж чадах уу? Бараг боломжгүй энэ зүйлийг доорх бичлэг хийх гэж оролдсон байна. Уг бичлэг дээр их тэсрэлт, манай ертөнцийн “нялх” үе, оддын үүсэл, дэлхий болон сарны үүсэл, нэг эст амьтад, олон эст амьтад, ургамалууд, үлэг гүрвэлүүд болон […]

алдарт Ванга эмээ

Ирээдүйн зөгнөлүүд

Ойрын мянга гаруй жилийн түүхэн замналыг Ванга эмээ зөгнөсөн гээд л манайхан бас оросууд одоо хүртэл их сүйд майд болж дэмийрцгээдэг, тэгвэл бидний өнөөгийн мэдэж буй шинжлэх ухааны мэдлэг дээр суурилсан тодорхой зөгнөлийг та бүгдэд хүргэж байна: Одоогоос 8,000-13,000 жилийн дараа өмнөд тэнгэрт орших Эта Карина од дэлбэрнэ 20,000 жилийн дараа Чернобылийн газар нутаг ямар […]

Ертөнцийн гүнрүү 1000 бээр

Ертөнцөөр физикийн хуулинд захирагдахгүй дураараа нисэн дүүлэх боломжтой байсан бол яаж бидэнд харагдах бол? Ямар байхыг хамгийн бодитоор дүрсэлж буй доорх бичлэгийг Слоан тэнгэрийн самналтын хамгийн сүүлд нийтэд ил болгосон 400,000 галактикийн хэмжилтүүд дээр үндэслэн бүтээсэн юм. Уг бичлэг дээрх толбо бүр нь дотроо хэдэн зуун тэрбум оддыг агуулж буй манай сүүн зам шиг бие […]

Масс нь их байх тусам ц.х.о.з-г илүү муруйлгана. Зохиогч: Эйми Шлаг

Цаг Хугацаа болон Орон зайн “континуум”-ын талаар

Саяхны нэг ертөнцийн хэмжээний тухай нийтлэлд уншигч Билгүүн доорх асуултыг тавьсан юм: Орон зай хугацааны континуум гэдгийн талаар тайлбарлаж өгөөч? Би орчлонт ертөнцийн нэг тийм гурван хэмжээст гадаргуутай бөмбөлөг маягаар төсөөлөөд байдаг? Иймэрхүү зүйлийн тухай дэлгэрэнгүй мэдэх гэсэн юм. Орон зай цаг хугацааны “континуум” 1906 онд бидний сайн мэдэх эрдэмтэн Эйнштэйн өөрийн тусгай харьцангуйн онолоо […]

Сансарын богино долгионы үлдэгдэл цацаргалт

“Та Асуу, Би Хариулая” буланд уншигч Гэрэлтуяагийн тавьсан асуулттай холбогдуулан cosmic microwave background (CMB) буюу сансарын богино долгионы үлдэгдэл цацрагийн (СБҮ) тухай жаахан тайлбар бичлээ. Бидний байгаа энэ ертөнц хэрхэн үүсэж хувьсаж бидний одоогийн байгаа энэ үе шатанд ирсэн бэ гэдгийг хамгийн сайн тайлбарлаж байгаа онол нь Их Тэсрэлтийн онол юм. Энэ онолд шийдэгдээгүй асуудлууд […]

Та Асуу, Би Хариулая – 2

Энэ булангийн 2 дахь асуултыг уншигч “Гантулга” тавьлаа: “Сансар огторгуй хэр урт вэ? хязгаар гэж байдаг уу?” Товчхондоо бол энэ асуултын хариултыг нь бид одоо хүртэл яг сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ бидний энэ ертөнцийн тухай мэдэж байгаа хэд хэдэн чухал шинж чанарууд бий бөгөөд тэдгээрийн тухай тайлбарлах замаар би хариулая.