Tag Archives: дуран

Мауи дахь цэргийн дурангууд

Номхон далайн голд орших хавайн арлууд нь одонорны хэмжилт хийхэд маш тохиромжтой цаг агаар болон байршилтай байдаг учир тэнд олон одонорны оргилууд байдаг. Тэдгээрийн ихэнх нь яг одонорон судлалын чиглэлээр ажилладаг дурангуудтай бол Мауи хэмээх нэг жижиг аралын одонорны оргил дээр хэд хэдэн дурангууд арай жаахан ѳѳр зорилготой ажилладаг. АНУ-ын агаарын хүчнийхэн хиймэл дагуулууд, сансарын […]

ГАИА дуран хѳѳрлѳѳ!

Манай сүүн зам галактикийн тэрбум орчим оддын маш ѳндѳр нарийвчлалтай хэмжилтүүдийг хийхээр европын сансар судлалын агентлагийн дуран ѳчигдѳр орой хѳѳрлѳѳ. Дуранг ѳмнѳд америкийн Гиана (францын газар нутаг) дахь европуудын эзэмшилд байдаг станцаас оросын Союз пуужин хѳѳргѳсѳн юм. Хѳлѳг маань ахин 20 орчим хоног нисэж байж дэлхийгээс 1.5 сая км-ийн тэртээ байрлах таталцалын тогтвортой цэг дээр […]

Одонорны дурангийн дэлгүүр Монголд!!!

Монголд анх удаагаа сонирхогчийн одонорны дурангийн дэлгүүр үүд хаалгаа нээх гэж байна! Жаахан зарын чанартай юм бичиж байгаад хүлцэл ѳчье, гэхдээ энд блог дээр дуран хаанаас яаж авах вэ гэж маш олон хүмүүс сурагладаг учир нүдээ олсон мэдээ гэж бодож байна. Юуны ѳмнѳ дурангийн суурь ойлголтуудыг тайлбарлан бичсэн миний хэдэн нийтлэлийг уншаагүй бол сонирхож үзээрэй: […]

Оддын бѳѳгнѳрѳл М15

Доорх гайхалтай зурган дээр түм буман одод яг л зѳгийнүүд үүрэндээрээ шамбааралдаж буй мэт гайхалтайгаар гарсан байна. Энэхүү тэнгэрийн-онгоцны одны ордонд биднээс 35,000 орчим гэрлийн жилийн зайд орших биетийг 200 гаруй жилийн тэртээ одоноронч Чарльз Мэссие анх жижиг дурангаар олж ажиглаад, тэнгэр дахь ер бусын биетүүдийг жагсаасан ѳѳрийн каталогийн 15 дахь биет болгон тэмдэглэсэн юм. […]

ISON сүүлт од огцом тодорлоо!

Олон хүний хүсэн хүлээж буй сүүлт од маань хэдхэн цагийн ѳмнѳ огцом тодорч +8-р хэмжигдэхүүний тод биет байснаа гэнэт +6-р хэмжигдэхүүнийх болсон байна (хэмжигдэхүүн гэж юу болох талаар нийтлэлийн доороос уншаарай). Ѳѳрѳѳр хэлбэл энгийн хүний нүдний саргүй харанхгүй шѳнѳ харж чадах хязгаарт ирсэн гэсэн үг. Гэхдээ ѳнѳѳ маргаашдаа шууд нүдээрээ хархад тийм ч амархан байхгүй, […]

Каролайны сарнай

Доорх зурган дээр харуулж буй оддын бѳѳгнѳрѳл нь шѳнийн тэнгэрт хүн таван одны ордны зүгт биднээс 8000 гаруй гэрлийн жилийн цаана оршино. Ѳргѳѳшѳѳ 50 орчим гэрлийн жилийн зайг эзлэх орон зайд олон зуун оддыг агуулах энэ бѳѳгнѳрѳл нь 1.6 тэрбум жилийн настай, ѳѳрѳѳр хэлбэл тѳдий хугацааны ѳмнѳ энэ зурган дээр бѳѳгнѳрѳн харагдаж буй одод нь […]

Ганцаардмал гариг

Хэдхэн хоногийн ѳмнѳ судлаачид сансар огторгуйд орь ганцаараа тэнүүчлэн яваа гаригийг илрүүлсэнээ зарлалаа. Манай нарны аймгийн бүх гаригууд нарыг тойрон эргэдэг шиг ѳдийг хүртэл бидний илрүүлээд байсан олон тооны алсын гаригууд нь бүгд ѳѳрсдийн #эх# одыг тойрон эргэж оршдог. Гэтэл энэхүү шинээр илэрсэн гариг нь аль нэг одыг тойрж эргэдэг бус гав ганцаараа тэнүүчлэн яваа […]

Кеплерийн хувь заяа

2009 онд дэлхийгээс хөөрсөн сансарын Кеплер дуран нь саяхныг болтол маш амжилттайгаар үүргээ гүйцэтгэж байсан боловч түүний жолоодогч гироскопууд дахь гэмтэлээс болж одоо цаашдын хувь заяа нь яаж эргэх нь тодорхойгүй болчихоод байна. НАСА-ийн 90см-ийн Шмит-Кассегрений загварын тус дуран нь нарыг тойрон эргэх зуураа хунгийн одны ордны нэг хэсэг талбай дахь 150,000 оддыг бүтэн 3.5 […]

ISON сүүлт од Ангарагийн хажуугаар

Хэрвээ та бүгд санаж байвал одоогоос бараг жилийн өмнө орос болон беларусын 2 одонорон сонирхогч ISON төслийн дурангуудыг ашиглан нэгэн сүүлт одыг нээсэн тухай бичиж байсан билээ. Жилд олон зуун сүүлт одод нээгдэж л байдаг учир ганц сүүлт одны нээлтэнд нээх сонирхоод байх юм байдаггүй боловч энэ ISON сүүлт одны хувьд бол арай өөр хэрэг. […]

Сам хорхойн мананцар

Янз бүрийн мананцаруудаар баялаг хилэнцийн одны ордны хамгийн тод од болох хилэнцийн гялаанаас (Антарес) жаахан доор нь IC4628 хэмээх нэгэн цацаргалтын мананцар оршино. Мананцарын ойролцоо орших ердѳѳ хэдхэн сая жилийн настай аврага том одод маш хурц хэт ягаан туяаны гэрлээрээ энэхүү манацарын атомуудаас электронуудыг нь байнга сугалах бѳгѳѳд тэдгээр электронууд яваандаа атомуудтайгаа буцаад эргэн нэгдэх […]