Tag Archives: марал

Долоон “бурхан” сансараас

Доорх зургуудыг АНУ-ын сансарын нисгэгч Кэрин Найберг Олон Улсын Сансарын Станцаас (ОУСС) ѳнгѳрсѳн 7-р сард авсан байна. Эхний зургийн дээр харанхуй тэнгэрт 7 бурхан (шанага 7) одны ордын одод, доор нь дэлхийн маань шѳнийн талд олон хотуудын гэрэл харагдаж байна. Дэлхийн гадрага шѳнѳ гэхэд харьцангуй гэрэлтэй харагдаж байгаа нь нарны гэрэл саран дээр ойгоод гэрэлтүүлж […]

Маяачуудын соёл иргэншилийн хувьд хамгийн чухалд тооцогдох байгууламжийн нэг эл кастилло пирамидын дээгүүр маралын одод жаргаж буй нь. Зохиогч: Стифани Гүисард

Эл Кастилогийн дээгүүрх марал

Олон хүмүүс эртний маяачуудыг бараг одоо үеээс илүү одонорны гайхалтай мэдлэгтэй байсан энэ тэр гэж их ярьж итгэсээр ирсэн, ямар ч үндэслэлгүйгээр “та нар юугаа мэддэг юм эртний маяачууд наадхыг чинь аль хэдийнэ олоод мэдчихсэн байсан” гэх мэтээр ярих ер нь “дуртай”. Ямар ч дуран төхөөрөмж, шинжлэх ухааны арга барилгүйгээр зөвхөн он удаан хугацаанд тэнгэрийг […]

Маралын мананцарын төв хэсэг. Уг төв хэсгийг түүний төвд орших 3хан сая жилийн настай Трапецэн бөөгнөрлийн 4 тод од гэрэлтүүлдэг ба сүүлийн үеийн судалгаагаар уг бөөгнөрөл дотор манай нарнаас 100 гаруй дахин их масстай аврага хар нүх оршиж байж мэднэ гэж дүгнэгдээд байна. Зохиогч: Хаббл Сансарын Дуран

Маралын зүрхэнд хар нүх бий юу?

Шөнийн тэнгэрт маралын одны ордны зүгт биднээс ойролцоогоор 1,500 орчим гэрлийн жилийн зайд манай нартай хамгийн ойр орших шинэ залуу оддын өлгий болсон маралын мананцар хэмээх аврага том молекулан үүл байрлана. Доорх зургийг алдарт сансарын Хаббл дуран авсан бөгөөд маралын мананцарын төв хэсгийг нь харуулж байгаа юм. Саргүй харанхуй шөнө энгийн нүдээр уг биетийг ажиглаж […]

Гурван марал орчимын аврага молекулан үүлс. Эдгээр үүлс дахь устөрөгчийн атомуудын ялгаруулж буй зөвхөн нэгэн төрлийн гэрлийн бөөмсийг бүртгэн авч тус зургийг бүтээсэн юм. Зургийн төвөөс жаахан доох нь алдарт морин толгойн мананцар харагдаж байна. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Люис Гарэт

Морин толгойн мананцар

Шөнийн тэнгэрт харагдах маралын одны ордны зүгт маш олон одод шинээр үүсэн бүрэлдэж буй аврага молекулан үүлс хэд хэд оршдог ба тэдгээр нь манай нарны аймагтай хамгийн ойр орших оддын “өлгийнүүд” юм. Доорх гайхалтай зураг нь монголчуудын гурван марал хэмээн нэрлэж заншсан маралын одны орд дахь залгаа 3 од орчимын мананцар үүлсийг маш тодорхой харуулж […]

Монголчууд бидний "мичид" хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хамгийн тод харагддаг бас манай нарнай аймагтай хамгийн ойрхон оршдог оддын нээлттэй бөөгнөрөл юм. Зохиогч: Роберт Гиндлер

Мичид гэж юу вэ?

Монголд “Мичид” гэсэн нэртэй хүн олон байдгийн дээр хүмүүс шөнийн тэнгэрт харагдах эрхсүүдийг ерөнхийд нь “од мичид” хэмээн нэрлэн бичиж ярих нь элбэг. Харин мичид гэж чухамдаа яг юуг бид нэрлэдгийг нь мэддэг хүн тийм ч олон биш болвуу гэж бодож байна. Монголчуудын мичид хэмээн нэрлэж заншсан биет нь шөнийн тэнгэрт хотын гэрлээс ч тэр […]

Бодит радио-интерферометрийн хэмжилтээс урвуулан бүтээсэн маралын гялааны зураг. Хүний нүдэнд ойрхоноос тус аврага од нь иймэрхүү энд тэндээ том том овгор товгороор дүүрсэн маш удаан буцалж буй байдлаар харагдана. Зохиогч: Бернд Фрайтаг

Маралын гялаан – сансарын “террорист”

Шөнийн тэнгэрт харагдах 3 марал оддын дээх нь орших маш тод улаан өнгөтэй од нь маралын одны ордны хамгийн тод од бөгөөд монголчууд бид маралын гялаан хэмээн нэрлэдэг билээ. Түүнийг славян орнуудад “бетелгейз” хэмээн нэрлэдэг бол бусад олон англи, латин хэлтэй газар Betelgeuse буюу “битлжүз” хэмээн нэрлэдэг. Маралын гялаан нь биднээс 640 гэрлийн жилийн зайд […]

М42 буюу Маралын мананцар нь шинэ залуу одод олноороо төрж буй аврага молекулан үүлийн хэсэг юм. Зохиогч М. Роберто, нийтлэл.

Маралын Мананцар

Монголчууд бидний “3 марал” хэмээн нэрлэдэг маралын одны ордны төв хэсэгт жагсаа байдалтай орших 3 одны доох нь харанхуй цэлмэг шөнөөр анхааралтай ажиглавал жижигхэн бүрэлзсэн мананцар мэт зүйл байгааг олж харна. Тэрхүү шөнийн тэнгэрт энгийн нүдээр бүдэгхэн бүрэлзэн харагддаг мананцар нь маралын мананцар юм. Жижиг дурангаар нүдээрээ харвал бүдэг саарал-цэнхэр туяатай мананцар байдалтай харагдах боловч […]