Tag Archives: санчир

Вояжер ба Кассини: 30 жилийн нээлт

Сачирын хиртэлт, дагуулууд, бүдэг бүслүүрүүд, 6 ѳнцѳгт туйлын эргүүлэг гээд л НАСА-ийн Кассини хѳлгийн сүүлийн хэдэн жил авсан гайхалтай зургуудын талаар байнга нийтлэдэг билээ. Хэдий Кассини маань санчирын олон нууцуудыг бидэнд тайлж ѳгсѳѳр байгаа хэдий ч, одоогоос 30 жилийн ѳмнѳ хѳѳрсѳн НАСА-ийн Вояжер хѳлгүүдээр дамжуулан хүмүүс бид анх удаагаа санчирыг жинхэн утгаар нь судлаж эхлэж […]

Европа дээр гейзер байдаг уу?

Манай нарны аймагт дэлхийгээс ѳѳр амьдрал агуулдаг байх хамгийн их магадлалтай газруудын нэг нь бархасбадийн дагуул европа билээ. Европагийн гадрага нь тэр чигтээ зузаан мѳсѳѳр хучигдсан бѳгѳѳд энэ мѳсѳн давхрагын доор нь аврага том далай байгаа гэсэн хэмжилт үндэслэл зѳндѳѳ бий. Тэгвэл саяхан АНУ-ын Сан Франциско хотод жил болгон зохион байгуулагддаг геофизикийн том хурал дээр […]

Санчирын 6-ѳнцѳгт эргүүлэг

Манай нарны аймгийн 2 дахь том гариг санчирын хойд туйл дээр учир битүүлэг аврага том 6 ѳнцѳгт эргүүлэг байдаг тухай урьд нь хэдэн удаа бичиж байсан билээ. Ялангуяа доорх нийтлэл дээр олон зураг хѳрѳгтэйгээр тайлбарлаж бичсэн байгаа сонирхож үзээрэй: Санчирын хойд туйл дахь аврага эргүүлэг Тэгвэл тус гаригийг тойрон эргэж буй НАСА-ийн Кассини хѳлѳг нь […]

Амьдрал – дэлхийгээс ангарагруу

Фейсбүүк дээрх бүлгэмийн гишүүн Asdasd Dsadsa маань дараах сонирхолтой нийтлэлийг тухай бичсэн байна. Тэрнийг нь үл ялиг засаад энд оруулж байна: Манай нарны аймаг 4.5 тэрбум жилийн тэртээ бүрэлдэн бий болсоны дараачаар, амьдрал анх улаан нүдэн гариг дээр эхэлж үүсээд дараа нь солир чулуугаар дамжин дэлхийрүү тархсан байх бололцоотой гэх таамаглалын талаар та бүхэн дуулж байсан […]

Үгээр илэрхийлэхийн аргагүй санчир

Хэдэн хоногийн ѳмнѳ фейсбүүк дээрх бүлгэмд гишүүн Билгүүтэй маань нэг холбоос тавьсан байсаныг нь сая онгойлгоод үзсэн чинь эрүү мултрах шахав. Үнэхээр үгээр илэрхийлхийн аргагүй солиотой зураг байлаа, шууд screen-background болгов. Хроват улсын иргэн, програмист мэргэжилтэй сонирхолоороо одонорны зургийн боловсруулалт хийдэг Гордан Угаркович гэж нѳхѳр НАСА-ийн Кассини хѳлгийн хэдэн хоногийн ѳмнѳ авсан жижиг жижиг зүргуудаар энэ […]

Титаны хуванцар

Хүмүүс бидний эргэн тойронг нилэнхүйд нь шахуу бүрдүүлж буй материал бол яахын аргагүй хуванцар билээ. Дэлгүүрийн уут сав баглаанаанаас эхсүүлээд гар утасны гэр, машины бампер гээд л бүгд нэг тѳрлийн хуванцарууд. Тэгвэл санчир гаригийг тойрон эргэж буй НАСА-ийн Кассини хѳлѳг бүх тѳрлийн хуванцарын амин зүрх болсон химийн нэгдэлийг түүхэнд анх удаагаа манай нарны аймагт дэлхийгээс […]

Энкеладусын өмнөд туйлын орчим дахь том том судлууд. Эх зураг нь хар-цагаан бөгөөд хиймэл цэнхэр өнгөөр судлуудыг тодруулсан байгаа. Зохиогч: НАСА, Кассини

Санчирын дагуулууд дээр амьдрал бий юу?

Энэ ертөнцөд зөвхөн манай гариг дээр л амьдрал оршин ирсэн үү? эсвэл маш ховор цөөн хэдэн газар уу? эсвэл бүр хаа сайгүй юу? бидний өнөөдрийн мэдэж байгаагаар ертөнц маань асар их уудам, манай нар шиг одод, тэдгээрийг тойрсон дэлхий шиг гаригууд маш элбэг. Мөн бидний мэдэх амьдралын хэлбэр үүсэн бий болход зайлшгүй шаардагдах ус энэ […]

Санчир гаригийн ар талаас. Зохиогч: НАСА, Кассини

Шөнийн санчир

Хэрвээ таны нүд үзэгдэх гэрлээс гадна инфра-улаан туяаг хардаг байсан бол санчир гариг нарны гэрэл шууд тусдаггүй ар талаасаа танд яаж харагдах байсан бэ? Доорх үнэхээрийн гайхалтай зургийг НАСА-ийн Кассини хөлөг энэ оны 10-р сарын 17-нд санчир гаригийг тойрсон 174-р тойргийн үеэрээ ар талаас нь авчээ. Өөрөөр хэлбэл сар маань дэлхий нар хоёрын дунд нь […]

6 өнцөгтийн төвд орших эргүүлэгийн хөдөлгөөнийг хоорондоо цаг гаруйн зайтай авсан 14 зургаар амилуулж харуулж байгаа нь. Зохиогч: НАСА, Кевин МакАби

Санчирын хойд туйл дахь аврага эргүүлэг

Нарны аймгийн гадаад гаригуудыг тандан судлах зорилгоор 1970-аад оны сүүлчээр хөөрсөн НАСА-гийн Вояжер хөлгүүд манай аврага гаригуудын тухай олон сонирхолтой шинэ зүйлсийг олж нээсэн юм. Тэдгээрээс хамгийн хачирхалтай нээлтүүдийн нэг нь санчир гаригийн хойд туйл дахь аврага том 6 өнцөгт маягийн хэлбэртэй үүлэн бүтэц байв. Вояжерийн дэлхийрүү явуулсан зургуудын нарийвчлал тийм ч сайн биш байсан […]

Санчир гаригийг тойрон эргэх Кассини хөлгийн авсан тус зураг нь санчирын олон тооны бүслүүрүүд болон түүний олон янзын дагуулуудын нэг Тетисийг харуулж байна. Тетистэй ойролцоо тойрог замаар санчирыг тойрон эргэдэг Энкеладус дагуул нь сансарт байнга их хэмжээний мөс шидэлж байх ба зарим хэсэг нь ойролцоо яваа бусад дагуулуудын гадрага дээр унаж гэрэл ойлгох чанарыг нь ихэсгэдэг байж болох юм. Бодит өнгөний уг зургийг дээр нь дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Кассини

Санчирын бүслүүр болон дагуул тетис

Бархасбадь гаригийн цаана орших манай нарны аймгийн 2 дахь хамгийн том гариг санчир нь тод бүслүүрээрээ нэн алдартай билээ. Тэгвэл санчирын бүслүүр хэдий хэмжээний настай вэ? хэн ч энэ асуултын хариуг одоо хүртэл тодорхой мэдэхгүй байна. Зарим судалгааны ажилууд нь ердөө 100 орчим сая жилийн өмнө буюу манай гаригийг үлэг гүрвэлүүд эзэгнэдэг байхад сартай ойролцоо […]