Tag Archives: хүчилтөрөгч

Хѳѳсѳн мананцар

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй мананцарын голд хархад амархан хагарчих мэт нимгэн хѳѳсѳн бѳмбѳлѳг харагдаж байвч, энэ нь угтаа яг л шаар хийлэгдэж байгаатай адил залуу аврага одны маш хүчтэй цацаргалт аврага том устѳрѳгчийн үүлийг дотроос нь  “хийлэн” бий болгосон аврага том гэрэлтэгч бѳмбѳлѳг юм. Энэ мананцар шѳнийн тэнгэрт хүн таван одны ордонд биднээс […]

Европа дээр гейзер байдаг уу?

Манай нарны аймагт дэлхийгээс ѳѳр амьдрал агуулдаг байх хамгийн их магадлалтай газруудын нэг нь бархасбадийн дагуул европа билээ. Европагийн гадрага нь тэр чигтээ зузаан мѳсѳѳр хучигдсан бѳгѳѳд энэ мѳсѳн давхрагын доор нь аврага том далай байгаа гэсэн хэмжилт үндэслэл зѳндѳѳ бий. Тэгвэл саяхан АНУ-ын Сан Франциско хотод жил болгон зохион байгуулагддаг геофизикийн том хурал дээр […]

Гивлүүрэн мананцар

Жил ирэх тусам л манайхан Халовийний баярыг улам ѳргѳнѳѳр тэмдэглэдэг болоод байх шиг байна. Би хэдэн жилийн ѳмнѳ нэг л удаа хэдэн хүүхдүүдийг дагаж далдагнаж агуйн хүний хувцас ѳмсѳж тэмдэглэж байсан, тэрнээс биш энэ баярын утга учирын талаар юу ч мэдэхгүй. Ихэвчлэн залуу улсууд янз бүрийн аймшгийн кино эсвэл үлгэрийн дүрүүдийг дуйрайж хувцаслаж нүүр амаа […]

SAM төхөөрөмжийн хөрсний дээж хүлээн авах 2 цооног. Зохиогч: NASA/Caltech-JPL

Ангараг гариг дээр амьдрал илэрсэн үү???

Өнгөрөгч 8-р сараас хойш улаан нүдэн гариг дээр ажиллаж байгаа явуулын лаборатори маань нилээн жинтэй нээлт хийсэн бололтой гэж дэлхий даяар шуугиж байна. Яг юу нээсэн бэ гэдгийг одоогоор НАСА-ийн судлаачид тодорхой шалтгааны улмаас чанд нууцалж байгаа бөгөөд ямартай ч энэ нээлт нь түүхэнд бичигдэж үлдэх хэмжээний том зүйл гэж хүмүүс ам дамжин ярьцгааж байна. […]

Өргөн өнцгийн дурангаар удаан хугацаанд гэрэл бүртгэж авсан энэ зурган дээр манай гаригийн агаар мандалын дээд хэсэгт орших атомууд нарнаас ирэх хэт-ягаан туяагаар өдөөгдөөд бүдэг ногоон өнгөөр гэрэлтэж буй нь тодорхой гарчээ. Зохиогч: Жэнс Хакман

Агаарын гэрэл

Агаар гэрэлтдэг үү? хариулт нь тийм, гэхдээ гэрэлтэж буй агаарыг ажиглах нь маш хэцүү. Энгийн нүдээр ажиглана гэсэн ойлголт бараг байхгүй, гэхдээ нөхцөл нь бүрэлдсэн байвад өргөн өнцгийн линз бүхий камераар хангалттай удаан хөшгөө нээж зураг авхад дэлхийн гадрагаас 90 орчим км-ийн өндөр дахь агаарын гэрэлтэж буйг нь бүртгэн авах бололцоотой: Энэ зурган дээрх түм […]

Өмнөх нийтлэлээр бичиж байсан муурны нүдэн хэмээх гариган төрлийн мананцар нь энэ зурагны төв хэсгийн жижиг бөөрөнхийдүү биет юм. Харин саяхан шинээр нээгдсэн гадуурх аврага том бүрхүүл нь тус од гариган мананцарыг үүсгэхээс өмнө нь сансарт шидэлсэн материалаас тогтож байгаа ба гариган мананцарын хэсгээс хамаагүй хөгшин учир илүү том хэмжээтэй, илүү сийрэг бас хамаагүй илүү бүдэг байгаа юм. Зохиогч: Дон Голдман

Муурны нүдэн мананцар 2

Саяхан хэдхэн хоногийн өмнө муурны нүдэн мананцарын тухай нийтлэл бичиж байсан билээ. Тус нийтлэлд манай нартай хэмжээгээрээ ойролцоо оддын үхэл хэрхэн үзэсгэлэнтэй гариган төрлийн мананцарыг бий болгодог тухай бичиж байсан бол энэ нийтлэлээр сүүлийн үед олноороо шинээр нээгдэж байгаа тэрхүү гариган мананцарыг бүрхэн орших хамаагүй том гэхдээ хамаагүй бүдэг бас сийрэг бүрхүүл хэсгийнх нь тухай […]

NGC6888 мананцар нь түүний удахгүй хэт-шинэ одны дэлбэрэлтээр үхэх гэж байгаа төв хэсэгт нь орших аврага одны сансарт шидэлсэн материалаас бүтсэн юм. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Ж-П. Мэставайнио

Үзэсгэлэнт NGC6888 мананцар

Доорх зурган дээрх үзэсгэлэнтэй мананцар нь NGC6888 гэсэн каталоги нэртэй бөгөөд шөнийн тэнгэрт хунгийн одны ордны зүгт биднээс ойролцоогоор 5,000 гаруй гэрлийн жилийн тэртээд оршино. Мананцарын нэг захаас нөгөө зах хүртэл гэрлийн хурдаар явхад бараг 25 жил шаардлагтай ба түүний төв хэсэгт нь харагдаж буй тод нь хөгширөөд өөрийн гаднах давхрагаасаа сансарт цацаж шидэлсэнээс үүдэлтэй […]