Tag Archives: curiosity

Шинээр нээгдсэн конгломерат чулуулгийг дэлхий дээрх голын бэлд бий болсон конгломерат чулуутай харьцуулан харуулж байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS and PSI

Эрт цагт ангараг гариг дээр ус урсаж байсан гэх шинэ ул мөр олдлоо

Curiosity хөлөг маань Гленелг хэмээх судалгааны анхны бай болсон газарлуу хүрэх замдаа нилээн хүчтэй урсгал усны нөлөөгөөр эрт цагт үүссэн байж болох чулуулгийн давхрагыг илрүүлжээ. Өмнө нь улаан нүдэн гариг дээр ус мөс оршиж байгаа/байсан тухай зөндөө ул мөр олж байсан хэдий ч, ийм эртний урсгал усны хайрган чулуулгийг анх удаа олсон нь энэ юм. […]

Фобос дагуулын нарны хагас хиртэлт. Зургуудыг MastCam камерын 100мм-ийн телефото линзийг нарны тусгай филтерийн хамтаар авсан бөгөөд уг зургуудаас фобосын тойрог замын хэмжилтүүдийг хийж улмаар ангараг гаригийн дотоод бүтэцийн тухай мэдээллэл гаргаж авах юм. Зохиогч: НАСА, Caltech

Curiosity – шинэ мэдээллэл

Curiosity хөлгийн тухай олон уншигчид сонирхож байгаа тул тус хөлгийн талаарх шинэ мэдээллүүдийг 1-2 долоо хоногт бөөнөөр нь бус цаг тухайд нь тусдаа бүлэгт бичиж байхаар боллоо. Энэ удаа юу ч гэсэн хамгийн сүүлд бичиж байснаас хойших хугацаанд ямар ямар шинэ мэдээллэл гарсан тухай товч бичиж байна. Хэдэн долоо хоногийн өмнө Curiosity хөлгийн тухай 8-р […]

Хөлгийн зүүн урд дугуйны залуурыг шалгах үеэр авсан зургууд. Зохиогч: NASA/JPL-Caltech

Curiosity шинэ мэдээ

Curiosity хөлгийн талаар сүүлд бичсэнээс хойших буюу 8-р сарын 18-наас хойших шинэ мэдээллүүдийг эмхтэгээд хүргэе гэж бодлоо. 8-р сарын 19-нд ChemCam хэмээх төхөөрөмжөөр ойролцоо оршиж байсан атгын чинээ чулууруу лазераар “буудсан” байна. Доорх зурган дээр буй Coronation хэмээн нэрлэсэн уг чулууг 10 секундын турш 30 удаа буудсан бөгөөд буудалт бүрдээ нэг секундыг тэрбум хуваасны тавтай […]

Curiosity-ийн газардалт (өндөр нягтралтай!)

Curiosity хөлөг ангараг гариг дээр буусныхаа бараг маргааш нь өөрийн доод талд орших камераараа газардалтын явцыг бичиж хадгалсанаа дэлхийрүү явуулж байсан билээ. Тэр үед хамаагүй том хэмжээтэй мэдээллэл дэлхийрүү явуулах боломжгүй байсан тул, тус газардалтын бичлэгийн бага нягтралтай хувилбарыг л явуулж байсан. (энэ тухай нийтлэлийг эндээс үзээрэй) Уржигдар буюу энэ сарын 20-ны байдлаар уг бичлэгийн […]

Curiosity – сонин сайхан

Сүүлд Curiosity хөлгийн талаар бичсэнээс хойш хэд хэдэн сонирхолтой мэдээллэл гарсаныг энэ нийтлэлээр эмхтэгээд хуваалцая гэж бодлоо. Өнгөрөгч долоо хоног Curiosity хөлөг орой дээрх 34мм-ийн Mastcam камераар 130 зураг авч газардасан орчиныхоо гайхалтай панорам зураг явуулсаныг энэ нийтлэлээр хүргэж байсан билээ. Дэлхийрүү их хэмжээний мэдээллэл нэгэн зэрэг явуулах боломжгүй учираас тэрхүү панорам зургийн нягтрал нь […]

Curiosity өөрийн орой дээрх MAST камераар авсан анхны панорам зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech/MSSS

Curiosity – гайхалтай панорам

Бараг л өдөр бүр ямар нэг гайхалтай зүйлийг Curiosity хөлөг бидэнтэй хуваалцсаар байна. Ангараг гариг дээрх гурав дахь өдрөө Curiosity хөлөг нь 360 градусын гайхалтай панорам зургийг өнөөдөр бидэнрүү явууллаа. Уг зургийг хөлгийн хамгийн дээд талд байрлах MAST камераар нэг бүр нь 140:140 пикселийн харьцаатай 130 тусдаа зургуудаар эвлүүлэн бүтээжээ. Зургуудын яг эх хувийг нь […]

Curiosity хөлөг шүхрээрээ доош буух үеийг авсан MRO хиймэл дагуулын HiRISE камерны ахин сайжруулж боловсруулсан зураг. Зохиогч : NASA/JPL/Caltech

Curiosity – шинэ мэдээллэл

Curiosity хөлөг газардсанаасаа хойш 2 дахь өдрөө ангараг гаригийн гадрага дээр дуусгах гээд байж байна. Curiosity-ийн талаар сүүлд хийгдсэн мэдээллэлээс хойш шинээр тавигдсан янз бүрийн зүйлсийг энд эмхтэгээд та бүгдэд хүргэе гэж бодлоо. Curiosity хөлөг газардах явцыг ангараг гаригийг тойрон эргэдэг MRO хиймэл дагуул HiRISE камераараа зургыг нь гайхалтайгаар авсан билээ. Тэгвэл тэрхүү зургийг улам […]

Curiosity-ийн газардалтын кино!

Curiosity хөлөг газардах үеэр кино найруулагч Брандон Фибс нь НАСА-ийн удирдах төвд судлаачид инженерүүдийн хамт нэг өрөөнд байж бүхий л газардалтын үйл явцыг биеэрээ үзсэн болхоор сэтгэл нь ихэд хөдөлж газардалтын тухай кино хийхээр шийджээ. Уг кинонд газардалтанд зориулж хийсэн НАСА-ийн янз янзын симуляцууд, зургууд болон Curiosity хөлөг газардсанаасаа хойш өнөөдрийг хүртэл бидэнрүү явуулсан медиаг […]

Curiosity хөлөг газардсанаасaa хойш эхний өдрөө MAHLI камераараа тоосны халхавчны цаанаас авсан өнгөт зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech/Malin Space Science Systems

Curiosity – шинэ өнгөт зураг

Дөнгөж саяхан Curiosity хөлгөөс ирүүлсэн шинэ зургийг олон нийтэд дэлгэлээ. Тус зургийг арын камераар бус хөлгийн урд талд нь байрлах, ойр орчмын хөрс чулуулгын гадрагыг өндөр нарийвчлалтайгаар дүрслэх зориулалттай MAHLI хэмээх камераар газардсаныхаа яг маргааш нь авсан байна: Өмнөх зургуудыг авсан арын жижиг камернаас бусад бүх камерны тоосны халхалавчийг нь аваагүй байгаа, тиймээс энэ зураг […]

Дэлхийгээс ангараг гариг хүртэлх 8 сарын аяллын турш хэмжсэн цацраг идэвхийн хэмжилт. Зохиогч: NASA/JPL-Caltech/SWRI

Curiosity хөлгөөс

Curiosity хөлөг өчигдөр газардмагцаа арын жижиг камераараа дэлхийрүү бага нягтралтай зургууд явуулсан билээ. Тэгвэл өнөөдөр тус камернаас арай өндөр нягтралтай зураг ирсэн байна: Дээрх зураг нь өмнөх зурагтай яг л адилхан орчиныг харуулж байгаа, зөвхөн арай илүү нягтралтайгаар. Хөлгийн ар талд байрлах тус камерын зориулалт нь хөлөг арагшаагаа ухрах маневр хийх гэж байгаа үед ард […]