Tag Archives: одон орон

Одонорны дурангийн дэлгүүр Монголд!!!

Монголд анх удаагаа сонирхогчийн одонорны дурангийн дэлгүүр үүд хаалгаа нээх гэж байна! Жаахан зарын чанартай юм бичиж байгаад хүлцэл ѳчье, гэхдээ энд блог дээр дуран хаанаас яаж авах вэ гэж маш олон хүмүүс сурагладаг учир нүдээ олсон мэдээ гэж бодож байна. Юуны ѳмнѳ дурангийн суурь ойлголтуудыг тайлбарлан бичсэн миний хэдэн нийтлэлийг уншаагүй бол сонирхож үзээрэй: […]

Дуран 4-р хэсэг

Ойрд ажил ихтэй байсан тул энэ нийтлэлийг гараас гаргах гээд жаахан удчихлаа. Өмнөх хэсгүүдэд дурангийн ажиллах зарчим, төрлүүд мөн дурангийн хөлний тухай ерөнхий зүйл бичсэн байгаа, харин энэ нийтлэлээр яг одонорон сонирхогч хүнд хамааралтай та бүгдэд илүү сонирхолтой байх зүйлсийг бичиж байна. Сонирхогчийн төвшиний дуран төхөөрөмжөөр шинжлэх ухааны том ажил хийх бол мэдээж боломжгүй, маш хязгаарлагдмал […]

Дуран 2-р хэсэг

Энэ удаагийн нийтлэлээр линзээр биш толиор гэрэл цуглуулж дүрс үүсгэдэг ойлгогч дурангийн төрлүүдийн тухай бичиж байна. Энэ нийтлэлийг уншихаасаа өмнө дурангийн ажиллах зарчим болон хугалагч дурангийн тухай бичсэн өмнөх нийтлэлийг эндээс сонирхоорой. 2) Ойлгогч дуран (рефлектор) Хүнхэр гадаргуутай толь нь линзний адил гэрлийг цуглуулдаг юм байна гэдгийг бүүр Чингис хааныг мэндлэхээс ч өмнө зарим хүмүүс […]

Хос дурангууд ажиглах гэж байгаа биетийнхээ ойролцоо (энэ зуран дээр бол манай сүүн зам галактикийн төв хэсгийг ажиглах гэж байгаа нь) лазераар агаар мандалруу буудаж агаарын урсгалыг хэмжээд, тэр хэмжилтэндээ үндэслэн дурангийн толины гадрагын хэвийг өөрчилж одны гэрэлд агаарын урсгалын үзүүлж буй нөлөөг эрс багасгаж байгаа юм. Зохиогч: Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль

Арын алба

Одоо цагт одонорончидын ийм тийм дуран төхөөрөмж ашиглаад ийм тийм хэмжилт хийж ийм тийм шинэ зүйлсийг олж илрүүллээ гэсэн шинжлэх ухааны нийтлэлүүд өдөрт хэдэн арваараа хэвлэгддэг болсон. Ерөнхийдөө барагцаагаар 1 метрээс бага диаметертэй гол толь бүхий (одоо цагт ер нь жижиг хэмжээнд орох) дуран дээр судлаач хүн өөрөө очоод ажилуулаад хэмжилтээ хийдэг. Харин түүнээс илүү […]

Зөвхөн хүнийх ч биш маш олон төрлийн амьтдын нүдний хүүхэн хараа нь гэрэлд дасан зохицож хэмжээгээ өөрчилдөг. Энэ зурган дээрх нь эдлэг шонхор болон шар шувууны хүүхэн хараа гэрэлд хэрхэн дасан зохицдогийг дүрсэлж байгаа юм.

Өдөр яагаад одод харагдадгүй вэ?

Та асуу, би хариулая булангийн ээлжит асуултыг уншигч SIVIC саяхан тавьжээ: эхнэр маань өдөр яагад тэгээд энэ однууд харагдахгүй байгаа юм бэ? гээд асуутал яг юу гэж тайлбарлаж өгөхөө мэддэггүй. Шөнийн цэлмэг тэнгэрт саргүй шөнө бид хэдэн мянган ододыг нүдээрээ харах боломжтой. Харин өдрийн цагаар тэдгээр оддын алинийг нь ч харж чададгүй. Энэ асуулт нь […]

Нумын гялаанд шинээр нээгдсэн гаригийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: ESO

Дэлхийтэй хамгийн ойрхон орших оддын систем дотор гариг нээлээ

Европын одонорон судлаачид дэлхийтэй хамгийн ойрхон орших оддын систем болох Нумын гялааны системд дэлхийтэй тун адилхан хэмжээтэй гариг уржигдархан олжээ. Тус гариг нь одоогоор нээгдээд байгаа өөр оддыг тойрсон гаригуудаас нартай төстэй одыг тойрон эргэж буй хамгийн жижиг хэмжээтэй нь юм. Уг гаригийг Чили улс дахь Ла Сила одонорон судлалын оргил (Европын Одонорон Судлалын Өмнөд […]

Дөрөвний нэг

Дөрөвний нэг гэж чухам ямар хэмжээс юм бэ? Мэдээж юуны тухай ярьж байгаагаас л шалтгаална. Жишээ нь үзэгдэх ертөнцийн хэмжээний дөрөвний нэг гэвэл гэрлийн хурдаар ойролцоогоор 7 тэрбум жил явж байж туулах зай гэсэн үг. Нарны массын дөрөвний нэг гэвэл дундаж хүний биеийн масснаас даруй 5,000,000,000,000,000,000,000,000,000 дахин их хэмжээг хэлнэ, нарны радиусын дөрөвний нэг гэвэл […]

Шинээр нээгдсэн 4 одтой систем доторх гариг PH1-ээс тус системийн төвийн 2 од ойролцоогоор хэрхэн харагдахыг харуулж буй хиймэл зураг. Зохиогч: BBC

Одонорон сонирхогчидын тусламжтайгаар 4 нартай гариг нээгдлээ!

Манай нарны аймгийн гаригууд нар гэсэн ганц одыг тойрдог бол өчигдөрхөн мэргэжлийн болон сонирхогч одонорончид хамтран 4 одтой систем доторх гаригийг илрүүлжээ. Тэрхүү алсын гариг нь нэг хос одыг зуйван тойрог замаар тойрон эргэх ба энэ 3ыг цаана нь 2 хос од бас тойрон эргэнэ, тиймээс тэр гаригийн тэнгэрт  зарим үед 4 нар зэрэгцэн харагддаг […]

Одонорон судлалыг Монголд хөгжүүлэх төслүүд

Юуны өмнө олон өдөр алга болсондоо уншигчидаасаа хүлцэл өчиж байна! Ингэж таг чиг болох болсон гол шалтгаан нь гэвэл миний бие монголд одонорон судлалыг бүх шатанд хөгжүүлэх үүднээс баахан төсөл бичиж хэлэлцүүлэх гээд маш их завгүй байлаа. Олон улсын одонорон судлалын холбооноос (ОУОСХ) хөгжиж буй орнуудад одонорон судлалыг бүх түвшинд дэлгэрүүлэх зорилгоор нэг жижиг сан […]

Өмнөд Тэнгэрийн Гайхамшиг

Дэлхийн эргэлтээс үүдээд нар сар одод бүгд мандаж, жаргаж тэнгэрт нүүдэллэн харагддаг. Хүний нүдээр энэ бүгдийг нэг дор ажиглана гэвэл олон цаг тэвчээртэй цэлмэг тэнгэрийг ширтэх шаардлага гарна. Тэгвэл доорх видео нь дэлхийн эргэлтээс үүдэж буй шөнийн тэнгэр дахь эрхсүүдийн нүүдлийг гайхалтайгаар буулгасан байна, таалан болгооно уу: Энэ бичлэг дээрх бүхий л зургуудыг австрали болон […]