Tag Archives: гэрлийн жил

Arp 94

Доорх гайхалтай зураг нь таталцалаар хоорондоо харилцан үйлчлэлцэн тулалдаж буй том хэмжээтэй мушгиа галактик NGC3227 болон арай бага хэмжээтэй бѳмбѳлгѳн галактик NGC3226 нарыг харуулж байна. Дээр үед судлаачид галактикууд ингэж “тулалдах” нь ховор ер бусын үзэгдэл гэж боддог байсан тул уг 2 биетийг хамтад нь ер бусын галактикуудын том каталогт Arp 94 гэж нэрээр анх […]

Бүргэдийн мананцар

Шөнийн тэнгэрт “могойн” одны ордны зүгт (Serpens) биднээс бараг 6500 гэрлийн жилийн зайд нэгэн аврага том устөрөгчийн молекулан үүл оршино. Уг үүлийг харагдах байдлаар нь “бүргэдийн” мананцар гэх бөгөөд угтаа оддыг олноор нь төрүүлж буй, маралын мананцар шиг оддын өлгий болсон аврага том цацаргалтын мананцар юм. Доорх зурган дээр харуулж буй хэсэг нь өргөөшөө 50-70 […]

М81 болон М82 нарын тулаан

Биднээс ойролцоогоор 12 сая гэрлийн жилийн зайд орших М81 болон М82 хэмээх хоёр галактик нь сүүлийн тэрбум жил гаруй тулалдаж байна. Хэдий тулаан ахиад нэг тэрбум орчим жил үргэлжлэх боловч хэн ялагчаар үлдэх нь тодорхой. Доорх гайхалтай зурган дээр харуулж буй галактикуудыг М82 (баруун) ба М81 (зүүн) гэж тус тус нэрлэнэ. Энэ зурган дээр М81 […]

Сам хорхойн мананцар

Янз бүрийн мананцаруудаар баялаг хилэнцийн одны ордны хамгийн тод од болох хилэнцийн гялаанаас (Антарес) жаахан доор нь IC4628 хэмээх нэгэн цацаргалтын мананцар оршино. Мананцарын ойролцоо орших ердѳѳ хэдхэн сая жилийн настай аврага том одод маш хурц хэт ягаан туяаны гэрлээрээ энэхүү манацарын атомуудаас электронуудыг нь байнга сугалах бѳгѳѳд тэдгээр электронууд яваандаа атомуудтайгаа буцаад эргэн нэгдэх […]

Нумын одны ордонд орших маш үзэсгэлэнтэй улаан аалзан мананцарын зургийг Хаббл сансарын дуран авсан нь. Зохиогч: НАСА, Хаббл

Улаан аалзан мананцар

Энэ удаа ахин нэг үзэсгэлэнтэй гариган мананцарын тухай хальт бичье гэж бодлоо. Доорх зурган дээр харуулж буй маш нүсэр бүтэцтэй мананцар нь бусад гариган төрлийн мананцаруудын адилаар манай нар шиг од хөгшрөөд гаднах давхрагаа сансарт цацаж шидэлсэнээс л үүдэлтэй. Бидэнтэй харьцангуй тодорхой хэмжээний тэгш хэмтэй харагдах уг мананцарыг үзэгдэх байдлаас нь үүдэн “улаан аалзан” мананцар […]

Манай галактикийн төвд орших 4 сая нарны масстай аврага хар нүх нь хааяадаа гэнэт идэвхжиж ойр орчны залгих гэж буй материэс рентген туяаг цацруулдаг ба саяхан болсон ийм нэгэн үзэгдэлийг шинэхэн сансарын дуран NuSTAR бүртгэн авчээ. Зохиогч: НАСА, Caltech, NuSTAR

Манай галактикийн төвд орших хар нүх

Манай сүүн зам галактикийн төвд биднээс 27,000 орчим гэрлийн жилийн зайд массаараа манай нарнаас 4,000,000 дахин том хар нүх оршин буй. “Нумын А од” хэмээх уг биет нь бидний мэддэг өөр зарим галактикуудын төвийн маш их идэвхитэй аврага хар нүхнүүдийн хажууд хамаагүй тайван байдлаар ойр орчиноосоо матери “иддэг” харьцангуй намуухан гэж хэлж болхоор хар нүх […]

Гариган мананцар РК 164 +31.1 нь манай нар 5 тэрбум жилийн дараа цөм дахь устөрөгчийнхоо түлшийг шатааж барсаны дараа ямархуу байдалтай байхыг дүрсэлж байгаа юм. Зохиогч: Висент Перис, Жэк Харви

Гариган мананцар РК 164 +31.1

Манай нар 5 тэрбум жилийн дараа яаж өөрчилөгдөх вэ? хариулт нь – доорх гайхалтай зурган дээр үзүүлж буй шиг болсон байх тун магадлалтай. Уг зураг нь сансар уудамруу тэлж буй аврага том бөмбөлгөн хийг харуулж байгаа бөгөөд энэ биетийг гариган мананцар РК 164 +31.1 гэнэ. Манай нар шиг хэмжээтэй од цөм дахь устөрөгчийн түлшээ барж […]

Тэнгэрт охины одны ордонд орших бидэнтэй хамгийн ойр аврага том галактикийн бөөгнөрлийн баруун захад М60 болон NGC4647 нь байрлана. Нэг нь биднээс 54 сая болон 63 сая гэрлийн жилийн цаана тус тус орших ба ирээдүйд хоорондоо хэт ойртож таталцалаар хүчтэй харилцан үйлчлэлцэнэ гэж таамагдагддаг. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА

Эллиптик М60 болон Мушгиа NGC4647

Сансарын Хаббл дурангийн авсан уг хурц зурган дээрх эллиптик галактик М60 болон мушгиа галактик NGC4647 нар нь бие биедээ таараагүй хос мэт харагдна. Ертөнцөд галактикууд замбараагүй хамаа намаагүй орших бус сайн анхааралтай судалгаагаар зөгийний үүр маягийн бүтэцтэйгээр хэсэг хэсэг газраа бөөгнөрөн байрладгийг бид мэдэж авсан байгаа. Бидэнтэй хамгийн ойр орших галактикийн том бөөгнөрөл нь шөнийн […]

Уг график нь Вояжер-1 хөлөг дээрх сансарын туяа бүтргэх төхөөрөмжийн сүүлийн жилийн хугацаанд хийсэн хэмжилтүүдийг харуулж байна. Босоо тэнхлэг нь нэг секундэд бүртгэгдсэн бөөмсийн тоог илтгэж байгаа бол хэвтээ тэнхлэг нь 2011 оны 9-р сараас 2012 оны 9-р сар хүртэлх хугацааг илтгэж байна. 2012 оны 5-р сараас хойш хэмжилтийн утга нь огцом өссөн нь тус хөлөг нарны гелиосферээс гарсан гэдгийг илтгэж байгаа юм. Зохиогч: НАСА, Вояжер төсөл

Вояжер-1-ийн аялал

Анх 1977 онд манай нарны аймгийн гадаад аврага хийн гаригуудыг судлахаар дэлхийгээс хөөрсөн НАСА-ийн Вояжер хөлгүүд тэдгээр гаригуудыг өнгөрөөд цааш сансар уудмын гүнрүү нисэн одсон юм. Вояжер-1 хөлөгтэй бид одоо хүртэл харилцаа холбоотой байдаг ба дэлхийгээс хөөрсөнөөс хойш 35 жилийн дараа тус хөлөг нь манай нарны гелиосфер болон од хоорондын орчины зааг дээр ирээд байна. […]

Шөнийн тэнгэрт хилэнцийн одны ордонд орших сам хорхойн мананцар нь биднээс 6000 гаруй гэрлийн жилийн цаана орших устөрөгчийн аврага молекулан үүл юм. Зохиогч: Марко Лоренци

Сам хорхойн мананцар

Хилэнцийн одны орлны зүгт хилэнцийн гялаанаас жаахан өмнө зүгт цацаргалтын мананцар IC4628 байрлах ба тэр хавьд орших маш халуун хэдхэн сая жилийн настай аврага одод хүний нүдэнд үл үзэгдэх хэт-ягаан туяагаараа ойр орчмын атомуудын электронуудыг нь салгаж хаялна. Устөрөгчийн атомууд яваандаа электронуудтайгаа эргэн нэгдэснээр бидний доорх зурган дээр харж буй улаан туяатай мананцарын гэрлийг бий […]