Arp 94

Доорх гайхалтай зураг нь таталцалаар хоорондоо харилцан үйлчлэлцэн тулалдаж буй том хэмжээтэй мушгиа галактик NGC3227 болон арай бага хэмжээтэй бѳмбѳлгѳн галактик NGC3226 нарыг харуулж байна. Дээр үед судлаачид галактикууд ингэж “тулалдах” нь ховор ер бусын үзэгдэл гэж боддог байсан тул уг 2 биетийг хамтад нь ер бусын галактикуудын том каталогт Arp 94 гэж нэрээр анх бүртгэж тэмдэглэсэн байдаг. Одоо үед бол харин эсэргээрээ галактикуудын харилцан үйлчлэл нь тэдний үүсэл болон хувьсалын салшгүй хэсэг гэдэг нь тодорхой болсон зүйл.

Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч Кэн Кравфорд

Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Кэн Кравфорд

Энэ 2 галактик нь биднээс ойролцоогоор 50 сая гэрлийн жилийн цаана шѳнийн тэнгэрт арслангийн одны ордонд оршино. Мушгиа галактик NGC3227 нь хэмжээгээрээ манай сүүн зам галактиктай тун ойролцоо бѳгѳѳд уртаашаа хэмжээгээрээ 90,000 орчим гэрлийн жил. Судлаачид түүний тѳвд нь асар их масстай хар нүх байдгийг олон жилийн ѳмнѳ илрүүлсэн бѳгѳѳд ийм галактикийг Сейфертийн тѳрлийнх гэж ангилдаг.

Хэдэн хоногийн ѳмнѳ галактикуудын харилцан үйлчлэлийн тухай ѳѳр нэгэн нийтлэл бичсэн байгаа, уншиж амжаагүй бол эндээс сонирхоорой.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: