Tag Archives: дэлхий

Дэлхийн мандалт

Одоогоос 45 жилийн тэртээ, 1968 оны 12-р сарын 24-ний ѳглѳѳ сарыг тойрон эргэж байсан НАСА-ийн Аполло 8 хѳлгийн камерууд түүхэн дахь хамгийн гайхалтай сансараас авсан дэлхийн зургуудыг явуулж байсан юм. Тус зургууд нь саран дээрээс дэлхий мандаж буйг харуулж байгаа ба хүн тѳрлѳхтний түүхэнд анх удаагаа шал ѳѳр ѳнцгѳѳс манай гаригийг бидэнд харуулж олон хүний […]

Амьсгалж буй дэлхий

Тэнхлэгээрэээ 23.5 градус орчим хазгар манай гариг эх одоо (нарыг) үл ялиг зуйван замаар тойрон эргэх зуур түүний гадрагын 2 талд (дээд, доод) улиралууд сѳѳлжлѳн солигдож, үүнийг нь дагаад ан амьтан ургамал цэцэгсийн амьдралын хэв маяг ѳѳрчлѳгддѳг билээ. Ан амьтад хэзээ ороондоо орох, үр тѳлѳѳ гаргах, нүүдэллэх, ичээндээ орох, ургамал хэзээ дэлбээлж үрээ цацах гэх […]

Амьдрал – дэлхийгээс ангарагруу

Фейсбүүк дээрх бүлгэмийн гишүүн Asdasd Dsadsa маань дараах сонирхолтой нийтлэлийг тухай бичсэн байна. Тэрнийг нь үл ялиг засаад энд оруулж байна: Манай нарны аймаг 4.5 тэрбум жилийн тэртээ бүрэлдэн бий болсоны дараачаар, амьдрал анх улаан нүдэн гариг дээр эхэлж үүсээд дараа нь солир чулуугаар дамжин дэлхийрүү тархсан байх бололцоотой гэх таамаглалын талаар та бүхэн дуулж байсан […]

75,000 доллараар сансарт

АНУ-ын World View Enterprises гэх нэгэн шинэ компани нь 75,000 ам. доллараар таныг бараг л сансарт аялуулах үйлчилгээг тун удахгүй нэвтрүүлэх гэж байгаа гэнэ. Ийм хэмжээний мѳнгийг тѳлсѳн зорчигчдыг аврага хийн шаараар 30 гаруй км ийн ѳндѳрт хѳѳргѳж ѳгѳх юм байна.   Бараг сансар гэж байгаагийн учир нь ерѳнхийдѳѳ 100 км-ээс дээшихийг сансар гэж тооцдог […]

Цуурхал: дэлхийг бага гариг 2032 онд мѳргѳхгүй

Саяхан оросын загийн газарын Дмитрий Рогозин гэх нэг албан тушаалтан ѳѳрийн твиттер хуудаснаа дэлхийг удахгүй 400 метрийн хэмжээтэй бага гариг ирж мѳргѳнѳ гэж бичсэнээс болж жаахан шуугиан гарах шиг боллоо. Миний анзаарсанаар монголын нэг мэдээллийн сайт доорх нитйлэлийг оросын нэг агентлагийн мэдээнээс орчуулаад тавьсан байна лээ: http://uildverjilt.mn/shine-548968659682.html Товчхондоо энэ бол үндэслэлгүй худлаа мэдээллэл юм. Арваад […]

Аюулын газрын зураг

Доорх зураг нь бидний одоогоор мэдэж буй дор хаяж 140 метрийн хэмжээтэй, нарыг тойрох зуураа дэлхийн тойрог замын дотогш 7 сая км нэвтэрдэг бүх аюулт эрчимт биетүүдийн тойрог замуудыг харуулж байгаа юм. Аюулт эрчимт биет гэдээр ихэнхдээ ангараг болон бархасбадийн хооронд оршдог, гэхдээ тойрог зам нь дэлхийн тойрог замтай огтлолцдог мѳн дэлхийг мѳргѳвѳл том гай уршиг […]

Гайхалтай Электро-Л

Электро-Л гэж ОХУ-ын Лавочкин компаниас гаралтай одоогоос жил хагасын өмнө хавьцаа зенит пуужинд дайгдан тойрог замд хүрсэн цаг агаарын хиймэл дагуул юм. Дэлхийг гео-тогтмол тойрог замаар тойрон эргэх ба 30 минут тутамд 1км/пиксел бүхий өндөр нарийвчлалтай дэлхийн зургийг авдаг байна. Энэ нийтлэлээр тус хиймэл дагуулын авсан гайхалтай зургууд болон тэдгээрээр бүтээгдсэн бичлэгүүдийг та бүгдтэй хуваалцаж […]

Хун ОУСС-тай залгагдлаа

Саяхан Orbital Sciences Corporation гэх хувийн компаний Антарес пуужинг НАСА хөлсөлж олон улсын сансарын станцруу (ОУСС)  ачаа хүргүүлхээр дэлхийгээс хөөргөсөн тухай нийтлэл бичиж байсан билээ: Антарес пуужингийн хөөрөлт Антарес пуужингийн толгой дотор нь байрлаж буй Хун (Cygnus) модуль нь нийтдээ хагас тонн хоол ундны болон бусад эд материалыг агуулж байгаа бөгөөд уг нь өнгөрсөн бүтэн […]

Кеплер дурангийн 22 сарын турш хуримтлуулсан хэмжилт дээр үндэслэн гаргасан манай сүүн зам галактикийн оддын гаригуудын тооцоо. Зохиогч: НАСА

10 гаруй тэрбум дэлхий шиг хэмжээтэй гаригууд

Амьдрал зөвхөн дэлхий дээр байдаг уу? ертөнцөд амьдрал хир элбэг байдаг вэ? гэх асуултуудын хариултыг олоход бид нэг том алхам урагшиллаа. Өчигдөрхөн өндөрлөсөн америкийн одонорон судлалын холбооны энэ жилийн эхний хурал дээр зарлагдсан хамгийн том мэдэгдэлүүдийн нэг нь НАСА-ийн Кеплер сансарын дурангийн хамгийн сүүлд хийгдсэн хэмжилтүүдийн талаар байв. Тэдгээр хэмжилтүүд дээр үндэслээд тооцоо хийхэд зөвхөн […]

Жингүйдэл хүнийг сунгадаг

Хүн удаан хугацааны турш бичил-таталцалын орчинд буюу бараг л 100% жингүйдлийн нөхцөлд амьдархад уртаашаа ойролцоогоор 3% сундаг юм байна шүү! Жишээ нь 180см-ийн өндөртэй хүн хэдэн сар тойрог замд ажиллаж байгаад ирхэд 185см орчим болсон байдаг гэсэн үг. Ер нь сансарын нисгэгчид ингэж өндөр болдгийг олон жилийн өмнөөс ЗХУ болон АНУ-ын судлаачид мэддэг байсан боловч […]