Tag Archives: бүслүүр

Энкеладусын өмнөд туйлын орчим дахь том том судлууд. Эх зураг нь хар-цагаан бөгөөд хиймэл цэнхэр өнгөөр судлуудыг тодруулсан байгаа. Зохиогч: НАСА, Кассини

Санчирын дагуулууд дээр амьдрал бий юу?

Энэ ертөнцөд зөвхөн манай гариг дээр л амьдрал оршин ирсэн үү? эсвэл маш ховор цөөн хэдэн газар уу? эсвэл бүр хаа сайгүй юу? бидний өнөөдрийн мэдэж байгаагаар ертөнц маань асар их уудам, манай нар шиг одод, тэдгээрийг тойрсон дэлхий шиг гаригууд маш элбэг. Мөн бидний мэдэх амьдралын хэлбэр үүсэн бий болход зайлшгүй шаардагдах ус энэ […]

Санчир гаригийн ар талаас. Зохиогч: НАСА, Кассини

Шөнийн санчир

Хэрвээ таны нүд үзэгдэх гэрлээс гадна инфра-улаан туяаг хардаг байсан бол санчир гариг нарны гэрэл шууд тусдаггүй ар талаасаа танд яаж харагдах байсан бэ? Доорх үнэхээрийн гайхалтай зургийг НАСА-ийн Кассини хөлөг энэ оны 10-р сарын 17-нд санчир гаригийг тойрсон 174-р тойргийн үеэрээ ар талаас нь авчээ. Өөрөөр хэлбэл сар маань дэлхий нар хоёрын дунд нь […]

НАСА-ийн Dawn хөлөг нь сүүлийн жилийн хугацаанд манай нарны аймгийн бага гаригийн бүсийн 2 дахь том биет Вестаг тойрон эргэж судалгаа хийсэн бөгөөд одоогоос 3 орчим жилийн дараа хамгийн том бага гариг болох Церера дээр очиж мөн судалгаа хийх юм. Зохиогч: НАСА, JPL-Caltech, Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль

Дараачийн зогсоол: Церера

3 долоо хоногийн өмнө НАСА-ийн Dawn (монголчилбол үүрийн гэгээ) хөлөг бүтэн жилийн турш Веста бага гаригийг судлах ажилаа дуусгаад дараачийн зогсоол Церераруу хөдөлж эхэлсэн юм. Dawn хөлөг нь манай нарны аймгийн ангараг болон бархасбадь гаригуудын тойрог замуудын дунд нь орших бага гаригийн гол бүсийн эдгээр биетүүд дээр очиж байгаа анхны робот юм. Доор харуулж байгаа […]

Санчир гаригийг тойрон эргэх Кассини хөлгийн авсан тус зураг нь санчирын олон тооны бүслүүрүүд болон түүний олон янзын дагуулуудын нэг Тетисийг харуулж байна. Тетистэй ойролцоо тойрог замаар санчирыг тойрон эргэдэг Энкеладус дагуул нь сансарт байнга их хэмжээний мөс шидэлж байх ба зарим хэсэг нь ойролцоо яваа бусад дагуулуудын гадрага дээр унаж гэрэл ойлгох чанарыг нь ихэсгэдэг байж болох юм. Бодит өнгөний уг зургийг дээр нь дарж томоор үзээрэй. Зохиогч: НАСА, Кассини

Санчирын бүслүүр болон дагуул тетис

Бархасбадь гаригийн цаана орших манай нарны аймгийн 2 дахь хамгийн том гариг санчир нь тод бүслүүрээрээ нэн алдартай билээ. Тэгвэл санчирын бүслүүр хэдий хэмжээний настай вэ? хэн ч энэ асуултын хариуг одоо хүртэл тодорхой мэдэхгүй байна. Зарим судалгааны ажилууд нь ердөө 100 орчим сая жилийн өмнө буюу манай гаригийг үлэг гүрвэлүүд эзэгнэдэг байхад сартай ойролцоо […]

TYC 8241 2652 -ийг тойрсон диск алга болсон нь. Зохиогч: Gemini Observatory/AURA artwork by Lynette Cook.

Диск хайчив???

Таны орж үйлчлүүлэх дуртай дэлгүүр эсвэл цайны газар нэг өдөр гэнэт алга болчихсон байвал танд ямар санагдах вэ? яг тийм сэтгэгдэл олон одонорончдын дунд саяхан бий болж, судлаачид мэл гайхширсан байдалтай байна. Бидэнтэй харьцангуй ойр оршдог бөгөөд манай нарны бага насыг дүрслэхүйц TYC 8241 2652 хэмээх нэгэн одыг хэдхэн жилийн өмнө ажиглахад түүнийг маш их […]

Энэ өдрийн одонорны зураг 2012.6.17

Америкийн сансар судлалын агентлагийн олон нийттэй харилцах хэлтэсийнхэн нь Astronomy Picture of the Day (APOD) буюу монголчилвол “Энэ өдрийн одонорны зураг” хэмээх цахим булан хөтлөн явуулдаг юм. Ерөнхийдөө дэлхийгээс болон сансараас авсан сонирхолтой нэг зургийг өдөр бүр сонгоод мэргэжилийн одоноронч хүн дор нь товч тайлбар бичдэг. Доорх холбоосоор та орж үзэж болно, өдөрт нэг удаа […]