Энэ өдрийн одонорны зураг 2012.6.17

Америкийн сансар судлалын агентлагийн олон нийттэй харилцах хэлтэсийнхэн нь Astronomy Picture of the Day (APOD) буюу монголчилвол “Энэ өдрийн одонорны зураг” хэмээх цахим булан хөтлөн явуулдаг юм. Ерөнхийдөө дэлхийгээс болон сансараас авсан сонирхолтой нэг зургийг өдөр бүр сонгоод мэргэжилийн одоноронч хүн дор нь товч тайлбар бичдэг. Доорх холбоосоор та орж үзэж болно, өдөрт нэг удаа шинэчлэгдэнэ:

http://apod.nasa.gov/apod/

Би энэ блог дээрээ юу ч гэсэн боломж нь таараад байвал өдөртөө энэ дээр тавигдсан материалыг нь орчуулаад нэмэх юм хум байвал нэмээд тавьж байя гэж бодлоо.

За ингээд өнөөдрийн одонорны зураг: Бархасбадийн Бүслүүр

Бархасбадийн Бүслүүр

Бид нар бүгдээрээ манай нарны аймгийн Санчир гариг нь бүслүүртэй гэдгийг мэднэ. Гэтэл түүний наана орших манай нарны аймгийн хамгийн том гариг, дэлхийгээс 300 дахин их масс болон 1000 гаруй дахин их эзэлхүүнтэй аврага Бахасбадь нь мөн бүслүүртэй ажээ. Бархасбадь болон Санчир нь хоёуул аврага хийн гаригууд ч Санчир нь маш том ажиглахад амархан бүслүүртэй, тиймээс ч Санчирын бүслүүрийг бүр 17р зууны эхэнд Галилео гар хийцийн жижигхэн дурангаар анх харж тэмдэглэж байв. Харин Бархасбадийн бүслүүрийг бүр сүүлд 1971 онд Америкийн “Вояжер 1” хөлөг хажуугаар нь зөрөн өнгөрөхдөө анх ажиглаж, тэр үедээ хүмүүс яагаад бүслүүртэйг нь ойлгохгүй байв. Хожим нь 1995-2003 оны хооронд тус гаригийг тойрж судалсан мөн Америкийн “Галилео” хөлөг нь тус гаригийн бүслүүр нь түүнийг тойрон эргэдэг жижиг дагуулуудыг (Бархасбадь нь бидний мэддэг 66 жижиг дагуултай) солир чулуунууд мөргөснөөс үүдэлтэй гэдгийг тогтоожээ. Солир нь эдгээр жижиг дагуулуудыг нь хүчтэй мөргөж, гадрага дээрх материалыг нь ууршуулж сансарт цацангуут тэр тоосонцоруудыг нь Бархасбадь өөрийн тойрог замдаа хийчихээд байсан байх нь. Олон тэрбум жилийн турш ингэж хуримтлагдсан тоосонцорууд нийлээд энэ бүслүүрийг бий болгож байгаа юм.

Энэ зурган дээр яагаад ингэж харагдаж байна вэ? Дэлхий дээр бид нар хиртэлтийн үзэгдэлийг сайн мэддэг билээ. Сар дэлхийг тойрох замдаа дэлхий дээр тусах нарны гэрлийн зарим хэсгийг таглан өнгөрсөнийг л ерөнхийдөө нарны хиртэлт гэдэг – ө.х. сар нь дэлхий нар хоёрын дунд ордог. Тэгвэл энэ зурган дээр бархасбадь гариг нь нар болон тус гаригаас холгүйхэн байгаа Галилео дурангийн дунд нь орж, нарнаас Галилео хөлөгрүү ирж байгаа гэрлийн ихэнх хэсгийг тагалж байгаа юм. Ихэнх хэсгийг нь таглаж байгаа ч бархасбадийн агаар мандал болоод түүнийг тойрон эргэдэг маш жижиг бүдэг бүслүүрт нь нарны гэрэл хугарж\ойж харагдаж байгаа нь энэ.

Эх хувь – 2012.6.17 APOD

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: