Tag Archives: гариган мананцар

Гариган мананцар NGC7293

Доорх гайхалтай зурган дээр харуулж буй биет нь шѳнийн тэнгэрт бумбын одны ордны зүгт биднээс 700 орчим гэрлийн жилийн тэртээ орших үзэсгэлэнт гариган мананцар NGC7293 юм. Гариган мананцар гэж анх удаагаа сонсож байгаа бол миний урьд нь түүний талаар бичиж байсан нийтлэлүүдийг сонирхоорой: [1]     [2]     [3] Товчхондоо, манай нар шиг одод […]

Нумын одны ордонд орших маш үзэсгэлэнтэй улаан аалзан мананцарын зургийг Хаббл сансарын дуран авсан нь. Зохиогч: НАСА, Хаббл

Улаан аалзан мананцар

Энэ удаа ахин нэг үзэсгэлэнтэй гариган мананцарын тухай хальт бичье гэж бодлоо. Доорх зурган дээр харуулж буй маш нүсэр бүтэцтэй мананцар нь бусад гариган төрлийн мананцаруудын адилаар манай нар шиг од хөгшрөөд гаднах давхрагаа сансарт цацаж шидэлсэнээс л үүдэлтэй. Бидэнтэй харьцангуй тодорхой хэмжээний тэгш хэмтэй харагдах уг мананцарыг үзэгдэх байдлаас нь үүдэн “улаан аалзан” мананцар […]

Гариган мананцар РК 164 +31.1 нь манай нар 5 тэрбум жилийн дараа цөм дахь устөрөгчийнхоо түлшийг шатааж барсаны дараа ямархуу байдалтай байхыг дүрсэлж байгаа юм. Зохиогч: Висент Перис, Жэк Харви

Гариган мананцар РК 164 +31.1

Манай нар 5 тэрбум жилийн дараа яаж өөрчилөгдөх вэ? хариулт нь – доорх гайхалтай зурган дээр үзүүлж буй шиг болсон байх тун магадлалтай. Уг зураг нь сансар уудамруу тэлж буй аврага том бөмбөлгөн хийг харуулж байгаа бөгөөд энэ биетийг гариган мананцар РК 164 +31.1 гэнэ. Манай нар шиг хэмжээтэй од цөм дахь устөрөгчийн түлшээ барж […]

Өмнөх нийтлэлээр бичиж байсан муурны нүдэн хэмээх гариган төрлийн мананцар нь энэ зурагны төв хэсгийн жижиг бөөрөнхийдүү биет юм. Харин саяхан шинээр нээгдсэн гадуурх аврага том бүрхүүл нь тус од гариган мананцарыг үүсгэхээс өмнө нь сансарт шидэлсэн материалаас тогтож байгаа ба гариган мананцарын хэсгээс хамаагүй хөгшин учир илүү том хэмжээтэй, илүү сийрэг бас хамаагүй илүү бүдэг байгаа юм. Зохиогч: Дон Голдман

Муурны нүдэн мананцар 2

Саяхан хэдхэн хоногийн өмнө муурны нүдэн мананцарын тухай нийтлэл бичиж байсан билээ. Тус нийтлэлд манай нартай хэмжээгээрээ ойролцоо оддын үхэл хэрхэн үзэсгэлэнтэй гариган төрлийн мананцарыг бий болгодог тухай бичиж байсан бол энэ нийтлэлээр сүүлийн үед олноороо шинээр нээгдэж байгаа тэрхүү гариган мананцарыг бүрхэн орших хамаагүй том гэхдээ хамаагүй бүдэг бас сийрэг бүрхүүл хэсгийнх нь тухай […]

Сансарын Хаббл дурангийн авсан уг зурган дээрх муурын нүдэн мананцар нь биднээс 3000 гаруй гэрлийн жилийн зайд орших гариган төрлийн мананцар юм. Уг нүсэр бүтэцтэй мананцарыг бий болгож буй биет нь ганц аврага хөгшин од уу эсвэл хос од уу гэдгийг одоо хүртэл нарийн мэдэхгүй байгаа. Илүү том хэмжээ болон нягтралтай зургуудыг эндээс сонирхоорой. Зохиогч: НАСА/Хаббл

Муурны нүдэн мананцар

Тэнгэрт лууны одны ордны зүгт биднээс 3000 гаруй гэрлийн жилийн тэртээд хөгшин аврага од тэнхлэгээрээ эргэх зуураа өөрийн гаднах “арьсаа” сансарт их хэмжээгээр шидэлж буй. Доорх зурган дээрх мананцар нь гариган төрлийн мананцар бөгөөд бидний мэддэг хамгийн нүсэр бүтэцтэй нь гэхэд болно. Алдарт сансарын Хаббл дурангийн авсан уг зурагны гол хэсэгт тод цагаан гэрэлээр харагдаж […]

Нумын Гялааны ойр очимд. Зохиогч: Марко Лорензи

Энэ өдрийн одонорны зураг 2012.6.28

Шөнийн тэнгэрт нүдээр хархад эсвэл манай галактикийн зургуудыг хархад түм буман одод шигүү байршсан харагддаг. Гэвч бодит орон зайд одод нь бие биенээсээ асар их хол зайд оршидог нь үнэхээр гайхалтай. Жишээ нь манай нартай хамгийн ойр орших од болох Нумын гялаан (Альфа Центавр) нь биднээс гэрлийн хурдаар 4.3 жил явж очих асар хол зайд […]