Tag Archives: шинжлэх ухаан

Гараажинд байдаг луу

Жил гаруйн ѳмнѳ алдарт одонорон судлаач Карл Саганы ѳдрийг тохиолдуулан доорх нийтлэлийг бичиж байсан билээ: жилийн ѳмнѳх нийтлэл Тэгвэл энэ жил түүний ѳдрийг тохиолдуулан манай фейсбүүк дээрх бүлгэмийн гишүүн Билгүүтэй маань доорх нийтлэлийг орчуулсан байна, танд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгах байх гэж найдаж байна: “Манай гараажинд луу амьдардаг.” Би өөртөө маш итгэлтэйгээр чамд ингэж хэллээ […]

Лам хуврагууд хүртэл хэлээд байхад…

Монгол улсын ерөнхийлөгч маань өнөөдөр өөрийн твиттерээрээ дамжуулж илгээсэн мессежийг олж уншаад их баярлалаа: Гэхдээ миний мэдэх зөндөө олон хүн лаа чүдэнзээ бариад хөдөө бөөнөөрөө гарж байгаа сурагтай, Хаан банк орон даяар 21-нд ажиллахгүй л гэнэ, ер нь зөндөө хүмүүс л янз янзын балай юм хийгээд яваад байх шиг байна. Үнэн ч юм уу худлаа […]

Карл Саган 1980 онд. Зохиогч: Вики

Өнөөдөр – Карл Саганы Өдөр

Алдарт одонорон судлаач Карл Саганы номноос ишлэн саяхан “Цайвар цэнхэр цэг” хэмээх нийтлэлийг бичиж байсан билээ. Шинжлэх ухааныг хөгжүүлхэд болон олон нийтэд сурталчилхад хамаг амьдралаа зориулсан түүний нэрээр жил болгоны энэ өдрийг (11-р сарын 9) тэмдэглээд 4 дэхь жилээ үдэж байна. Тиймээс энэ удаад түүний талаар ахиад жаахан бичье гэж бодлоо. Карл нь насаараа Корнелийн […]

алдарт Ванга эмээ

Ирээдүйн зөгнөлүүд

Ойрын мянга гаруй жилийн түүхэн замналыг Ванга эмээ зөгнөсөн гээд л манайхан бас оросууд одоо хүртэл их сүйд майд болж дэмийрцгээдэг, тэгвэл бидний өнөөгийн мэдэж буй шинжлэх ухааны мэдлэг дээр суурилсан тодорхой зөгнөлийг та бүгдэд хүргэж байна: Одоогоос 8,000-13,000 жилийн дараа өмнөд тэнгэрт орших Эта Карина од дэлбэрнэ 20,000 жилийн дараа Чернобылийн газар нутаг ямар […]

Аянганд цохиулж эвдэрсэн суурийг энэ шинэ төхөөрөмжөөр сольж дуранг ашиглалтанд оруулах бодолтой байна

Одонорон судлалыг монголд хөгжүүлэх төслүүд 2

За амласан ёсоор энэ удаад төслүүдийнхээ талаар дэлгэрэнгүй бичиж байна: 1) Улсын ахлах сургууль бүрт сургалтын дуран тараах Энэ төслийн хүрээнд улсын гэх тодотголтой хот хөдөөгийн ахлах сургууль бүрт жижиг авсаархан гэхдээ сургалтанд ашиглахад нэн тохиромжтой дуранг тараахыг зорьж байгаа юм. Миний ойлгож байгаагаар монголд хот хөдөөгийн нийт 300 гаруй сургууль байх шиг байгаа юм, […]

Одонорон судлалыг Монголд хөгжүүлэх төслүүд

Юуны өмнө олон өдөр алга болсондоо уншигчидаасаа хүлцэл өчиж байна! Ингэж таг чиг болох болсон гол шалтгаан нь гэвэл миний бие монголд одонорон судлалыг бүх шатанд хөгжүүлэх үүднээс баахан төсөл бичиж хэлэлцүүлэх гээд маш их завгүй байлаа. Олон улсын одонорон судлалын холбооноос (ОУОСХ) хөгжиж буй орнуудад одонорон судлалыг бүх түвшинд дэлгэрүүлэх зорилгоор нэг жижиг сан […]