Tag Archives: оддын хувьсал

Каролайны сарнай

Доорх зурган дээр харуулж буй оддын бѳѳгнѳрѳл нь шѳнийн тэнгэрт хүн таван одны ордны зүгт биднээс 8000 гаруй гэрлийн жилийн цаана оршино. Ѳргѳѳшѳѳ 50 орчим гэрлийн жилийн зайг эзлэх орон зайд олон зуун оддыг агуулах энэ бѳѳгнѳрѳл нь 1.6 тэрбум жилийн настай, ѳѳрѳѳр хэлбэл тѳдий хугацааны ѳмнѳ энэ зурган дээр бѳѳгнѳрѳн харагдаж буй одод нь […]

Бүргэдийн мананцар

Шөнийн тэнгэрт “могойн” одны ордны зүгт (Serpens) биднээс бараг 6500 гэрлийн жилийн зайд нэгэн аврага том устөрөгчийн молекулан үүл оршино. Уг үүлийг харагдах байдлаар нь “бүргэдийн” мананцар гэх бөгөөд угтаа оддыг олноор нь төрүүлж буй, маралын мананцар шиг оддын өлгий болсон аврага том цацаргалтын мананцар юм. Доорх зурган дээр харуулж буй хэсэг нь өргөөшөө 50-70 […]

Нумын одны ордонд орших маш үзэсгэлэнтэй улаан аалзан мананцарын зургийг Хаббл сансарын дуран авсан нь. Зохиогч: НАСА, Хаббл

Улаан аалзан мананцар

Энэ удаа ахин нэг үзэсгэлэнтэй гариган мананцарын тухай хальт бичье гэж бодлоо. Доорх зурган дээр харуулж буй маш нүсэр бүтэцтэй мананцар нь бусад гариган төрлийн мананцаруудын адилаар манай нар шиг од хөгшрөөд гаднах давхрагаа сансарт цацаж шидэлсэнээс л үүдэлтэй. Бидэнтэй харьцангуй тодорхой хэмжээний тэгш хэмтэй харагдах уг мананцарыг үзэгдэх байдлаас нь үүдэн “улаан аалзан” мананцар […]

Гариган мананцар РК 164 +31.1 нь манай нар 5 тэрбум жилийн дараа цөм дахь устөрөгчийнхоо түлшийг шатааж барсаны дараа ямархуу байдалтай байхыг дүрсэлж байгаа юм. Зохиогч: Висент Перис, Жэк Харви

Гариган мананцар РК 164 +31.1

Манай нар 5 тэрбум жилийн дараа яаж өөрчилөгдөх вэ? хариулт нь – доорх гайхалтай зурган дээр үзүүлж буй шиг болсон байх тун магадлалтай. Уг зураг нь сансар уудамруу тэлж буй аврага том бөмбөлгөн хийг харуулж байгаа бөгөөд энэ биетийг гариган мананцар РК 164 +31.1 гэнэ. Манай нар шиг хэмжээтэй од цөм дахь устөрөгчийн түлшээ барж […]

Үелэх системийн элементүүдийн үүсэл гарвал. Зохиогч: Нина МакКурди

Ертөнц дахь элементүүд хаанаас гаралтай вэ

Бидний амьдралын эргэн тойрон дахь, мөн ертөнцөд бидний мэддэг бараг бүхий л матери нь 7-р ангидаа үздэг химийн элементүүдээс л бүрддэг. Бидний зөвхөн идэж ууж өмсөж хэрэглэдэг зүйлс төдийгүй бидний бие мах бодь, манай гариг, сар, одод бүгд л атомуудаас тогтож байгаа. Таны амьсгалж байгаа хүчилтөрөгч, ясанд байгаа кальци, цусанд байгаа төмөр, наран дотор байгаа […]

Симейс 188 мананцар. Зохиогч: Дитер Вилаш

Энэ өдрийн одонорны зураг 2012.6.27

Оддын үүслийн талаар өмнө нь энэ нийтлэлд товч бичиж байсан билээ. Одод нь ганц нэгээрээ бус бөөнөөрөө аврага мананцараас оддын бөөгнөрөл байдалтай үүсэх бөгөөд үүсэх явцдаа доорх зурган дээрх шиг гайхалтай өнгө үзэмжийг бий болгоно. Ихэнхидээ манай нар буюу түүнээс жижигхэн одод үүсэх боловч цөөн тооны аврага одод мөн зэрэг үүснэ. Эдгээр аврага одод маш […]

WR134 Цагирган Мананцар. Зохиогч: Дон Голдман

Энэ өдрийн одонорны зураг 2012.6.21

Хунгийн одны орд хавьцаа орших дэлхийгээс харагдах хэмжээгээрээ бүтэн сартай дүйцэх дээрх мананцарыг гэрэл зурагчин Дон Голдман нарийн болон бүдүүн филтерээр авсан зургуудыг нийлүүлэн бүтээжээ. Ямар ч том дурангаар хүний нүдэнд энэ мананцар нь ийм байдалтай харагдахгүй бөгөөд ийм зургийг бүтээхийн тулд хүний нүднээс хамаагүй том дуран болон хүний нүднээс хамаагүй мэдрэг гэрэл бүртгэгчийг ашиглаж […]