Tag Archives: хар нүх

Хар нүх, Цагаан нүх, Өтний нүх

Нэрээ бичиж үлдээгээгүй нэгэн уншигч одоогоос бараг 6 сарын өмнө доорх асуултыг “Та асуу би хариулая” буланд бичиж үлдээжээ: “har nuh gej yag yu ve?bas tsagaan nuh,ter 2-iig holboson otnii nuh gej yag yu yum bol?ene tuhai delgerengui tailbarlaj ogooch.” Энд асуугдаж байгаа зүйлс нь өнөөдрийг хүртэл бидний сайн таньж мэдэж чадаагүй байгаа ойлголтууд. Ялангуяа […]

Манай галактикийн төвд орших 4 сая нарны масстай аврага хар нүх нь хааяадаа гэнэт идэвхжиж ойр орчны залгих гэж буй материэс рентген туяаг цацруулдаг ба саяхан болсон ийм нэгэн үзэгдэлийг шинэхэн сансарын дуран NuSTAR бүртгэн авчээ. Зохиогч: НАСА, Caltech, NuSTAR

Манай галактикийн төвд орших хар нүх

Манай сүүн зам галактикийн төвд биднээс 27,000 орчим гэрлийн жилийн зайд массаараа манай нарнаас 4,000,000 дахин том хар нүх оршин буй. “Нумын А од” хэмээх уг биет нь бидний мэддэг өөр зарим галактикуудын төвийн маш их идэвхитэй аврага хар нүхнүүдийн хажууд хамаагүй тайван байдлаар ойр орчиноосоо матери “иддэг” харьцангуй намуухан гэж хэлж болхоор хар нүх […]

алдарт Ванга эмээ

Ирээдүйн зөгнөлүүд

Ойрын мянга гаруй жилийн түүхэн замналыг Ванга эмээ зөгнөсөн гээд л манайхан бас оросууд одоо хүртэл их сүйд майд болж дэмийрцгээдэг, тэгвэл бидний өнөөгийн мэдэж буй шинжлэх ухааны мэдлэг дээр суурилсан тодорхой зөгнөлийг та бүгдэд хүргэж байна: Одоогоос 8,000-13,000 жилийн дараа өмнөд тэнгэрт орших Эта Карина од дэлбэрнэ 20,000 жилийн дараа Чернобылийн газар нутаг ямар […]

Маралын мананцарын төв хэсэг. Уг төв хэсгийг түүний төвд орших 3хан сая жилийн настай Трапецэн бөөгнөрлийн 4 тод од гэрэлтүүлдэг ба сүүлийн үеийн судалгаагаар уг бөөгнөрөл дотор манай нарнаас 100 гаруй дахин их масстай аврага хар нүх оршиж байж мэднэ гэж дүгнэгдээд байна. Зохиогч: Хаббл Сансарын Дуран

Маралын зүрхэнд хар нүх бий юу?

Шөнийн тэнгэрт маралын одны ордны зүгт биднээс ойролцоогоор 1,500 орчим гэрлийн жилийн зайд манай нартай хамгийн ойр орших шинэ залуу оддын өлгий болсон маралын мананцар хэмээх аврага том молекулан үүл байрлана. Доорх зургийг алдарт сансарын Хаббл дуран авсан бөгөөд маралын мананцарын төв хэсгийг нь харуулж байгаа юм. Саргүй харанхуй шөнө энгийн нүдээр уг биетийг ажиглаж […]

Биднээс 40 гаруй сая гэрлийн жилийн цаана орших манай сүүн замтай хэмжээ болон хэлбэрээрээ тун төстэй Х5033 галактик. Уг галактикийн төвд асар их масстай аврага хар нүх орших бөгөөд түүнээс нь үүдэн галактикийн цөмөөс ирэх гэрэл их хэмжээгээр байнга өөрчилөгдөж байдаг. Зургийг энд дарж томоор үзээрэй. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их Сургууль

Мушгиа галактик NGC5033

Доорх зурган дээрх мушгиа галактик нь NGC5033 гэсэн каталог нэртэй бөгөөд биднээс ойролцоогоор 40 сая гэрлийн жилийн зайд долоон бурхан одны ордны доох нь тэнгэрт оршино. Ягаан хэсэгүүд нь одод шинээр олноороо үүсэж буй орчинууд, цэнхэр хэсэг нь тод залуу аврага одод бөөгнөрөн орших хэсгүүд харин бор хар хэсэг нь тоосонцор болон молекулан устөрөгчөөс тогтох […]

Манай нар нь сүүн замын хэдэн зуун тэрбум оддын нэг нь. Нарны сүүн зам доторх байршилыг нь дүрсэлсэн хиймэл зураг. Зохиогч: NASA/JPL-Caltech/R. Hurt

Галактикийн төврүү аялцгаая!

Манай галактикийн төвд нь юу байдаг вэ? бидний мэддэг алдарт Жюль Верний “Дэлхийн төврүү аялсан тэмдэглэл” хэмээх зохиолд профессор Лидэнброк бусад аялагчидын хамт гайхалтай хачин зүйлсийг олж нээж байгаагаар гардаг. Өнөөдөр одонорон судлаачид манай галактикийн төвд аврага тоосонцорон үүл, ер бусын тод оддын бөөгнөрөлүүд, тэр байтугай аврага их масстай хар нүх гэх мэт хачин жигтэй […]

Тэнгэрийн заадас Реюнион арлаас. Зохиогч: Люк Перо

Энэ өдрийн одонорны зураг 2012.6.24

Доорх гайхалтай зургийг гэрэл зурагчин Люк Перо Мадагаскар арлын зүүн талд орших Франц улсын эзэмшилийн Ла Реюнион арлаас авчээ. Зурагны доод хэсэгт нь мод ургамал ногоогоор хүрээлүүлсэн галт уулын тогоо дотор тогтож үүссэн нуурын ус тэнгэр дахь оддын гэрлийг ойлгож байгаагаар гарсан байна. Зургийн төв хэсгийг анхааралтай ажиглавал, энэ зургийг авсан газраас нилээд хэдэн км-ийн […]