Tag Archives: тэлэлт

Улаанбаатар Сансараас

1970-аад оноос хойш НАСА болон АНУ ын геологийн тандалтын хүрээлэн (USGS) нар хамтран олон хиймэл дагуулуудыг ашиглан дэлхий даяарх гадрагын ѳѳрчлѳлтийг Landsat тѳслийн хүрээнд бүртгэсээр ирсэн юм. Ѳѳрѳѳр хэлбэл эдгээр хиймэл дагуулын зурагнууд нь тэр үеэс ѳдийг хүртэлх хугацаанд хэрхэн байгал орчин ѳѳрлѳгдѳж, хот суурингууд томрон тэлж буй талаарх мэдээллийг агуулж байгаа гэсэн үг. Тэгвэл саяхан […]

Ангараг гариг тэнхлэгээрээ эргэх зуур нарлуу харсан хэсгийн агаар мандал нь халж тэлээд харин нөгөө тийш харсан хэсэг нь хөрж агшина. Тэлэх үедээ сансарын цацаргалтаас сайн хамгаалж харин агшсан үедээ хамгаалалтаа бага зэрэг алддаг байна. Зохиогч: NASA/JPL-Caltech/Ashima Research/SWRI

Ангарагийн гадрага дээрх цацраг идэвхийн хэмжээ

Улаан нүдэн гариг дээр өнгөрсөн 8-р сараас хойш ажилласаар байгаа Curiosity хөлгийн цуглуулсан хэмжилтээр бол ангараг гаригийн гадрага дээрх сансарын туяаны цацаргалтын хэмжээ нь дэлхийг тойрон эргэж буй олон улсын сансарын станц дээрх хэмжээтэй тун ойролцоо бололтой. Curiosity хөлөг нь дэлхийгээс өөр гариг дээр сансарын туяаны хэмжилтийг анх удаагаа хийж байгаа бөгөөд эхний ээлжинд хийгдсэн хэмжилтүүдээс […]

Бидний түүх – 1 минутанд

Хүн төрлөхтөний үүсэл хувьсалыг энэ хорвоо ертөнцийн талаарх бидний мэдлэг мэдээлэлтэй хослуулаад та ганцхан минутын дотор хүнд ярьж чадах уу? Бараг боломжгүй энэ зүйлийг доорх бичлэг хийх гэж оролдсон байна. Уг бичлэг дээр их тэсрэлт, манай ертөнцийн “нялх” үе, оддын үүсэл, дэлхий болон сарны үүсэл, нэг эст амьтад, олон эст амьтад, ургамалууд, үлэг гүрвэлүүд болон […]

алдарт Ванга эмээ

Ирээдүйн зөгнөлүүд

Ойрын мянга гаруй жилийн түүхэн замналыг Ванга эмээ зөгнөсөн гээд л манайхан бас оросууд одоо хүртэл их сүйд майд болж дэмийрцгээдэг, тэгвэл бидний өнөөгийн мэдэж буй шинжлэх ухааны мэдлэг дээр суурилсан тодорхой зөгнөлийг та бүгдэд хүргэж байна: Одоогоос 8,000-13,000 жилийн дараа өмнөд тэнгэрт орших Эта Карина од дэлбэрнэ 20,000 жилийн дараа Чернобылийн газар нутаг ямар […]

Гариган мананцар РК 164 +31.1 нь манай нар 5 тэрбум жилийн дараа цөм дахь устөрөгчийнхоо түлшийг шатааж барсаны дараа ямархуу байдалтай байхыг дүрсэлж байгаа юм. Зохиогч: Висент Перис, Жэк Харви

Гариган мананцар РК 164 +31.1

Манай нар 5 тэрбум жилийн дараа яаж өөрчилөгдөх вэ? хариулт нь – доорх гайхалтай зурган дээр үзүүлж буй шиг болсон байх тун магадлалтай. Уг зураг нь сансар уудамруу тэлж буй аврага том бөмбөлгөн хийг харуулж байгаа бөгөөд энэ биетийг гариган мананцар РК 164 +31.1 гэнэ. Манай нар шиг хэмжээтэй од цөм дахь устөрөгчийн түлшээ барж […]

Та Асуу, Би Хариулая – 2

Энэ булангийн 2 дахь асуултыг уншигч “Гантулга” тавьлаа: “Сансар огторгуй хэр урт вэ? хязгаар гэж байдаг уу?” Товчхондоо бол энэ асуултын хариултыг нь бид одоо хүртэл яг сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ бидний энэ ертөнцийн тухай мэдэж байгаа хэд хэдэн чухал шинж чанарууд бий бөгөөд тэдгээрийн тухай тайлбарлах замаар би хариулая.