ISON сүүлт од худлаа болох нь…

ISON сүүлт од ѳнгѳрсѳн онд анх илэрхэд хүмүүс тойрог замыг нь судалж үзээд энэ оны сүүлээр нартай ойртох үедээ маш ихээр тодорч шѳнийн тэнгэрт сарнаас илүү тод болох байтугай бараг ѳдрийн тэнгэрт харагдахуйц хэмжээнд тодорж энэ зууны хамгийн гайхалтай сүүлт од болох нь гэж таамаглаж байсан билээ. Анх нээгдэх үер нь бичиж байсан миний ѳмнѳ жилийн нийтлэлииг эндээс үзээрэй:

нээлтийн тухай нийтлэл

саяхан хэдэн хоногийн ѳмнѳ энэ биет ангараг гаригийн хажуугаар зѳрѳн ѳнгѳрсѳн бѳгѳѳд тэр үер энэ нийтлэлийг бас бичиж байсан:

ангарагийн хажуугаар зѳрж буй тухай нийтлэл

Харамсалтай нь одоогийн хэмжилтүүдээс хархад энэ бүх таамаглал маань худлаа болж таарж байх шиг байна. Ѳнгѳрсѳн долоо хоног ангарагийн хажуугаар зѳрхѳд тус гаригийг тойрон эргэж буй НАСА-ийн MRO хиймэл дагуул дахь 40см ийн HiRISE дуран зургийг нь авсан бѳгѳѳд таамаглаж байснаас хамаагүй бүдэг харагдаж байсан байна:

Ангарагийн тойрон эргэж буй MRO хиймэл дагуулын дуранд ийм л бүдэг юм хэмжигдэж. Зохиогч: НАСА, HiRISE

Ангарагийг тойрон эргэж буй MRO хиймэл дагуулын дуранд ийм л бүдэг юм хэмжигдэж. Зохиогч: НАСА, HiRISE

Саяхан нэгэн италийн судлаач ISON сүүлт одны тодролтыг бусад сүүлт однуудын хэмжилтүүдтэй харьцуулж үзсэн бѳгѳѳд үр дүнд нь манай ISON маань юун нартай ойртох манатай бараг одоо ангараг гаригийн ойролцоо байгаа үедээ задраад бутраад дуусаж байгаа гэж дүгнэгдэж байна. Аливаа сүүлт од нь нартай ойртох тусам гадрагын температур нь ихсэж, хэрвээ задарж бутарчихаагүй л бол үүнээс үүдэн огцом тодрох ёстой. Гэтэл сүүлийн үед хийгдсэн хэмжилтүүдээр тодрох байтугай буцаад бүдгэрээд байгаа нь уг сүүлт од задарч бутарсанаас байж болох юм.

Халли сүүлт одны гэрэлтэлт нартай ойртон ирж, араар нь тойроод, буцаад холдох үест яаж ѳѳрчлѳгдѳж байсныг харуулж буй хэмжилтууд.

Халли сүүлт одны гэрэлтэлт нартай ойртон ирж, араар нь тойроод, буцаад холдох үест яаж ѳѳрчлѳгдѳж байсныг харуулж буй хэмжилтууд. Хэвтээ тэнхлэгийн дундах 0.0 цэг нь нарны байршил, ѳѳрѳѳр хэлбэл сүүлт од нартай хамгийн ойр үедээ хамгийн тод байсан гэсэн үг. Зохиогч: Феррин

Дээрх график нь ѳнгѳрѳгч зууныг “гэрэлтүүлсэн” алдарт Халлигий сүүлт одны хэмжилтүүд юм. Янз бүрийн бичиг үсгүүдийг анхаарах хэрэггүй, тэр гол муруй болон тэрнийг дагасан хэмжилтийн цэгүүдийг л анхаархад болно. Босоо тэнхлэг нь гэрэлтэлтийн хэмжигдэхүүн буюу тус биет хир их тод бүдэг байгаагийн хэмжээ (тоо нь бага байх тусам тод, их байх тусам бүдэг). Харин хэвтээ тэнхлэг нь тус биетийн нарнаас хир хол байгаагийн хэмжээс. AU (Astronomical Unit) гэдэг нь одонорны нэгж (оон) буюу нарнаас дэлхий хүртэлх зай – 150 сая км.

Дээр хэлсэнчлэн сүүлт одод нь нарны аймгийн алс хязгаараас нарыг зүглэн ирж, нарны хажуугаар ѳнгѳрсѳний дараа нарны татах хүчээр бараг ирсэн зүглүүгээ буцаад шидэгддэг. Нартай ойртох тусам сүүлт од халж түүний гадрагын мѳс хайлж гэрэлтэлт нь тодорно. Халлигийн сүүлт одны хувьд нартай хамгийн ойрхон үедээ хамгийн их тодроод эргээд нарнаас холдох тусмаа бүдгэрсэн байдалтай байна.

Харин ISON-ний хувьд гэрэлтэлт нь саяхныг болтол Халли шиг нилээн тодорж байснаа гэнэт 9р сараас хойш тодрох хурд нь огцом удааширсан байна. Угаасаа зарим жижгэвтэр сүүлт однууд нартай ойртоод гадрагын мѳс нь хайлаад ирхээр задарж бутардаг. Жишээ нь 2002 онд Honig сүүлт од нарнаас 1.2 одонорны нэгжийн зайд ирээд бутарж гэрэлтэлт нь нэмэгдэхээ бараг больж, түүнээс хойш 50 ѳдрийн дотор буцаад бүдгэрч эхэлсэн байдаг (доорх график):

Х сүүлт одны гэрэлтэлтийн түүх. Халлигийн сүүлт одтой харьцуулахад энэ биет нь нартай ойртохоосоо бүр ѳмнѳ задараад бутарчихсан тул гэрэлтэлт нь огцом багассан байгаа юм.

Honig сүүлт одны гэрэлтэлтийн түүх. Халлигийн сүүлт одтой харьцуулахад энэ биет нь нартай ойртохоосоо бүр ѳмнѳ 1.26 оон-ийн зайд задраад бутарчихсан тул гэрэлтэлт нь тэр үеээс эхлэн огцом багассан байгаа юм. Зохиогч: Феррин

Тэгвэл зарим судлаачидын үзэж байгаагаар ISON нь яг Honig шиг бутарчихсан учир ахиж гэрэлтэлт нь олигтой нэмэгдэхгүй бѳгѳѳд тун удахгүй сар орчимын дараа эргээд бүдгэрч эхлэх аж:

Х цүүлт одны гэрэлтэлтийн түүх. Халлигийн сүүлт од шиг нартай маш их ойртотлоо тогтмол тодорж байгаа бус

ISON сүүлт одны гэрэлтэлтийн түүх. Халлигийн сүүлт од шиг нартай маш их ойртотлоо тогтмол тодорж байгаа бус харин 5 оон-ийн зайд гэрэлтэлт нь тодрохоо больсон байгааг анзаараарай. Тиймээс зарим судлаачид ISON маань Халли шиг тод гайхалтаи болохгүй харин Honig шиг нарнаас хол зайд задрааад дуусаж байна гэж таамаглаж байгаа юм. Зохиогч: Феррин

Энэ судалгааны нийтлэлийг бүрэн эхээр эндээс сонирхоорой:

http://arxiv.org/pdf/1310.0552.pdf

Дашрамд ISON маань одоо шѳнийн тэнгэрт мэлхийн одны ордны ойролцоо байгаа ба үүрээр харагдана. Гэхдээ харагдах хэмжигдэхүүн нь +12 хавьцаа учир энгийн нүдээр харагдахгүй, нүдээр харахын тулд дор хаяж 20см ийн дуран хэрэгтэй.

Advertisements

5 comments

  1. Өмнөх нийтлэл дээрх асуулт. Одоо ч тиймлдээ. Гэхдээ техник технологи хичнээн хөгжөөд хөгжөөд физик биеийн боломжит дээд хурд гэрлийн хурд гэж үзвэл гэрлийн хурдаар 100 гэрлийн жилийн зай туулаад хөгширч үхэх юм шиг санагдаад байгаа юм. Нөгөө талаас гэрлийн хурдтай хөдөлж буй биеийн хувьд цаг хугацаа бараг зогсдог гэж үзвэл яг тухайн биеийн хувьд ямар ч хол зай дэргэд нь байгаа юм шиг агших ч байж магадгүй их сонин. Эсвэл физик биеийн боломжит дээд хурд гэрлийн хурд гэдэг нь худлаа юм бол уу?

    1. техник технологи хѳгжлѳѳ ч гэсэн гэрлийн хурданд дѳхнѳ гэдэг боломжгүй зүйл, чамд хязгааргуй их энерги хэрэг болно. Болголоо гэхэд чи хоромхон зуур бѳѳмсийн цацаргалтаас болоод агшин зуур үхнэ.

      Бүр ямар ч бодит байдлын асуудалгүй заавал гэрлийн хурдаар явна гэвэл чиний хувьд цаг хугацаа удааширна гэдгийг анхаар. Жишээ нь гэрлийн хурдны хагастай тэнцэх хурдаар чи аялхад чиний 10минут надад 20 минут гэж хэмжигдэнэ.

  2. oh hairan yum. goe tod suult od harah ni gej dogdolj bailaa.

  3. Еө черт

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: