ISON сүүлт од Ангарагийн хажуугаар

Хэрвээ та бүгд санаж байвал одоогоос бараг жилийн өмнө орос болон беларусын 2 одонорон сонирхогч ISON төслийн дурангуудыг ашиглан нэгэн сүүлт одыг нээсэн тухай бичиж байсан билээ. Жилд олон зуун сүүлт одод нээгдэж л байдаг учир ганц сүүлт одны нээлтэнд нээх сонирхоод байх юм байдаггүй боловч энэ ISON сүүлт одны хувьд бол арай өөр хэрэг. Учир нь түүний тойрог зам нь энэ жилийн сүүлээр нартай маш их ойртон ихээр тодорч улмаар шөнийн тэнгэрт байтугай өдрийн тэнгэрт нарны зэрэгцээ харагдахуйц тод болох магадлалтайг илтгэж байв. Тэр үед бичиж байсан нийтлэлийг доорх холбоосоор эргэн нэг уншаарай:

өмнө жилийн нийтлэл

Бүтэн жилийн турш нарлуу “алгуурхан” нүүдэллэж байсан сүүлт од маань одоогоос 7 орчим хоногийн дараа ангараг гаригтай хамгийн ихээр ойртож хажуугаар нь зөрөн өнгөрөх гэж байна. Одонорны хувьд ойрхон гэж байгаа боловч үнэндээ 10-р сарын 1-ний үд дундын үеэр улаан нүдэн гаригаас 10.8 сая км-ийн зайд зөрөн өнгөрөх юм. Энэхүү завшааныг ашиглаад судлаачид ангараг гариг дээр болон түүний ойролцоо байгаа бүхий л дурангуудаар энэ сүүлт одыг ажиглах гэж оролдох гэж байна.

Ангарагийн гадрага дээр одоо НАСА-ийн 2 робот ажиллаж байгаа нь Curiosity болон Opportunity нар билээ. Тэдгээрийн камер нь жижгэвтэр, дээрээс нь тоос шороо бужигнасан агаар мандалын доороос дээшээ тэнгэрлүү харах тул эдгээрийн авах зурганд сүүлт од маань харагдана гэж хүмүүс нээх горьдохгүй байгаа. Харин ангарагийг тойрон эргэж байгааа MRO хиймэл дагуул дээрх HiRISE камерын хувьд бол арай өөр хэрэг. Тус камер нь Кассегрений холимог загвартай 40см-ийн дурантай ба ангарагийн гадрага дээрх 1м-ийн хэмжээсийг ялгаж харж чаддаг нарийн өнцгийн төхөөрөмж юм.

Гэхдээ HiRISE камер нь ангарагийн гадрага дээрх гайхалтай зургуудыг нарны хурц гэрэл дор л авдаг учир, сансар уудмын харанхуй гүнд бүдэгхэн гэрэлтэх сүүлт одны зургийг тод томруун авч чадна гэсэн үг бас биш. Өнгөрсөн сарын 20-нд туршилтын журмаар ISON сүүлт одны зургийг авах гэж оролдсон боловч тэр үед сүүлт од маань маш бүдэг байсан учир камеранд бүртгэгдэж чадаагүй юм. Гэхдээ ирэх долоо хоногт тэр үетэй харьцангуй ISON нь илүү тодорсон ба ангарагтай илүү их ойртсон байх учир сүүлт одны бүдэгхэн зургийг HiRISE камераар авч чадах байх. Тус камер нь зөвхөн 10-р сарын 1-нд бус 9-р сарын 29-нд бас 10-р сарын 2-нд зураг авах юм шиг байна лээ.

Өнгөрсөн 4-р сард сансарын Хаббл дуран ISON сүүлт одны гайхалтай зургийг авсан юм. Зургийн фонд алс орших олон галактикууд харагдаж байгааг анзаараарай. Зохиогч: НАСА, Хаббл

Өнгөрсөн 4-р сард сансарын Хаббл дуран ISON сүүлт одны гайхалтай зургийг авсан юм. Зургийн фонд алс орших олон галактикууд харагдаж байгааг анзаараарай. Зохиогч: НАСА, Хаббл

НАСА-ийн MRO хиймэл дагуулаас гадна Европын сансар судлалын агентлагийн Mars Express хиймэл дагуул өөрийн арай жижигхэн камераар бас зургуудыг энэ сарын 23-наас хойш авсаар байгаа гэнэ. Бас дэлхийн тойрог замд байгаа Swift хиймэл дагуул өөрийн үзэгдэх гэрлийн 30см-ийн өргөн өнцгийн дурангаар зураг авах гэж оролдох юм байна. Гэх мэт хэзээ хаанаас ямар дурангаар ямар хэмжилт хийхийг эндээс сонирхож болно:

http://isoncampaign.org/observation-plans

Ангарагийн хажуугаар ирэх долоо хоногт зөрсөний дараа 11-р сарын 19-нд ISON сүүлт од нь буд гаригийн хажуугаар зөрнө. Тэр үеэр буд гаригийг тойрон эргэх Messenger хиймэл дагуул нь зураг авах байх. Дараа нь 11-р сарын 28-нд сүүлт од маань нарны гадрагаас 1.2 сая км-ийн зайд буюу нарны гадаад титэмийг нэвтлэн орж нарны татах хүчээр ирсэн зүгрүүгээ буцаад “шидэгдэнэ”. Нартай ийнхүү ойртох үеээ ISON сүүлт од нь бүрэн бүтэн даван гарч чадах юм бол 12-р сарын 26-нд манай гаригаас 64.2 сая км-ийн зайд зөрөн өнгөрнө (сар хүртэлх зайнаас 167 дахин хол зайд гэсэн үг).

ISON сүүлт одны замыг доорх НАСА-ийн бичлэгээс сонирхон үзээрэй:

энд бүр илүү лаг амилуулалт байна:

http://www.solarsystemscope.com/ison/

Дашрамд 2014 оны 10-р сарын үеэр Siding Spring гэх сүүлт од ангараг гаригаас ердөө 110,000км-ийн зайд зөрөн өнгөрөх юм байна!

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: