Та Асуу, Би Хариулая – 1

Энэ булангийн хамгийн эхний асуултыг уншигч “Эрхэмсэг” тавьлаа –

“энэ магадгүй одон оронтой хамааралгүй асуулт байх. хоногт яагаад 24 цаг 7 хоног байдаг юм бол?”

Яагаад хоногт 24 цаг байдаг вэ?

Юуны өмнө анхны асуултыг тавьсанд баярлалаа. Одоноронтой холбоотойгоор бархав, ялангуя эрний хүмүүс цаг тооллын өөр өөр системүүдтэй байсантай холбоотой зүйл юм.

Ерөнхийдөө энэ 24 гэсэн тоолол нь эртний Египетээс гаралтай аж. Эртний Египетүүд нар мандахаас жаргах хүртэлх хугацааг 10 цагт хувааж, нар жаргаснаас яг харанхуй болох үеийг нэг цаг, нийт харанхуй үеийг 12 цаг мөн яг харанхуй арилж эхлэхээс нар мандах хүртэлх хугацааг нэг цаг гэж нийтдээ 24 цагт хувааж байсан байна. Эртний Египетийн үеийн нарны цагууд (сүүдэрээр цаг баримжаалдаг эртний хэрэгсэл) дээр ингэж тэд цагаа хэмждэг байсан гэдэг нь тодорхой тэмдэглэгдсэн байдаг аж. Мэдээж дэлхий нарыг яг тойрогийн дагуу тойрж эргэдэггүй бага зэрэг зуйван байдгаас үүдэн харанхуй болон нар жаргахаас мандах хүртэлх хугацаа нь өдрөөс өдөрт өөр байна (жишээ нь 12р сард Монголд хамгийн урт шөнө богино өдөр болдог байхад, 6р сард хамгийн урт өдөр богино шөнө болдог билээ). Тиймээс энэ эртний Египетүүдийн цаг гэх хугацаа нь үнэндээ аль сар улирал гэдгээс хамааран урт эсвэл богино байсан байж таарна.

Яг яагаад тэд ингэж хэмждэг байсан нь бас учиртай. Нар мандахаас өмнө зуны тэнгэрт хэдэн “декан” хэмээх од мандаж байна вэ гэдгээр тэд цагаа хэмждэг байв. Зуны цагт 10 өдөрийн циклийн эхний өдөр нь нар яг мандахын өмнөхөн манддаг оддыг декан гэж нэрлэж байсан бөгөөд бүх 36 декан одод бүгд нар мандахаас өмнө мандаж байвал тэр нь нэг жил болсоныг илтгэнэ (36 ширхэг 10 өдөр буюу 360 өдөр. Бодит жил маань ойролцоогоор 365.25 өдөр үргэлжилнэ). Зуны цагт нийт 12 декан од л нар мандахын өмнө мандаж амждаг байсан учир харанхуйг ерөнхийд нь 12 цагт хувааж байсан аж.

Зарим хүмүүс болхоор арай өөр талаас нь хариулдаг. Эртний Египетууд өнөөдрийн бид нар шиг 10-тын сууриар биш 12-тын сууриар тоолдог байж. 10-тын суурь нь хүний гарын 10 хуруунаас үүдэлтэй гэж зарим хүмүүс үздэг, тэгвэл 12-тын суурь нь хүний гарны хуруунуудын тоо бус эрхий хуруунаас бусад хуруудын үеийн (хуруу бүр 3 үетэй) тооноос үүдэлтэй байж болно гэж үздэг хүмүүс ч бас байдаг аж.

Дашрамд хэлхэд хамгийн анхны жигд өөрчдөгдөдгүй хугацааны системийг эртний Грект алдарт эрдэмтэн Гипарх санаачилж байв. Тэрээр 3 болон 9р сард өдөр шөнө тэнцэх үеэр нар жаргахаас мандах болон мандахаас жаргах хүртэлх үеийг тус тус 12 тэнцүү хэсэгт хуваах нь зөв гэж үзэж байв. Мэдээж ингэж хэмжсэн цаг хамаагүй тогтвортой байх авч, яг бодит байдал дээр энгийн иргэд бүүр 14р зуунд анхны механик цагнууд бүтээгдтэл улирал сараас хамааран уртсаж богинсодог цаг хугацааг ашигладаг байсан аж.

Яг 12 гэсэн үечлэл нь зөвхөн эртний Египтэд ч биш, эртний Энэтхэгт ч бас байсан юм. 12-ыг 10-аас илүү таашааж болох нэг шалтгаан нь 12 нь 10-аас илүү олон бүхэл тоон хуваалттай (ө.х. 12/6=2, 12/4=3, 12/3=4, 12/2=6, байхад 10/5=2 ба 10/2=5 нь 10-ын хоёрхон бүхэл тоон хуваалтууд юм). Бас Төвдийн болоод Монголын цаг тооны бичиг нь 12Х5=60 жилийн үеэр тоологдох бөгөөд эдгээр нь ерөнхийдөө Бархасбадь гаригийн нарыг бүтэн тойрох ойролцоогоор 12 жилийн үетэй холбоотой байж ч бас мэднэ.

Яагаад 7 хоногоор бид өдрүүдийг хэмждэг вэ?

Мэдээж байгаль дээр ийм 7 хоногийн үечлэл гэсэн юм байхгүй энэ бол цэвэр хүний өөрийнх нь зохиосон зүйл. Зарим хүмүүс үүнийг эртний Еврей нарын Библид бичиж үлдээсэн сургааль эд нартай холбох гээд байдаг, ялангуя христийн шашны улсууд. Гэвч түүхэнд бүүр тэр еврей нараас өмнө бүр эртний Сүмер болон Вавилончууд 7 хоногоор өдрүүдийг тоолдог байсан тухай баримтууд зөндөө бий. Хамгийн эртний түүхэн олдвор гэвэл Аккадын хаан Сүмерийн хэд хэдэн хотуудыг М.Э.Ө 2350 онд эзэлчихээд тэдгээр хотуудын иргэдийг 7 хоногоор өдрүүдийг тоолуулж байх зарлиг гаргаж байсан байдаг аж.

Яг учир шалтгаан гэвэл ерөнхийдөө энэ Сүмерчүүдээс ч өмнөх үеийн хүмүүс тэнгэрт ажиглагдах “хөдөлдөг” биетүүдийг дагуулаад л 7 өдөртэй болсон байх магадлал тун өндөр. Тэнгэрт Нар болон Сарнаас гадна манай нарны аймгийн 5 гариг хүний нүдэнд харагдна (Буд, Сугар, Ангараг, Бархасбадь болон Санчир). Эртний хүмүүс ямар ч дуран төхөөрөмж болон сансар эрхсийн талаарх мэдлэггүй ч зүгээр л олон жилийн турш тэвчээртэй тэнгэрийг ажигласны үндсэн дээр шөнө тэнгэрт харагддаг цэгнүүд нь бүгд хөдөлгөөнгүй биш зарим нь бусадтайгайй харьцангуй хөдөлдөг юм байна гэдгийг анзаарсан байх. Өнөөдөр олон хэлэнд гаригийг “planet” гэдэг нь Латин хэлний “тэнэгч” гэсэн үгнээс гаралтай, өөрөөр хэлбэл тэнгэрт тэнэж байршилаа сольж байдаг одод гэсэн үг. Нөгөө талаас маш олон гадаад хэлэнд өдрүүдийн нэр нь дандаа эдгээр 5 нүдэнд харагддаг гаригууд мөн нар сараар нэрлэсэн байдаг учир, 7 өдөрөөр хувааж тоолох заншил нь эртний хүмүүс энэ 5 гариг мөн нар сараар өдрүүдийг нэрлэж хувааснаас үүдэлтэй байх тун өндөр магадлалтай.

Энэ бүгд хангалттай дэлгэрэнгүй хариулт болж чадсан байх гэж найдаж байна, ойлгомжгүй юм хум байвал хамаагүй асуугаарай.

Advertisements

One comment

  1. Мэдээж дэлхий нарыг яг тойрогийн дагуу тойрж эргэдэггүй бага зэрэг зуйван байдгаас үүдэн харанхуй болон нар жаргахаас мандах хүртэлх хугацаа нь өдрөөс өдөрт өөр байна (жишээ нь 12р сард Монголд хамгийн урт шөнө богино өдөр болдог байхад, 6р сард хамгийн урт өдөр богино шөнө болдог билээ). гэж ээ. Энийг би залруулъя: Улирлаас шалтгаалсан өдөр шөнийн ялгаа нь дэлхийн зууван траектори биш дэлхийн тэнхлэг болон нарыг тойрдог хавтгай хоёрын хоорондох өнцгийн зөрүүгээс болно. Өөрөөр хэлбэл 90* биш 66,5* байдаг учраас өвөл нь өмнөд туйл, зун нь хойд туйл нарлуу хандаж хавар намарт тэнцэж байдаг гэсэн үг.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: