Хүн таван од

Блогийн уншигч M~U нь нилээн дээх нь энэ  одны ордны талаар бичиж өгөөч гэж асууж байсанд хариулаад энэхүү нийтлэлийг бичлээ.

Латин хэлэнд Cassiopeia хэмээн нэрлэх хойт тэнгэрийн одны ордыг Монголчууд бид хүн таван одны орд хэмээн нэрлэдэг билээ. Анх манай эриний өмнөх 2-р зуунд эртний грекийн одоноронч Птолемейн тэнэгрийн зурагт 44 одны ордны нэгээр нь бичигдэж байсан бөгөөд одоо цагт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 88 одны ордны нэг нь хэвээрэй. Хойд тэнгэрт долоон бурхан одны ордноос эсрэг зүгт яаж хархаас шалтгаалаад “М” эсвэл “W” үсэгийн хэлбэрийг бий болгодог 5 тод одоор нь тэнгэрт хялбархан олж харж болно.

Хүн таван одны ордны хамгийн тод таван од нь яаж харахаас шалтгаалан "М" эсвэл "W" үсгийн хэлбэрийг тэнгэрт бий болгоно. Монголоос өвлийн цагаар энэ хэлбэрээр тэнгэрт хайвал амархан олж харагдана. Зохиогч: Боб Маклей

Хүн таван одны ордны хамгийн тод таван од нь яаж харахаас шалтгаалан “М” эсвэл “W” үсгийн хэлбэрийг тэнгэрт бий болгоно. Монголоос өвлийн цагаар энэ хэлбэрээр тэнгэрт хайвал амархан олж харагдана. Зохиогч: Боб Маклей

Уг одны ордны хамгийн тод альфа од болох гялаан одыг эртний грекчүүд “Шедир” хэмээн нэрлэдэг байсан ба хэдий энгийн нүд болон жижиг дурангаар ганц од мэт харагдах боловч угтаа биднээс 230 гаруй гэрлийн жилийн зайд орших хос оддын систем юм. Энэ хос оддын системийн гол од нь авраг од бөгөөд, түүнийг нилээн хол зайд маш бүдэг жижиг од тойрон эргэнэ. Түүний дараачийн тод бета одыг нь “Кэф” хэмээн нэрлэдэг ба биднээс ойролцоогоор 54 гэрлийн жилийн зайд оршдог манай нарнаас үл ялиг том од юм. Тодоороо энэ хоёрын дараа орох 2 од нь хоёуул хувьсах одод (байнга тодорч бүдгэрч байдаг гэсэн үг). Гамма од нь маш хурдтай тэнхлэгээрээ эргэдэг учир хэлбэр нь бөөрөнхий биш зуйван, дээрээс нь өндөр хурдын эргэлтээс болоод байнга тогтворгүйжих ба тэр үедээ их хэмжээний материйг сансарт шидэлнэ. Харин дельта од нь 99 гэрлийн жилийн зайд бидэнтэй харьцангуй хиртэж гэрэлтэлтээ байнга өөрчилдөг хос оддын систем юм. Тав дахь тод од эпсилон нь биднээс 442 гэрлийн жилийн зайд орших аврага од бөгөөд бусдаасаа тэнгэрт нилээн бүдэг харагдана.

Хүн таван одны ордны хамгийн тод 5 оддыг зайтай нь хамт тэмдэглэсэн байгаа. Мөн энэ нийтлэлд дурдсан биетүүдийн байршилыг тэмдэглэв. Ягаан зүүнүүд нь тэнгэрийн заадасын гол шугамыг барагцаагаар дүрсэлж байгаа. Зохиогч: Алсон Вон

Хүн таван одны ордны хамгийн тод 5 оддыг зайтай нь хамт тэмдэглэсэн байгаа. Мөн энэ нийтлэлд дурдсан биетүүдийн байршилыг тэмдэглэв. Ягаан зүүнүүд нь тэнгэрийн заадасын гол шугамыг барагцаагаар дүрсэлж байгаа. Зохиогч: Алсон Вон

Дээр дүрсэлсэн 5 хамгийн тод од нь яаж хархаас шалтгаалан хүн таван одны ордны “М” эсвэл “W” үсгийн хэлбэрийг бий болгоно. Эдгээрээс гадна бүдэг өч төчнөөн одод мэдээж энэ одны ордонд байгаа, тэдгээрийг та өөрөө википедиагийн нийтлэлээс сонирхоод дэлгэрүүлж болно.

Хүн таван одны ордыг шөнийн тэнгэрт тэнгэрийн заадас зүсэн өнгөрдөг учир (дээд талын зурган дээрх ягаан зүүнүүд) оддоос гадна янз бүрийн манай галактикийн мананцар оддын бөөгнөрөлүүдээр баялаг. Мэссиегийн каталогт 52 болон 103-р биетүүд болон тэмдэглэгдсэн 2 нээлттэй оддын бөөгнөрөл бий. М52 нь биднээс 5200 гэрлийн жилийн цаана орших 100 гаруй оддын нээлттэй бөөгнөрөл бол М103 нь бүр хол 8200 гаруй гэрлийн жилийн цаана орших ердөө 25 оддоос тогтсон жижиг бөөгнөрөл аж. Энэ хоёроос гадна NGC457 болон NGC663 хэмээх 2 тод оддын нээлттэй бөөгнөрлүүд, бас бүдэг жижиг өөр бөөгнөрлүүд зөндөө бий.

М52 оддын нээлттэй бөөгнөрөл нь саяхан тусдаа нийтлэлээр дурьдагдаж байсан бөмбөлгөн мананцарын хажууханд нь оршдог юм. Зохиогч: Том Матисон

М52 оддын нээлттэй бөөгнөрөл нь саяхан тусдаа нийтлэлээр дурьдагдаж байсан бөмбөлгөн мананцарын хажууханд нь оршдог юм. Зохиогч: Том Матисон

Дээрх зурган дээр М52 оддын бөөгнөрлийн хажууд байгаа бөмбөлгөн мананцарын тухай энд нийтлэл саяхан бичиж байсан билээ. Иймэрхүү аврага оддын сансарт шидэлсэн материалаас бүрдэх жижиг мананцаруудаас гадна хэт-шинэ одны дэлбэрэлтийн үлдэгдэл хоёр мананцар бий. Нэгнийх нь дэлбэрэлийг нь 1572 онд алдарт одоноронч Тайко Брахэ ажиглаж байсан учир SN1572 хэмээн нэрлэдэг. Уг биет үзэгдэх гэрлийн мужид харагдахгүй ч радио мужид маш тодоор ажиглагддаг биет юм. Харин нөгөө нэг үлдэгдэл нь биднээс 11,000 гаруй гэрлийн жилийн зайд орших одны дэлбэрэлтээр үүссэн бөгөөд одоогоос 300 орчим жилийн өмнө дэлбэрэлтийн гэрэл нь дэлхий дээр ирсэн гэж үздэг. Гэвч шинэ тод од тэнгэрт 300 орчим жилийн өмнө харагдсан талаарх түүхэн мэдээллэл тодорхой байдаггүй учир дэлбэрэлтийн гэрэл нь сүүн замын дискний их хэмжээний тоосонцороор дайран гарахдаа шимэгдэж маш бүдэг болсон байх хэмээн таамагладаг. Уг дэлбэрэлтийн үлдэгдэл мананцарыг Cas A хэмээн нэрлэх ба манай нарны аймгийн гаднах хамгийн хүчтэй радио эх үүсвэр мөн гамма туяаны мужид ч гэсэн асар хүчтэй цацаргалт өгдгийг нь тодорхойлсон байгаа. Хэмжилтүүдээс уг мананцарын төвд нь асар нягт нейтронон од эсвэл хар нүх байгаа хэмээн дүгнэгдэж буй. Хэмжилтүүдээс мөн үлдэгдэл мананцар нь нэг секундэд 4000 гаруй км-ийн хурдтайгаар сансарт шидэгдэж байгаа ба дундажаар 30,000 кельвиний асар өндөр температурт оршиж байдгийг тогтоосон.

Хэт-шинэ одны дэлбэрэлтийн үлдэгдэл мананцар болох Cas A-ийн олон янзын гэрлийн мужуудад авсан хэмжилтүүдийг нийлүүлж бүтээсэн зураг. Улаан өнгө нь сансарын Шпитцер дурангийн инфра-улаан туяаны мужид хийсэн хэмжилтүүд, шар нь сансарын Хаббл дурангийн үзэгдэх гэрлийн мужид хийсэн хэмжилтүүд харин цэнхэр хөх нь сансарын Чандра дурангийн гамма туяаны мужид хийсэн хийсэн хэмжилтүүд юм. Энд дарж зургийг томоор үзээрэй. Харин энд дарж зөвхөн Хаббл дурангийн үзэгдэх гэрлийн зургийг харьцуулж сонирхоорой. Зохиогч: НАСА

Хэт-шинэ одны дэлбэрэлтийн үлдэгдэл мананцар болох Cas A-ийн олон янзын гэрлийн мужуудад авсан хэмжилтүүдийг нийлүүлж бүтээсэн зураг. Улаан өнгө нь сансарын Шпитцер дурангийн инфра-улаан туяаны мужид хийсэн хэмжилтүүд, шар нь сансарын Хаббл дурангийн үзэгдэх гэрлийн мужид хийсэн хэмжилтүүд харин цэнхэр хөх нь сансарын Чандра дурангийн гамма туяаны мужид хийсэн хийсэн хэмжилтүүд юм. Энд дарж зургийг томоор үзээрэй. Харин энд дарж зөвхөн Хаббл дурангийн үзэгдэх гэрлийн зургийг харьцуулж сонирхоорой. Зохиогч: НАСА

Энэ одны ордтой хамаатай ч энэ нийтлэлээр хамруулаагүй зүйл байвал эсвэл өшөө дэлгэрүүлж асуух зүйл байвал доор сэтгэгдэл бичих журмаар лавлаарай.

Advertisements

6 comments

  1. Аймаар аймаар юм байхиймөө энэ сансар огторгуйд…. 5200 гэрлийн жилийн зайтай нтр гэхээр бас л аймаар бгаам шүү… Иймэрхүү юм бодохоор дэлхий дээрх хүмүүн бидний амьдрал ямар ч утга учиргүй санагдмой….

    1. хүн болгонд хамаарах хүний амьдралын нийтлэг утга учир гэсэн зүйл бидний мэдэхийн байхгүй. Тиймээс л хүмүүс ихэнхдээ янз янзаар хувьдаа утга учир бий болгож амьдардаг. Ер нь дийлэнх хүмүүс гэр бүл болж хүүхэдтэй болж өсөж үржихийг биологийн “үүргийнхаа” дагуу зорилгоо гэж үзээд явдаг байхад зарим хүмүүс хангалуун амьдралыг зорилгоо гэж үздэг гэх мэт. Мэдээж бас олон хүн шашин мухар сүсэгт толгойгоо угаалгаад янз янзын юманд итгээд л явдаг.

      Миний бодлоор бол ямар ч зорилгогүй маш учир битүүлэг ийм ертөнцийн жижигхэн арал дээр амьдрана гэдэг аймшигтай амьдрахын аргайгү зүйл ердөөсөө ч биш. Утга учир гэдэг ойлголтыг хүн өөрөө бий болгосон болхоос бус, хүний амьдралын нийтлэг утга учир байтугай бидний байгаа энэ ертөнц тэр чигээрээ ямар нэгэн утга учиртай байх ёстой гэсэн ямар ч тодорхой шалтгаан байхгүй.

  2. Маш сайхан сонирхолтой мэдээлэл оруулжээ. миний амьдралын утга учир бол танин мэдэх, бас зугаацах

  3. Mash ih bayrlalaa ^^
    Amjilt ~

  4. sonirholtoi niitlel bolosn bna tnks

  5. энэ од хүнд ямар нөлөөтөө байдаг бол хүний сэтгэл санаанд нөлөөлдөг бол уу

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: