Персейн солирын борооны 2 гайхалтай зураг

Өнгөрөгч хоёр долоо хоногийн турш шөнийн тэнгэрт эрчимтэй харагдсан персей одны ордны солирын борооны талаар өмнө нь энэ нийтлэлээр бичиж байсан билээ. Тэгвэл энэ нийтлэлээр уг үзэгдэлийг гайхалтайгаар дүрсэнд буулгасан ахин 2 зургийг та бүгдтэй хуваалцаж байна:

Персейн солирын борооны 6 тод солирыг тэнгэрийн заадасыг тод гаргасан фон дээр гэрэл зурагчин Х Герман улсаас авчээ6

Персейн солирын борооны 6 тод солирыг тэнгэрийн заадасыг тод гаргасан фон дээр гэрэл зурагчин Жэнс Хакман Герман улсаас авчээ. Энд дарж зургийг томоор үзээрэй.

Энэ зургийг Герман улсын Вайкершайм хэмээх газраас гэрэл зурагчин Жэнс Хакман авсан байна. Хотын гэрлээс зайдуу харанхуй газраас өргөн өнцөгний линз бүхий камераар тэнгэрийн зургийг 20 минутын турш авж 6 тод солирыг буулгасан байна. Тэдгээрээс хамгийн тод гэрэл гаргаж шатсан нь зурган дээрх тэнгэрийн заадасыг зүссэн байдалтай гоё гарчээ.

Олон улсын сансарын станцаас манай гаригийн агаар мандалд бичил чулуулаг (персейн солирын бороог үүсгэдэг Свифт-Таттл сүүлт одны үлдэгдэл чулуулаг) хурдтай орж ирээд шатаж байгааг хажуу талаас нь авчээ. Зохиогч: Рон Гаран

Олон улсын сансарын станцаас манай гаригийн агаар мандалд бичил чулуулаг (персейн солирын бороог үүсгэдэг Свифт-Таттл сүүлт одны үлдэгдэл чулуулаг) хурдтай орж ирээд шатаж байгааг хажуу талаас нь авчээ. Энд дарж зургийг томоор үзээрэй. Зохиогч: Рон Гаран

Харин энэхүү гайхалтай зургийг сансарын нисгэгч Рон Гаран олон улсын сансарын станцаас авсан байна. Ер нь Монголчуудын “од харвах” гэж нэрлэдэг үзэгдэл маань одтой ямар ч холбогдолгүй, зүгээр л маш жижиг хэмжээтэй чулуулаг асар өндөр хурдтайгаар манай гаригийн агаар мандалыг зүсэн орж ирээд, газрын гадрагаас ихэнхдээ 100 гаруй км-ийн өндөрт шатаад дуусахыг л тэгж нэрлэдэг билээ. Олон улсын сансарын станц нь дэлхийг гадрагаас бараг 380км-ийн өндөрт тойрон эргэдэг учир дээрх зурган дээр персейн солирын борооны нэг солир агаарт шатаж буй үзэгдэлийг хажуу талаас нь авсан байгаа нь энэ юм.

Энэ зурган дээр мөн олон улсын сансарын станцын зай хураагуурууд, тэнгэр дахь зарим тод одод, мөн дэлхийн гадрага дээрх зарим том хотуудын гэрэл үүлний цаанаас харагдаж байна. Мөн агаар мандалын цаад хэсэгт сайн харвал хойд туйлын туяа тод харагдаж байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: