Дуран 3-р хэсэг

Өмнөх хэсгүүдэд дурангийн ажиллах зарчим болон төрлүүдийн тухай ерөнхий зүйл бичсэн байгаа, харин энэ нийтлэлээр дурангийн их биенээс дутахааргүй чухал нэгэн зүйлийн тухай бичиж байна – дурангийн хөл.

Зураг хөрөг авдаг хүмүүс харьцангуй урт фокусын зайтай линзээр зураг авахдаа дандаа хөл эсвэл ямар нэгэн тулж түших зүйл ашигладаг. Учир нь мэдээж ямар ч бакь хүний гар хүндэвтэр зүйлийг огт чичрэхгүй удаан барьж чадахгүй, мөн урт фокусын зайтай линзээр нарийн өнцгөөр харагдах талбайн зургийг авч буй учир өчүүхэн жижиг гарны чичиргээ зургийн фокуст шууд нөлөөлнө.

70мм ф\5 дуранг фотозургийн энгийн трипод дээр зоосон байгаа нь. Үүнээс илүү том, эсвэл илүү урт фокусын зайтай дуранг ийм хөлөн дээр зоож од харна гэвэл бүтэхгүй.

70мм ф/5 дуранг фотозургийн энгийн трипод дээр зоосон байгаа нь. Үүнээс илүү том, эсвэл илүү урт фокусын зайтай дуранг ийм хөлөн дээр зоож од харна гэвэл бүтэхгүй.

Одонорны дурангийн хувьд фокусын зай нь камерны линзээс илүү урт (тэхээр бүр ч жижигхэн өнцгөөр харж байгаа учир чичиргээнд бүр илүү мэдрэг байна), мөн дээрээс линзээс илүү хүнд. За тэгээд дээшээ харна гэхээр ер нь маш жижигхжэн дурангаар л биш бол дуранг гараараа барьж тэнгэр ширтэнэ гэсэн ойлголт байхгүй, танд хөл заавал хэрэг болно.

Дурангийн хөл гэхээр ямар хөл болох вэ? жирийн камерны трипод ашиглаж болох уу? зарим жижиг өргөн өнцгийн дуранд болно. Урт фокусын зайтай эсвэл хүнд дуранд болохгүй. Нөгөө талаас шөнө тэнгэрт од дурандах нь өдрийн цагаар уул ус дурандахаас нэг том ялгаатай. Манай гариг тэнхлэгээрээ эргэдэг учираас яг л нар сар жаргаж манддаг шиг шөнийн тэнгэрийн бүх биетүүд мандсан цагаасаа эхлэн жаргах хүртлээ тэнгэрт аажуухан нүүдэллэж харагдана. Өөрөөр хэлбэл уул ус дурандаж байхад та өөрөө л хөдлөхгүй бол таны бай яг л нэг газраа харагдана, харин тэнгэрийн эрхсүүд та өөрөө зохих хөдөлгөөн хийхгүй бол дэлхийн эргэлтээс болоод байнга хөдөлж харагдана гэсэн үг.

Нар сарны тэнгэрт байршилаа өөрчилж байгааг хүн 10-20минут нүдээрээ ажиглаад анзаарах боломжгүй, яагаад гэвэл хүний нүд маш өргөн өнцгөөр харж буй учир. Харин дурангаар тэнгэрийн жижиг хэсгийг томруулаад хархад тэнгэрийн эрхсийн тэнгэрт хийх хөдөлгөөн нь илүү тодорхой ажиглагдах болно.

Дээрх бичлэг нь оройноос өглөө хүртэл тэнгэрийг харуулж байна. Дэлхийн эргэлтээс болоод яаж тэнгэрийн эрхсүүд хөдөлж харагдаж байгааг анзаараарай, дурангаар тэнгэрийн нэг жижиг хэсгийг нь харна тэхээр нэг чиглүүлсэн зүйлээ харах талбайдаа байлгахын тулд дурангаа хөлөөр нь дамжуулан дагаж хөдөлгөх шаардлагтай.

Ихэнх энгийн трипод нь нарийн хөдөлгөөн хийх механизмгүй байдаг нь бас нэг том дутагдал. Өөрөөр хэлбэл та нэг биетрүү чиглүүлээд жаахан харж байтал тэр биет харагдах талбайгаас тань дэлхийн эргэлтээс болоод гараад явчихна. Тэхээр та эргээд триподны толгойг суллаад биетээ харах талбайн төвд нь оруулж байгаад буцаагаад чангална. Ахин дахин ингэж тохируулах нь мэдээж ядаргаатай.

Босоо болон хэвтээ тэнхлэгийн дагуу нарийн хөдөлгөөн хийх механизм бүхий трипод. Жижиг дурангуудад тохиромжтой.

Босоо болон хэвтээ тэнхлэгийн дагуу нарийн хөдөлгөөн хийх механизм бүхий энгийн хөл. Жижиг дурангуудад тохиромжтой.

Тэхээр ерөнхийдөө шөнө од дурандахад энгийн триподыг зөвхөн жижиг дурантай ашиглаж болно, гэхдээ их тухгүй хэцүү байх болно. Тиймээс та жижиг дуран авсан ч тэр одонорны ажиглалтанд зориулагдсан хөлтэй байхыг зөвлөж байна. Одонорны дурангийн зориулалтын хөлийг ерөнхийд нь 2 ангилна

  1. энгийн
  2. экваториалны
АНУ-ын ТелеВю фирмийн 76мм ф/7 жинхэнэ апохромат дуран гибралтар фирмийн хүнд даацын энгийн хөлөн дээр сууж байгаа нь.

АНУ-ын ТелеВю фирмийн 76мм ф/7 жинхэнэ апохромат дуран гибралтар фирмийн хүнд даацын энгийн хөлөн дээр сууж байгаа нь.

Энгийн хөл – ихэнх энгийн хөл нь зарчимын хувьд гэрэл зургийн триподтой яг л адилхан, гэхдээ нарийн хөдөлгөөн хийх механизмтай бас дээрээс нь даац маш сайн. Гэрэл зургийн триподны адил босоо болон хэвтээ тэнхлэгийн дагуу хөдлөх ба нарийн хөдөлгөөн хийх механизмтай учир таны харж байгаа биет харах талбайгаас гархад ямар нэгэн зүйл чангалж суллах шаардлаггүй зүгээр хоёр тэнхлэгийг удирдах тохируулгыг хөдөлгөөд л буцаагаад биетээ талбайдаа оруулчихна.

АНУ-ын Орайон фирмийн добсоны суурьтай 254мм ф/5 Ньютоны ойлгогч дуран.

АНУ-ын Орайон фирмийн добсоны суурьтай 254мм ф/5 Ньютоны ойлгогч дуран.

Добсоны хөл гэж сонирхогчдын дунд алдартай нэгэн загвар бий. Ажиллах зарчимын хувьд босоо болон хэвтээ тэнхлэгийн дагуу хөдөлдөг энгийн төрлийн хөл боловч ажиллах зарчим нь үнэхээр энгийн учир маш алдартай. Энэ хөлөнд нарийн хөдөлгөөний механизм гэж байхгүй, харин мод болон тефлон гэх тусгай материалын хоорондох үрэлтээр яг л нарийн хөдөлгөөний механизмаар дурангаа хөдөлгөж байгаа мэт ашиглагддаг. Ихэнхдээ Ньютоны ойлгогч загварын дурангууд ийм хөлтэй байдаг, гэхдээ бусад загваруудыг ч гэсэн ийм загвартай хөлөн дээр суурилуулж болно. Ийм суурьтай Ньютоны загварын дуран бол анхлан сонирхогчдод хамгийн тохиромжтой нь!

Экваториалны хөлний нэг тэнхлэг нь дэлхийн эргэх тэнхлэгтэй параллель байна. Өөрөөр хэлбэл энэ зурган дээр заасан сум нь алтан гадас одны ойролцоо чиглэнэ гэсэн үг. Ингэснээр дэлхийн эргэлтээс үүдэх тэнгэр дахь эрхсүүдийн хөдөлгөөнийг зөвхөн нэг тэнхлэгийн хөдөлгөөнөөр дагах бололцоотой юм.

Экваториалны хөлний нэг тэнхлэг нь дэлхийн эргэх тэнхлэгтэй параллель байна. Өөрөөр хэлбэл энэ зурган дээр заасан сум нь алтан гадас одны ойролцоо чиглэнэ гэсэн үг. Ингэснээр дэлхийн эргэлтээс үүдэх тэнгэр дахь эрхсүүдийн хөдөлгөөнийг зөвхөн нэг тэнхлэгийн хөдөлгөөнөөр дагах бололцоотой юм.

Экваториалны хөл гэхээр түүний хөдлөх нэг тэнхлэг нь дэлхийн эргэлтийн тэнхлэгтэй параллель байна. Ингэж нэг тэнхлэгээ параллель болгосноор зөвхөн нөгөө тэнхлэгийн хөдөлгөөнөөр тэнгэрийн эрхсийн биетийг дагаж харж болно гэсэн үг. Энгийн хөлөөр тэнгэрийн эрхсийг дагаж хархад 2 тэнхлэгийг ахин дахин тааруулах хэрэгтэй бол экваториальны хөлөөр зөвхөн нэг тэнхлэгээр л дагаж харна.

Ану-ын Мид фирмийн 400мм ф/10 холимог загварын дуран сэрээн хөлөн дээр байгаа нь.

Ану-ын Мид фирмийн 400мм ф/10 холимог загварын дуран сэрээн хөлөн дээр байгаа нь.

Сэрээн хөл гэдэг нь ердөөсөө дурангийн их биеийг 2 талаас нь сэрээгээр хатгаж буй мэт барьж байдаг суурийг л хэлж байгаа юм. Сэрээн хөл нь дангаараа яг л энгийн хөл шиг ашиглагдана гэсэн үг, өөрөөр хэлбэл босоо болон хэвтээ тэнхлэгийн дагуу хөдөлнө. Хэрвээ суурийг нь налуулагч дээр зоогоод дэлхийн эргэлтийн тэнхлэгтэй ойролцоогоор параллель болгож тааруулвал яг л экваториальны хөл шиг ажиллана. Томовтор холимог загварын богинхон гэхдээ хүнд дурангууд ихэнхдээ ийм хөлөнд тохиромжтой байдаг. Өмнөх бичлэг дээр зургийг нь тавьсан манай хүрэл тогоот дахь нөгөө засах гээд байгаа холимог дуран маань ч гэсэн сэрээн хөлөн дээр байгааг анзаараарай. Зарим жижиг дурангууд зөвхөн нэг талаасаа зүүгдсэн сэрээн хөлтэй байх нь бий.

Сэрээн хөлийг налуулагч дээр зоогоод экваториалны хөл шиг ажилуулж болно. Зурган дээрх нь олон жилийн өмнө дуран хийдэг байсан АНУ-ын динамакс фирмийн холимог загварын дуран.

Сэрээн хөлийг налуулагч дээр зоогоод экваториалны хөл шиг ажилуулж болно. Зурган дээрх нь олон жилийн өмнө дуран хийдэг байсан АНУ-ын динамакс фирмийн холимог загварын дуран.

Дээр бичсэн бүгд ерөнхий хөлний ажиллах зарчимууд болон зарим нийтлэг загваруудын жишээ. Өнөө цагт серво эсвэл степер төрлийн цахилгаан моторууд болон бичил компьютерүүдын тусламжтайгаар од нүдээрээ дурандах нь маш амархан болсон гэж хэлж болно. Орчин үед зарагдаж байгаа ихэнх хөлнүүд тэнхлэгүүдийн хөдөлгөөнийг удирдах автомат механизмтай байгаа, эсвэл ийм механизмтай болгож сайжруулах суурьтай. Өөрөөр хэлбэл та дурангийн хөлөнд огт хүрэхгүй гар удирдлагын кноп дараад л дурангаа удирдана. Экваториалны хөлнүүдэд бол тухайн биет харах талбайгаас гарна гэж байхгүй, анх зоохдоо зохих тохиргоог зөв сайн хийх юм бол нэгэнт олоод харах талбайд оруулсан биет харах талбайгаас гарна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл дуран тань автоматаар дэлхийн эргэх хөдөлгөөнд зохицон хөдөлсөөр байна гэсэн үг.

АНУ-ын селестрон фирмийн CG5 экваториалны хөл, гар удирдлагын хамт.

АНУ-ын селестрон фирмийн CG5 экваториалны хөл, гар удирдлагын хамт.

Бас нэг том дэвшил бол GOTO технологи. Дурангаа тодорхой зааврын дагуу хөлөн дээрээ зоогоод ажиглалтаа эхлүүлхийн өмнө 2-3 тод од дээр дурангаа чиглүүлж тохиргоо хийнэ. Энэ тохиргоо хийгдэж дууссаны дараагаар зөвхөн гар удирдлагаа ашиглаад хармаар байгаа биетийнхээ мэдээллийг оруулхад дурангийн хөл автоматаар таны заасан биетийг олоод дурангийн харах талбайн төвд авчирна. Тэхээр та хармаар байгаа биетээ олох гэж хөлсөө гаргах ямар ч шаардлаггүй гэсэн үг. Ирэх жилээс тэр эхний тохиргоог нь автоматаар хийдэг технологи гарна. Энгийн хөлнүүд ч гэсэн ийм технологитой болсон, GPS хүлээн авагчийг ашиглаад 2 тэнхлэгээр удирдагдана.

АНУ-ын Мид фирмийн 150мм ф/10 холимог дуран автомат нэг сэрээн энгийн хөлөн дээр байгаа нь.

АНУ-ын Мид фирмийн 150мм ф/10 холимог дуран автомат нэг сэрээн энгийн хөлөн дээр байгаа нь.

Хэрвээ дурангаараа зураг авна гэх юм бол экваториальны хөл зайлшгүй хэрэгтэй. Одонорны зураг авах нь энгийн өдрийн цагаар гэрэл зураг авхаас нэг л том зүйлээр ялгагдана – тэнгэрийн эрхсийн гэрэл (сарнаас бусад) өдрийн нарны гэрлийн хажууд маш бүдэг тул удаан хугацаанд камерны хөшгийг нээж гэрэл бүртгэх шаардлагтай. Удаан хугацаанд гэрэл бүртгэхэд тухайн биет харах талбай дотор аль болох хөдөлгөөнгүй удаан байх хэрэгтэй ба үүнийг гүйцэлдүүлхэд энгийн хөл нь тохиромжгүй юм. Нэгдүгээрт энгийн хөл дагах хөдөлгөөн хийхэд 2 тэнхлэгийн хөдөлгөөн байнга хийх ёстой тиймээс алдаа нь экваториалны хөлтэй харьцангуй их. Гэхдээ хамгийн том дутагдал нь энгийн хөлөөр дагах хөдөлгөөн хийхэд харах талбай маань бас эргэх хөдөлгөөн хийдэг явдал юм.

Зураг авах талаар бичье гэвэл өөр зөндөө олон асуудлууд байгаа, дараа нь тусад нь нийтлэл бичсэн нь дээр байх, энэ удаагийн нийтлэлээ ингээд өндөрлье. Дараачийн хэсэгт яг одонорон сонирхогч хүнд ямар дуран ямар хөл тохирох, ямар нь сайн ямар нь муу, хаанаас олж авах гэх мэтийг бичнэ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: