Дуран 4-р хэсэг

Ойрд ажил ихтэй байсан тул энэ нийтлэлийг гараас гаргах гээд жаахан удчихлаа. Өмнөх хэсгүүдэд дурангийн ажиллах зарчим, төрлүүд мөн дурангийн хөлний тухай ерөнхий зүйл бичсэн байгаа, харин энэ нийтлэлээр яг одонорон сонирхогч хүнд хамааралтай та бүгдэд илүү сонирхолтой байх зүйлсийг бичиж байна.

Сонирхогчийн төвшиний дуран төхөөрөмжөөр шинжлэх ухааны том ажил хийх бол мэдээж боломжгүй, маш хязгаарлагдмал байна. Гэхдээ угаасаа сонирхогч хүний гол зорилго маань шинжлэх ухаанд хувь нэмэрээ оруулах гэхээсээ илүүтэй хувийн сонирхол таашаалдаа л чиглэсэн байгаа. Тэхээр сонирхогч хүн одонорны дурангаар юу хийж болох вэ?

  • тэнгэрийн эрхсийг зүгээр дурандаж нүдээрээ харах
  • зураг хөргийг нь авах
  • шинжлэх ухаанд хувь нэмэрээ оруулах

Энэ 3ын аль нэг нь эсвэл 3лаа ч юм уу таны зорилго гэж бодоё. Энэ зорилгоо биелүүлхэд тулгарах хамгийн том хязгаарлалт нь мөнгө байна. Зүгээр хобби гэдэг утгаар нь ярьсан ч тэр ний нуугүй хэлхэд нилээн үнэтэй хоббины төрөлд орно. Тэнгэрийн эрхсийг нүдээрээ дурандах бол хамгийн хямд төсөр нь, зураг хөрөг авна гэвэл нэмэлт бусад төхөөрөмжүүд гээд зөндөө зардал нэмэгдэнэ, за тэгээд шинжлэх ухаанд хувь нэмэрээ оруулна гэх юм бол таны цаг зав болон мөнгөнөөс их хэмжээг шаардаж таарна, ихэнх тохиолдолд.

Энэ нийтлэлээр хамгийн эхний зорилгын тухай түлхүү бичье гэж бодож байна, нөгөө 2ын тухай та бүгд сонирхож байвал дараа нь нийтлэл бичиж болж байна.

хүний нүдэнд хэзээ ч ийм зүйл харагдахгүй

хүний нүдэнд хэзээ ч ийм зүйл харагдахгүй

Тэхээр сонирхогчийн одонорны дуранг ашиглаад хүн нүдээрээ юу харж болох вэ?

 

интернэтээр таны олж үзсэн гоё гоё зурагнууд шиг зүйлийг хэзээ ч та нүдээрээ харахгүй гэдгийг анхаараарай!

эхний зурган дээрх маралын мананцарыг дурангаар хархад сайндаа нэг иймэрхүү л харагдана.

эхний зурган дээрх маралын мананцарыг дурангаар хархад сайндаа нэг иймэрхүү л харагдана.

Тэдгээр зургуудыг хүний нүднээс хамаагүй илүү мэдрэг гэрэл бүртгэгч төхөөрөмжөөр олон цагийн турш гэрэл бүртгэж дараа нь компьютерт өнгө болон ялгаралыг нь их хэмжээгээр өөрчилж зассан байгаа. Харамсалтай нь маш олон анхлан сонирхогчид иймэрхүү хүлээлттэйгээр дуран авдаг, тэгээд мэдээж хүлээж байсан зүйл нь харагдахгүй болхоор уйдаад хаячихдаг талтай. Энэ нийтлэлээр яг нүдэнд ойролцоогоор юмнууд яаж харагдахыг дүрсэлж хэд хэдэн зургууд хийсэн байгаа.

Гэхдээ л дурангаар яг өөрийн нүдээрээ харна гэдэг хичнээн тэдгээр зурагнууд шиг өнгө болон ялгаралаар баян байхгүй ч цаанаа л нэг өөр гайхалтай мэдрэмж. Орчин үеийн сонирхогчийн дурангаар наран дээрх толбонууд, нарны дөл (эдгээрийг тусгай шүүлтүүртэйгээр), сарны гадрага, сугарын үе, ангарагийн туйл, бархасбадийн үүлнүүд бас дагуулууд, санчирын бүслүүрүүд, дагуулнууд, түүний үүлнүүд, олон янзын оддын бөөгнөрлүүд мөн галактикуудын сарнимал гэрлийг ажиглах боломжтой. Юуг сайн харах вэ гэдгээр ерөнхийд нь 2 ангилж авч үзэх нь оновчтой байх:

  1. нарийн өнцгөөр сайн харагдах биетүүд: нарны аймгийн биетүүд, хос одод, бөмбөлгөн оддын бөөгнөрлүүд, гариган мананцарууд…
  2. өргөн өнцөгөөр сайн харагдах биетүүд: гүн тэнгэрийн биетүүд (галактикууд), сарнимал (нээлттэй) оддын бөөгнөрлүүд, энгийн мананцарууд …

Ихэнх сонирхогчийн дуран маань энэ 2ын аль нэгийг нь л сайн хийнэ, эсвэл 2ланг нь дундаж хэмжээнд. 2ланг нь сайн хийдэг дуран гэвэл маш өндөр үнэтэй байна. Гэхдээ мэдээж нэгийг нь сайн хийдэг гэхээр нөгөөг нь огт хийж чададгүй гэсэн үг биш, зүгээр л нэг төрлийн биетүүд нь сайн харагдаад нөгөө төрлийн биетүүд сайн харагдахгүй гэсэн үг.

Бүр сайн том дурангаар биш л бол бархасбадь гариг болон дагуулууд нь  үүнээс илүү сайн харагдахгүй

Бүр сайн том дурангаар биш л бол бархасбадь гариг болон дагуулууд нь үүнээс илүү сайн харагдахгүй. Гаригийн үүлсийг ялгаж харахын тулд дор хаяж 80мм-ийн диаметертэй дуран хэрэгтэй.

Нарийн өнцгийн биетүүдийг сайн хардаг дуран нь урт фокусын зайтай өндөр фокальны харьцаатай байх ба эсэргээр өргөн өнцгийн биетүүдийг харахын тулд танд бага фокусын зайтай гэрэл цуглуулах талбай өндөртэй өөрөөр хэлбэл фокальны харьцаа бага дуран хэрэгтэй.

Ер нь аливаа дурангийн хамгийн чухал үзүүлэлт нь түүний объективийн хэмжээ болон түүний чанар. Том талбайгаар их хэмжээний гэрэл цуглуулж байж л сайн тод дүрс үүсгэнэ. Жижиг объективээр үүсгэсэн бүдэг дүрсийг ямар ч сайн окуляраар хичнээн дахин тодруулж харах гээд нэмэргүй. Гэхдээ хичнээн том байлаа гээд чанар нь муу байвал дүрс маань тод байх боловч чанарын хувьд хэцүүдэнэ. Өөрөөр хэлбэл нээх том мөртлөө дан ганц линзтэй хугалагч дуран эсвэл том мөртлөө бөмбөлгөн гадаргуу бүхий тольтой ойлгогч дурангаар юм сайн харагдахгүй.

Дор хаяж 150мм-ийн ойлгогч эсвэл холимог дурангаар санчир нэг иймэрхүү харагдана. Үүнээс илүү жижиг дурангаар ингэж харна гэвэл апохромат хугалагч дуран шаардлагтай.

Дор хаяж 150мм-ийн ойлгогч эсвэл холимог дурангаар санчир нэг иймэрхүү харагдана. Үүнээс илүү жижиг дурангаар ингэж харна гэвэл апохромат хугалагч дуран шаардлагтай.

Хир жижигийг жижиг гэх вэ? Ер нь бол 80мм-ээс жижигхэн линзтэй хугалагч дуран эсвэл 90мм-ээс жижигхэн гол тольтой ойлгогч эсвэл холимог дурангаар юм сайн харагдахгүй. Их дэлгүүрүүдэд эсвэл захууд дээр хятадад үйлдвэрлэгдсэн 50-60мм-ийн линз эсвэл 80мм-с жижигхэн тольтой хямдхан дурангууд байгаа, тэдгээрийг битгий аваарай гэж анхааруулж байна, танд юу ч сайн харагдахгүй.

Нөгөө талаас хир том байвал зүгээр вэ? мэдээж том байх тусам сайн гэхдээ томрох тусам илүү үнэтэй болно, дээрээс нь зөөж тээвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс ер нь анхлан сонирхож буй хүнд би хувьдаа 80-200мм-ийн диаметер бүхий дуранг санал болгоно.

неутраль филтерээр нарны гадрага дээрх толбонууд иймрэхүү харагдана. Нарны дөлийг харахын тулд илүү үнэтэй өөр фильтер шаардлагтай.

неутраль филтерээр нарны гадрага дээрх толбонууд иймрэхүү харагдана. Нарны дөлийг харахын тулд илүү үнэтэй өөр фильтер шаардлагтай.

Ямар загварын дуран байвал зүгээр вэ? Ерөнхий утгаар ярьвал хугалагч болон холимог дурангууд маань нарийн өнцгийн биетүүдийг харахад илүү тохиромжтой байдаг. Ньютоны ойлгогч дурангууд бол аль алиныг нь боломжийн хэмжээнд харуулдаг, эсвэл өргөн өнцгийн биетүүдийг сайн харуулдаг ихэнхдээ. Анхлан сонирхож байгаа хүнд миний санал болгох загварууд гэвэл, ахромат эсвэл хагас апохромат хугалагч, парабол гадаргуутай Ньютоны ойлгогч, Шмит-Кассегрен эсвэл Максутов-Кассегрений холимог загвар.

80-200мм-ийн хэмжээний объективтэй мөн дээр дурьдагдсан загваруудын хар мянган янзын сонирхогчийн дурангууд бий. Тэдгээрээс аль нь танд илүү таарах вэ гэдгийг таны зарцуулах мөнгөний хэмжээ, хир зэрэг авсаархан эсвэл хэрэглэхэд хир амархан дурантай болмоор байгаа зэрэг тань шийднэ.

250мм-ээс жижиг дуранд адаг чуулганы мананцар буюу андромеда галактик нь үүнээс илүү харагдана гэж бараг байхгүй.

250мм-ээс жижиг дуранд адаг чуулганы мананцар буюу андромеда галактик нь үүнээс илүү харагдана гэж бараг байхгүй.

Сонирхогчийн дуран бүтээдэг компаниуд

Одоо цагт ийм төрлийн дуранг янз янзаар нь хийдэг маш олон янзын компани байгаа. Ихэнх нь АНУ, Хятад, Япон, Орос гэх мэт улсуудаас гаралтай. Тэдгээрийг нэг болгоноор нь бичээд байвал бүтэхгүй, тиймээс энэ нийтлэлээр анхлан сонирхож байгаа хүнд таарсан, чанар болон үнийн сайн тэнцвэртэй дуран бүтээдэг компаниудын тухай бичье.

АНУ-ын Селестрон (Celestron) фирм нь дэлхийн хамгийн том дуран бүтээдэг Синта гэж компаний охин компани нь. Түүнээс гадна тэнд Мид (Meade) болон Орайон (Orion) гэж өөр 2 том компани гайгүй. Хятадын хувьд миний мэдэхгүй маш олон янзын фирмүүд байгаа, гэхдээ энд дурьдахаар хэд гэвэл Вилиам Оптикс (William Optics), iOptron болон GSO нар. Японы хувьд Виксен (Vixen) боломжийн, Оросын хувьд Тал-ын ганц нэг дуран дажгүй. Эдгээр фирмүүд ихэнхдээ анхлан сонирхогч болон дунд шатны сонирхогчдод зориулсан үнийн хувьд харьцангуй хямд дурангуудтай.  Одоо цагт бараг бүгдээрээ шахуу ихэнх загварын дурангийнхаа эд ангийг хятадад хийлгэдэг болсон.

Эдгээр компаниудын цахим хуудсуудыг нэрнүүдтэй нь холбож өгсөн байгаа, та бүхэн өөрсдөө ороод ямар ямар дурангууд байна, үнэ ханш нь ямархуу байгааг сонирхоод үзээрэй.

Шинэ төхөөрөмжөөс гадна хуучин төхөөрөмж авхад олон талын ач холбогдолтой. Мэдээж хуучин юм авхаар янз бүрийн далд гэмтэл согогтой бараа байх аюултай, гэхдээ л миний бодлоор анхлан сонирхож буй хүнд нилээн тохиромжтой шийдэл. Миний анзаарсанаар АНУ-д гайгүй хэрэглэгдсэн дурангууд 20-60%-ийн хямдралтайгаар зарагддаг (шинэ үнэтэйгээ харьцангуй). Сайн үзэж байгаад авбал алдах юм байхгүй.

Шийдэж чадахгүй байна…

Баахан сонголтууд гараад ирхээр ер нь шийдэх төвөгтэй санагдаж мэднэ. Шууд зөвлө гэх юм бол би хувьдаа таныг мөнгөндөө багтах хамгийн том тольтой Добсон төрлийн суурьтай Ньютоны ойлгогч дуран ав гэж хэлнэ. Ийм загварын дурангаар л та аль болох бага мөнгөөр аль болох их зүйлийг харах боломжтой. Гэхдээ ийм дурангууд зөөж тээвэрлэхэд тохиромжгүй талдаа, ялангуяа 150мм-с илүү том дуран авбал.

Ер нь яг өөртөө тохирсон дуранг авая гэвэл та өөрө янз бүрийн дурангуудаар тухтай харж байгаад шийдэх нь хамгийн оновчтой. Харамсалтай нь манай Монголд ийм боломж бололцоо тун хомс. Сонирхогчийн одонорон гайгүй хөгжсөн улсуудад бол зөндөө олон янзын сонирхогчидын клубууд байгаа, тэдгээрт элсээд старпарти хийх үер нь янз бүрийн дурангуудаар хараад авах бололцоо гарна. Одоо үед ихнэх клубууд дуран түрээслэх үйлчилгээтэй хүртэл болсон байгаа.

Гэхдээ манайд ганц нэг жижиг дурантай хүмүүс мэр сэр бий. Фейсбүүк дээрх одонорон сонирхогчидын бүлгэмээр тийм дурантай зарим нэг хүмүүстэй холбогдох боломжтой байж мэднэ. Одоогоос бараг 7-8 жилийн өмнө миний хийсэн нэг хугалагч дуран, бас нэг 150мм-ийн гар хийцийн Ньютоны ойлгогч дуран Пүүжээ гээд манай найзад байгаа. Пүүжээд өөрийнх нь жижиг хугалагч дурангууд бас байгаа байх. Хүрэл тогоот дээр миний ойлгож байгаагаар ганц хоёр жижиг сонирхогчийн дурангууд байгаа юм шиг байна лээ. 200мм хүртэлх хэмжээтэй холимог дурантай ганц хоёр хүн бас байгаа байх.

Дурангаа яаж авах вэ?

Янз бүрийн дурангуудаар харж үзээд үнэ ханшийг нь сайн судлаад за яг энийг л авая гээд мөнгөө бэлдчихсэн сууж байтал дурангаа хаанаас яаж олж авах вэ гэсэн асуудал гарч ирнэ. Яг одоогийн байдлаар Монголд дээр дурьдсан компаниудын бүтээгдэхүүнүүдийг зардаг албан ёсны дилер гэж байхгүй, гэхдээ Пүүжээ анд маань Селестрон фирмийн дилер болох гэж хөөцөлдөж байгаа гэж би ойлгосон, удахгүй тэр ажил нь бүтэх байх гэж найдаж байна.

Мэдээж та өөрөө эсвэл хэн нэгэн танил тань гадагшаа явхад захиад авчих боломжтой. Дурангийн суурь зардал дээр тээвэр татварын янз бүрийн зардалууд нэмэгдэнэ гэдгийг анхаараарай.

Хуучин дуран авна гэвэл би цаг заваараа та бүхэн туслаж болно. АНУ-д хуучин янз бүрийн дурангууд олон янзын цахим хуудсуудаар зарагдаж байгаа. Ebay болон Craigslist зэрэг дээр байгаа юмнуудыг аваад дэмий байх гэж бодож байна, оронд нь яг одонорон сонирхогчидын цахим хуудаснаас авсан нь дээр болов уу. Жишээ нь:

http://www.cloudynights.com/classifieds/

энд үнэхээр гамтай эдлэгдсэн олон янзын төхөөрөмжүүд маш боломжийн үнэтэй зарагддаг. Жижиг сажиг гэмтэл согог байгаа бол тэрийг нь тодорхой хэлсэн байдаг. Эндээс таалагдсан дурангаа авна гэвэл барааны суурь үнэ дээр тээврийн зардлуудыг нэмээд надад өгвөл би эндхийн монголруу ачаа явуулдаг компаниар явуулчихаж болно. Барагцаагаар нээх хүнд том дуран биш л бол 100-250 ам. долларт нийт тээврийн зардал багтана байх, жижиг дурангийн хувьд бол бүүр хямдхан. Агаараар 7 хоног газраар сар хагас болдог гэж санаж байна.

Ингэж явуулж байгаа тохиолдолд дурангийн чанар мөн тээвэрлэлтийн үед гарж болзошгүй зүйлсийн талаар би ямар нэгэн баталгаа гаргаж чадахгүй гэдгийг анхаараарай. Сайн болгоомжтой баглаад явуулчихад гайгүй байлгүй гэж бодож байна.

Advertisements

7 comments

  1. Ta gariguudiin tuhai bichij uldeegeech jishee ni sugar angarag geh met

  2. Сайн байна уу? Саяхан энэ блогийг олоод бичиж байгаа нийтлэлүүдийг чинь бараг бүгдийг нь уншчихсан. Би багаасаа одон орон сонирхдог тэгээд сүүлийн хэдэн жил зураг авах сонирхолоороо нилээдгүй зураг дарсан. Одоо болохоор тэнгэрийн биетүүдийн зураг дарах сонирхолтой байнаа. Надад нэг хөл санал болгооч. Баахан юм судлаад аль сайн мууг мэдэхгүй толгой эргэж гүйцлээ. Үнэний хувьд 500$ хавьцаа.

    1. 500-д сайн хѳл бараг олдохгүй. Хэрвээ гаднаас авна гэвэл монголруу авчирах зардал гээд нилээн нэмэгдэнэ гэдгийг санаарай. Мѳнгѳѳ цуглуулаад 1000 орчим болгочихвол ѳргѳн ѳнцгѳѳр зураг авхад ашиглаж болох хэдэн сонголтууд бий.

      1. http://www.celestron.com/astronomy/celestron-nexstar-6se.html энэ хэр бол? баахан судаллаа.

      2. анхлан сонирхогчдод тохиромжтой л дуран. Гэхдээ үүнээс ѳѳр олон сонголтууд байгаа. Хэрэглэхэд амархан байх, аль болох их гэрэл цуглуулах, юуг иүү сайн харуулдаг байх, хэр их авсаархан зѳѳж тээвэрлэхэд амархан байх гэх мэтийн аль нь чамд илүү чухал вэ гэдгээ эхлээд шийдчихээд дараа нь дурангаа сонгосон нь зүйтэй.

      3. Ерөнхийдөө байнга л зөөж байх. галактик мананцарын зураг авахад л зориулагдсан байвал. гэхдээ хөл өөрөө од дагаж хөдөлдөг байх хэрэгтэй байна. энэ дээр үзүүлсэн дурангийн хөл дээр дахиж autoguider гэдэг юм нэмж авч тавьж байж од дагаж хөдөлдөг болох юм байна лээ. би өөрөө зурагны хоббитой. уг нь би програмист нөхөр л дөө. хөлгүй ч гэсэн хэдэн зураг чадах ядахаараа авч үзсэн. https://www.facebook.com/encool/media_set?set=a.4585842877090.177555.1022567800&type=3 энд хэдэн авсан зурагнууд маань байгаа. зүгээр энгийн дурангаар адаг чуулганы галактик авах гэж үзсэн. энэ од дагаж хөдөлдөг хөлнүүдийг юу гэж хайх вэ? олигтой сонголттой юм олж үзэж судалж чадахгүй байна. англиар албан ёсны нэршил байдаг бол хэлээд өгөөч.

  3. ер нь зураг авхад хамгийн чухал зүйл нь суурь. Чиний энэ дурангийн хамт ирж байгаа суурь нь зураг авхад зориулагдсан зүйл биш шүү. Autoguider тавьсан ч гэсэн нэг дор гэрэл бүртгэх хугацаа чинь нилээн хязгаарлагдмал байна. Суурьний талаар эндээс уншаарай.

    Чиний энэ яриад байгаа дуран нь ѳѳрѳѳ урт фокусын зай болон ѳндѳр фокальны харьцаатай зураг авхад тохиромжтой эд биш. Hyperstar гэж үнэтэй линзийг дурангийнхаа урд залгаж байгаад фокальны харьцааг нь эрс багасгаж болно. Гэхдээ ингэж зураг авхад зориүлалтын үнэтэй гэрэл бүртгэгч хэрэг болно. Товчхондоо чи зураг авахыг нүдээрээ хархаас илүү сонирхож байгаа бол энэ дуранг сонгосоны хэрэггүй.

    Эхлээд чи заавал дуран энэ тэр гэлгүй, энгийн tracker суурь (жишээ нь, http://www.astrotrac.com/ ) аваад камер болон энгийн линзээрээ ѳргѳн ѳнцгийн зураг аваад, тэднийгээ боловруулаад сурчих хэрэгтэй. Одонорны сайн зураг авхад хэрэгтэй ѳѳр нэг чухал зүйл нь боловсруулалт сайн хийдэг байх. Ингээд суурь юмнуудаа гартаа оруулсаны дараагаар илүү урт фокусын зайтай дуран аваад илүү том хѳл аваад явбал чамд цаашаа сурхад илүү дѳхѳм байна.

    Хэрвээ чи электроникийн ойр зуурын мэдлэгтэй бол нээх зовлонгүй ѳѳрѳѳ нэг tracker угсарсан ч болно. Жишээ нь, http://petapixel.com/2013/08/10/buidling-a-diy-barn-door-tracking-mount-for-long-exposure-astrophotography/

    Миний хэлэх гээд байгаа гол юм нь, яаралгүй тайван яг сонирхож байгаа зүйлээ сайн судалж байгаад захиалгаа хийх хэрэгтэй.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: