Персей одны ордны солирын бороо

Жил болгоны 8-р сард манай гариг нарыг тойрон эргэх замдаа Свифт-Таттл сүүлт одны мөрөөр дайран өнгөрөх үед шөнийн тэнгэрийн Персей одны ордны (Монголоор тэнгэрийн онгоцны одны орд) орчимоос цацарж буй байдлаар од харвах үзэгдэл ихэсдэг, тиймээс ойрын өдрүүдэд энэ жилийнх нь тохиож байна.

АНУ-ын Алабама муж улс дахь НАСА-ын салбараас өргөн өнцгийн камераар тус тусад нь авсан зургуудыг нийлүүлээд бүтээсэн нь. Зурган дээрх тод гэрэл нь сар.

АНУ-ын Алабама муж улс дахь НАСА-ын салбараас өргөн өнцгийн камераар тус тусад нь авсан зургуудыг нийлүүлээд бүтээсэн нь. Зурган дээрх тод гэрэл нь сар.

Манай нарны аймагт гаригуудаас гадна олон тооны янз бүрийн хад чулуу мөснөөс тогтох жижиг биетүүд нарыг тойрон эргэнэ. Тэдгээр мөсөн биетүүдийн зарим нь нартай хангалттай ойртож ирэх үед нарны элчинд хайлж, жижиг жижиг хэсгүүд нь их биенээс нь салж “сүүл” бий болгох бөгөөд дэлхий дээрээс ардаа сүүлтэй од мэт харагддаг тул Монголчууд бид “сүүлт од” хэмээн нэрлэдэг билээ. Яг л галт тэрэгний яндангаас гарсан утаа ард нь суунаглан үлддэг шиг тэр сүүлийг бүрдүүлж буй жижиг жижиг хэсгүүд нь сансарт сүүлт одны явсан замыг дагаад мөн суунаглан үлднэ. Энэ сансарт сүүлт одноос суунаглаж үлдсэн материалаар дүүрсэн орчиноор дэлхий нарыг тойрох замдаа нэвтрэн гархад тэдгээр жижиг хэсгүүд нь дэлхийн татах хүчинд автаад манай агаар мандалруу асар өндөр хурдтайгаар бөөнөөрөө зүсэн орж ирээд шатна – үүнийг л бид солирын бороо гэж нэрлээд байгаа юм.

Персейн солирын борооны солирыг гэрэл зурагчин Роберто Порто канарын арлуудаас авчээ.

Персейн солирын борооны солирыг гэрэл зурагчин Роберто Порто канарын арлуудаас авчээ.

Свифт-Таттл хэмээх сүүлт од нь нарыг 130 жилд нэг тойрох бөгөөд нартай ойртох үеэрээ мөн жижиг жижиг салж унaсан хэсгүүдээс тогтсон сүүл суунаглан үлдээнэ. Энэ сүүлээр дэлхий жил болгоны 8-р сард нарыг тойрох явцдаа нэвтрэн гарахад тэдгээр жижиг хэсгүүд нь бөөнөөрөө персейн одны орд очимоос орж ирж шатахыг л Персейн солирын бороо гэж нэрлэж байгаа юм.

Жэфф Роуз АНУ-ын Арканзас мужаас.

Жэфф Роуз АНУ-ын Арканзас мужаас.

Сонирхолтой нь Персейн солирын бороог үүсгэгч Свифт-Таттлын үлдээсэн жижиг хэсгүүд нь ердөө л элсний ширхэг шиг үнэхээрийн жижиг хэмжээтэй. Хамгийн том нь л жижиг хайрганы хэмжээтэй ба бараг бүгдээрээ дэлхийн гадрага дээр унаж амжилгүй агаарт шатаж дуусна. Хэдий хэмжээ нь жижиг ч асар их өндөр хурдтай агаарт орж ирж байгаа учираас шаталтын температур мөн ялгаруулж буй гэрлийн бэлчээр нь үнэхээр том юм.

Туммо Липанэн Финландаас. Доор нь бас бүдэг нэг байгааг анзаараарай.

Туммо Липанэн Финландаас. Доор нь бас бүдэг нэг байгааг анзаараарай.

Жижиг хэсгүүд нь агаар мандалруу ойролцоогоор 60км/сек хурдтай орж ирж урдах агаарыгаа маш ихээр шахаж халаана. Халсан агаарын температур нь бараг 1500 цельсийн градус хүрж газрын гадаргаас 100 орчим км-ийн өндөрт ихэнх солирыг бүрэн хайлуулж дуусна. Хайрга шиг хэмжээтэй том цөөн хэсгүүд нь жирийн од харвалтаас хамаагүй тод гэрэл гаргаж, хамаагүй удаан шатна. Бүр зарим ховор тохиолдолд агаар мандалд дэлбэрээд чимээ нь хүмүүст сонсогдох нь бий.

Тайлер Ливит АНУ-ын Невада муж улсаас.

Тайлер Ливит АНУ-ын Невада муж улсаас.

Дэлхий нарыг тойрох явцдаа Свифт-Таттлаас өөр сүүлт одны үлдээсэн мөрүүдээр мөн дайрж гарна, гэхдээ тэдгээр нь Свифт-Таттлынх шиг их хэмжээний материалыг агуулахгүй учир солирын бороо нь Персейн солирын бороо шиг сүртэй байхгүй. Гэхдээ сүртэй гэдэг харьцангуй ойлголт шүү, жирийн шөнө дундажаар нэг цагт хэдхэн од харвалт харагддаг бол, солирын борооны үеээр цагт хэдэн арваараа л харагдана. Тиймээс бороон дусал шиг бөөн солир гэнэт харагдана гэж ойлгож болохгүй. Угаасаа тэдгээр агаарт шатаад байгаа жижиг хэсгүүдийн хоорондох дундаж зай нь бараг 60км учир сансарт маш сийрэг бага нягттай оршдог гэсэн үг.

Мэтью Хэндэрсон АНУ-ын Калифорни муж улсаас.

Мэтью Хэндэрсон АНУ-ын Калифорни муж улсаас.

Дэлхийн эргэлтээс болоод яг нар жаргасны дараах үед тэнгэрт хамгийн олон од харваж хагадах болно. Тиймээс хэрвээ ойрын өдрүүдэд тэнгэр цэлмэг байвал нар жаргасны дараа хотын гэрэлээс зайдуу газараас жаахан ажиглаад үзээрэй.

Advertisements

3 comments

  1. Төгөлдөр өө, чи одоо хаана ажилладаг /судалгааны ажил хийдэг/ юм бэ? Би шал өөр мэргэжилтэй л дээ, саяханаас л одон орны талаар хальт сонирхож бгаа. Шинжлэх ухааны ийм нарийн мэргэжилтэй монгол хүн бгаад чамаар бахархаж бгаа шүү.

  2. Болдогсон бол одон оронч болоод НАСА-д ажиллахсан… Даанч одоо нэгэнт оройтчихсон л доо…хэхэ

  3. Харьцангуйн онолыг ихэд сонирхдог байлаа одон орон ч сонирхолтой шүү Цаг хугацаа орон зай гэдэг бол төсөөлгүй өргөн ойлголт бидэнд харагдаж мэдэгдэж буй бүхэн бодит байдлын гажисан тусгал юм

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: