Сониучханыг дээрээс нь

Ангараг гариг дээр ажиллаж эхлээд жил хагас орчим болж байгаа НАСА-ийн Сониучхан хѳлгийн дугуйнууд элэгдэж эхэлсэн тухай саяхан нийтэлж байсан билээ. Судлаачид дугуйнууд дээрх гэмтлийг судалж үзээд, “хамаагүй азаа үзээд яахав, одооноос бартаа тортогийг тойрсон шигээ болгоомжтой жолоодоё” гэж шийдээд байсан юм.

Гейл солирын бѳмбѳгдѳлтийн тогоо доторх тѳвийн ѳндѳрлѳгрүү мѳлхѳж буй Сониучхан хѳлѳг. Зохиогч: Аризонагийн Их Сургууль

Гейл солирын бѳмбѳгдѳлтийн тогоо доторх тѳвийн ѳндѳрлѳгрүү “мѳлхѳж” буй Сониучхан. Зохиогч: Аризонагийн Их Сургууль

Тэгвэл улаан нүдэн гаригийг тойрон эргэж байгаа НАСА-ийн MRO хиймэл дагуул дээрх HiRISE камер нь Сониучханы шинэ жолоодлогыг дээрх зургаар харуулж байна. Хѳлгийн гарагийн гадрага дээр гаргасан мѳрийг анхааралтай ажиглавал олон жижиг нааш цааш сѳѳлжилсѳн маневр хийгдсэн нь харагдана.

MRO хиймэл дагуул дээрх HiRISE камер нь 40см-ийн кассегрений системийн дуран бѳгѳѳд Сониучханыг анх газардсанаас нь хойш зургуудыг нь авсаар ирсэн билээ.

Сэтгэгдэл бичих