Curiosity-ийн газардалтын зургууд, бичлэг болон Шарп өндөрлөг

Curiosity хөлгийг газардах явцад НАСА-ийн ангараг гаригийг тойрон буй MRO хиймэл дагуул дээрх HiRISE камер нь доорх гайхалтай зургуудыг авсан байна:

Х-ийг ангарагийн агаар мандалыг зүсэн аврага шүхрээрээ хурдаа сааруулж байх үеийн зурагийг ангараг гаригийг тойрон эргэх Х хиймэл дагуулын Х дурангаар авчээ. Зохиогч: NASA

Curiosity-ийг ангарагийн агаар мандалыг зүсэн аврага шүхрээрээ хурдаа сааруулж байх үеийн зурагийг ангараг гаригийг тойрон эргэх MRO хиймэл дагуулын HiRISE дурангаар авчээ. Зохиогч: NASA

Х-ийг ангарагийн агаар мандалыг зүсэн аврага шүхрээрээ хурдаа сааруулж байх үеийн зурагийг ангараг гаригийг тойрон эргэх Х хиймэл дагуулын Х дурангаар авчээ. Зохиогч: NASA

Curiosity-ийг ангарагийн агаар мандалыг зүсэн аврага шүхрээрээ хурдаа сааруулж байх үеийн зурагийг ангараг гаригийг тойрон эргэх MRO хиймэл дагуулын HiRISE дурангаар авчээ. Зохиогч: NASA

Газардалт яг ид дундаа ороод хөлгийн дулааны хамгаалалт нь салаад шүхэр нь дэлгэгдээд удаагүй байх үеийн зураг юм. MRO дээрх HiRISE камер нь өмнө нь НАСА-ийн Феникс хөлөг газардаж байхад бас зургийг нь авж байсан туршлагатай, 40см-ийн диаметертэй гол толь бүхий хүчирхэг камер юм.

Мөн саяхан 20 минутын өмнө Curiosity нь ахин нэг зураг явууллаа.Уг зурган дээр хөлгийн сүүдэр, түүний ар талын 2 дугуйнаас гадна зургийн баруун дээд хэсэгт нэгэн уул гарсан байна. Энэ уул нь хөлгийн газардсан Гейл хэмээх солирын бөмбөгдөлтийн тогооны төв хэсэгт орших Шарп гэж нэрлэгддэг өндөрлөг юм:

Х-ийн явуулсан хамгийн сүүлийн үеийн зураг. Хөлгийн арын 2 дугуй, сүүдэр мөн Шарп хэмээх өндөрлөг тодорхой харагдаж байна. Зохиогч: NASA

Curiosity-ийн явуулсан хамгийн сүүлийн үеийн зураг. Хөлгийн арын 2 дугуй, сүүдэр мөн Шарп хэмээх өндөрлөг тодорхой харагдаж байна. Зохиогч: NASA

Мөн дөнгөж сая 3минутын өмнө нэгэн сонирхолтой видео олонд ил боллоо. Хөлөг шүхрээ дэлгэж доод талын дулааны хамгаалалтыг чөлөөлсөнөөс хойш түүний их биеийн доод талд орших жижиг камер газардалтын бичлэгийг хийж эхэлсэн байна. Саяхан хүлээж авсан энэ бичлэг нь газардалтын сүүлийн 2.5 минутыг хамарж байгаа юм:

Advertisements

2 comments

  1. Их баярлалаа. Улам их мажилт бүтээл гаргахыг хүсье.

  2. Д. Нацагдорж
    ОД
    Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо
    Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
    Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
    Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв

    Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном?
    Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
    Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу, үгүй юү
    Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу үгүй юү

    Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм
    Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ
    юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чинь

    Эрдэмт марс од оо Чи нэгд нэгээр харж байна
    Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи
    Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг
    хэдийнээс сонирхов
    Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар
    чамтай ураг болсугай гэнэ

    1931 он

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: