Сониучханы дугуйнууд гэмтэжээ

НАСА-ийн Curiosity буюу “сониучхан” хѳлѳг маань 2012 оны 8-р сарын эхээр улаан нүдэн гариг дээр газардсанаасаа хойш ердѳѳ л 5 км орчим зайд жолоодлого хийгээд байгаа юм. Гэтэл түүний нимгэхэн хѳнгѳн цагаан дугуйнууд нь аль хэдийн ээ элэгдээд эхэлчихсэн бололтой.

Screen Shot 2014-01-04 at 2.13.07 AM

Ѳнгѳрсѳн оны 10-р сард хѳлгийн зургуудыг шимтэн сонирхдог “фэнүүд” нь түүний зүүн урд талын дугуйнд хэд хэдэн жижиг нүх сэв болон бага зэргийн элэгдэл байгааг олж харсан байна. Энэ талаар НАСА-ийн удирдлагад хэлтэл ѳѳдѳѳс нь “энэнд ердѳѳсѳѳ санаа зоволтгүй, угаасаа ийм хэмжээний элэгдэлд орно гэж тооцоологдсон байгаа” гэх маягийн хариу тайлбар хийж байсан аж.

Screen Shot 2014-01-04 at 2.12.57 AM

Гэтэл 11 сарын сүүлд авагдсан зургууд дээр тэдгээр жижигхэн нүх сэвнүүд томрохын сацуу, ѳѳр олон шинэ урагдалтууд хүртэл гарж ирсэн байна. НАСА-ийн инженерүүдийн хэлж байгаагаар, сониучхан маань сүүлийн хэдэн сар нилээн бартаатай замаар явж байгаа болхоор ийнхүү богино хугацаанд ингэж ихээр элэгдэлд орсон аж. Хѳлгийн дугуйнууд нь 32см-ийн диаметертэй (том жиипний дугуй шиг л гэсэн үг) нимгэн хѳнгѳн цагаанаар хийгдсэн металл цутгамалууд. Нийт тѳслийн зардалыг хэмнэх үүднээс аль болох хѳнгхѳн байх ёстой байсан учир ийм шийдэл олсон бѳгѳѳд, хэдий нүдэнд хиврэг харагдаж байвч нилээн элэгдэл даах чадвартайгаар зохион бүтээгдсэн гэнэ.

Screen Shot 2014-01-04 at 2.12.26 AM

Одоохондоо мэдээж хѳлгийн жолоодлогод эдгээр нүх сэв урагдалтууд нь ямар ч нѳлѳѳлѳлгүй байгаа. Гэхдээ бүүр муудаад дугуй нь хаа хамаагүй задраад эхэлвэл байдал нилээн эвгүйтэж, сониучхан маань жолоодлогоо бүр мѳсѳн алдах ч бололцоотой. Тиймээс судлаачид ирэх ѳдрүүдэд дугуйных нь зургуудыг олноор авч анхааралтай судлах ба хэрвээ шаардлагтай гэж үзвэл одоо байгаа газраас нь 8 км орчимын зайд байгаа гол байруу очих замыг ѳѳрчилж илүү тойрог замаар жолоодох аж.

20131002_0411MH0262000000E1_DXXX_detail

Сониучханы гол бай нь Mt.Sharp хэмээх түүний газардсан солирын бѳмбѳгдѳлтийн тогооны тѳвийн ѳндѳрлѳг газар билээ.

Advertisements

One comment

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: