Хятадууд саран дээр робот амжилттай газардууллаа

Ѳнѳѳдѳр хятадууд анх удаагаа саран дээр робот амжилттай газардуулсанаа зарлаж, тус улс нь саран дээр робот аваачсан 3 дахь орон боллоо ( ЗХУ болон АНУ-ын дараахь ). Юту хэмээх тус робот нь Чанг-и хэмээх хятадын домогт гардаг сарны лус савдагийн нэрээр нэрлэгдсэн хѳлгѳѳр тээгдэн саран дээр хүрсэн бѳгѳѳд, сарны хѳрсийг ухаж геологийн судалгаа хийх үндсэн зориулалттай юм.

Газардаад удаагүй байхдаа авсан Чанг ү хѳлгийн авсан зураг. Зохиогч: Синхуа

Газардаад удаагүй байхдаа Чанг-и хѳлгийн авсан зураг. Зохиогч: Синхуа

Чанг-и нь газардахаасаа ѳмнѳ 13 минут орчим нисэж буулт хийхэд тохиромжтой газар хайсаар Синус Иридиум хэмээх ѳмнѳ нь робот очиж байгаагүй хѳндий газар буусан аж. Газардсаны дараагаар Юту нь Чанг-и хѳлѳг дотроо нилээн хэдэн цаг тоос шороо намжихыг мѳн давхар роботын ажиллагааны шалгалтууд дуусахыг хүлээсэн бѳгѳѳд дѳнгѳж сая сарны гадрага дээр тавигдсан байна.  Юту робот нь хятадын удирдлагын тѳвѳѳс комманд авж ажиллах бѳгѳѳд хятадууд роботтойгоо холбогдохдоо дэлхий даяар олон газар холболтын станц ажиллуулдаг Европын сансар судлалын холбооноос дэмжлэг авах гэнэ.

Юту робот сарны гадрага дээр тавигсаны дараахан. Зохиогч: Синхуа

Юту робот сарны гадрага дээр тавигсаны дараахан. Зохиогч: Синхуа

Ер нь сүүлийн 20 гаруй жил хятадууд шинжлэх ухаан гэхээсээ илүүтэйгээр цэрэг зэвсэглэлээ хѳгжүүлэх зорилгоор сансар судлалын програмаа хүчтэй “түлхсээр” ирсэн билэээ. Юту-гаас ѳмнѳ хамгийн сүүлд ѳнгѳрѳгч 6-р сард хятадууд 3 сансарын нисгэгчээ дэлхийг тойрон эргэх туршилтын сансарын лабораторид 15 хоног ажилуулсан юм. Энэ лаборатори дээр үндэслээд цаашдаа 2020 гэхэд бүхэл бүтэн сансарын станц тойрог замд тавьхаар том амбицтай явж байгаа улс. Мѳн 2007 онд сарны тойрог замд хѳлѳг тавьж ажиллуулж байгаад дараа нь жолоодлогтойгоор сарлуу онхолдуулж байсан юм.

Аялалд гархаасаа ѳмнѳ Ѳвѳрмонголын цѳлд Юту робот туршигдаж байгаа нь. Зохиогч: Синхуа

Аялалд гархаасаа ѳмнѳ Ѳвѳрмонголын цѳлд Юту робот туршигдаж байгаа нь. Зохиогч: Синхуа

Хѳлгийн буусан Синус Иридиум гэж газар нь дэлхийгээс жижигхэн дурангаар ч амархан харагдах маш том солирын бѳмбѳгдѳлтийн тогооны тѳв хэсэг юм. Гэхдээ мэдээж ямар ч дурангаар эдгээр роботууд нь дэлхийгээс нүдэнд харагдахгүй. 😀

2 comments

  1. Cariig ezentei orshin syygchtai gh yaria bdag. Uuru ene tal deer yamar bodoltoi yawdag we?

    1. юу л яриад байна даа…

Сэтгэгдэл бичих