Сарны солонго

Нартай үед бороо орход нарны гэрэл борооны дусал дотор ойж хугаран үзэсгэлэнт солонго татуулдаг билээ. Тэгвэл бороогүй наргүй шөнөөр солонго татаж болох уу? бид л нарны гэрэл сарны туяа гэж ялгаж ярьдаг болохоос биш угтаа “сарны” гэрэл маань нарны гэрэл сарны гадрага дээр ойж бидэн дээр ирж байгаа хэрэг. Энэ гэрэл заавал бороон дуслаар бус жигд тархсан их хэмжээний ямар ч дуслууд дотор хугарж ойгоод үзэсгэлэнтэй солонго татуулж болно. Манай монголд хүрхрээ олон байдаггүй болохоор та бүгд анзаарж байгаагүй байж мэднэ, гэхдээ би нэг удаа багадаа улаан цутгалангийн хүрхэрээн дээр нартай өдөр бүдэг солонго яг л борооны дуслуудад хугардаг шиг хүрхэрээний “босгосон” усанд татсан байхыг нь харж байж билээ. Улаан цутгалангийн ус нь байнга тунгалаг байдаггүй шороо тоос ихтэй учираас таталж байгаа солонго нь тэр болгон харагдаад байхгүй бүдэг байдаг юм.

Нарны гэрэл сарны гадрага дээр ойж хүрхрээний урсгалаар боссон усны дуслууд дотор ойж яг л өдөр харагддаг шиг солонго татлуулсан байгаа нь. Зохиогч: Тиери Лего

Нарны гэрэл сарны гадрага дээр ойж хүрхрээний урсгалаар боссон усны дуслууд дотор ойж яг л өдөр харагддаг шиг солонго татлуулсан байгаа нь. Зохиогч: Тиери Лего

Дээрх зургийг шөнийн цагаар Австрали улсын күийнслэнд муж дахь Валаманы хүрхрээн дээрээс авжээ. Хүрхрээний доошоо урсах хүчтэй урсгал ус доод талын “шалаа” хүчтэй мөргөмөгц их хэмжээний жижиг жижиг дуслууд агаарт хөөрч яг л бороо орж байгаа үе шиг дотроо сарнаас ойж ирсэн нарны гэрлийг хугалж энэхүү үзэсгэлэнтэй шөнийн солонгыг бий болгож байгаа нь энэ юм.

Энэ зурганд тэнгэрийн хаяаны дээх нь таталсан саарал зураас нь онгоцны утаагаараа үлдээсэн мөр бол дээр тэнгэрт байгаа тод зураас нь хурууны өндөгнөөс ч жижигхэн хэмжээтэй чулуу манай гаригийн агаар мандалд орж ирж шатаж бидний нэрлэдэгээр “од харваж” бий болгосон гэрэл. Тэнгэрт харагдаж буй бор хар саарал зураас нь өмнөд бөмбөрцөгөөс зөвхөн харагдах тэнгэрийн заадасын хэсэг ба хамгийн бүдүүн харагдаж байгаа хэсэг нь манай галактикийн төв юм.

Шөнийн солонгын бас нэгэн гайхалтай зургийг исланд улсын скогарфос хүрхрээнээс авсан нь. Сайн анхааралтай харвал тэнгэрт нь бүдэг туйлын туяа татсан байна. Зохиогч: Стефан Веттер

Шөнийн солонгын бас нэгэн гайхалтай зургийг исланд улсын скогарфос хүрхрээнээс авсан нь. Сайн анхааралтай харвал тэнгэрт нь бүдэг туйлын туяа татсан байна. Зохиогч: Стефан Веттер

3 comments

  1. Гайхамшигтай нийтлэл. Ийм зураг авах гэж оролдноо.

  2. Гайхалтай

  3. APOD-ийн app-ыг Tab-ндаа суулгасан гоё байна шүү

Leave a reply to Baadai Хариулт болиулах