APOD-ийн толь хуудас боллоо

Энэ блогийн “Энэ Өдрийн Одонорны Зураг” буюу ЭӨОЗ буландаа НАСА-ийн Astronomy Picture of the Day (APOD) цахим хуудсын нийтлэлүүдийг хааяа авч орчуулж тавьдаг билээ. APOD нь одоогийн байдлаар бараг 30 өөр хэлээр бараг өдөр болгоны нийтлэл нь орчуулагддаг болсон байна. Миний бие энд нийтлэлүүдийг нь орчуулж эхэлмэгцээ APOD-ын зохиогчдод мэдэгдсэн бөгөөд, уржигдар тэд APOD-ын толин хуудсуудын жагсаалтад энэ блогийг бүртгэж тавьсан байна:

http://apod.nasa.gov/apod/lib/about_apod.html

Энэ блогийн оршиж байгаа wordpress-ийн сервер нь АНУ-д байрладаг учир энэ блог нь АНУ дахь толин сайт нь болж байгаа юм.

Сэтгэгдэл бичих