Одонорон Судлал гэж юу вэ?

Энэ зүйлийг нэг өгүүдбэрт тодорхойлолт маягаар хийх нь нэг бодлын утгагүй, угааса тийм товч тайлбар толиндээр байгаа. Хүнд ганц тодорхойлолтоос арай илүү хүртээлтэй байлгах үүднээс нилээн замбараагүй талдаа дараахийг бичив.

За юуны өмнө эхлээд жаахан “пилсоп” ярьчихая-

Энэ дэлхий дээр амьдарж байсан болон амьдарж байгаа ихэнх хүмүүс амьдралынхаа аль нэг цаг үедээ “ертөнц гэж яг юу юм бэ?”, “ертөнц яагаад ийм байдаг вэ?”, “энэ бүгдийн учир шалтгаан нь юу юэ?” гэх мэт суурь асуултуудыг өөрөөсөө асууж л байсан байгаа. Хүний амьдралд туйлын утга учир гэж байдаг эсэх, тийм бол тэр нь юу болох, үгүй бол яагаад үгүй вэ гэх мэт нэг талаас хариулт нь хэзээ ч олдошгүй байж болох ийм асуултууданд хариулах битгий хэл зүгээр л асуултаа арай илүүгээр ойлгохын тулд хүн гэгч амьтад бид энэ оршин байгаа ертөнцөө аль болох илүү сайн таньж мэдэхийг зорьхоос өөр замгүй.

Мэдээж хувь хүн өөрийн хувийн сонголтоор ямар ч шашингийн бөө лам гэгээнтэн, ямар ч философи, эсвэл өөрийн зохиомол хариултанд итгэж үнэмшиж энэ асуултнаас “бултахыг” оролдож болно, гэвч миний бодлоор эрүүл хүний хувьд хичнээн өөрийгөө хуурая гэвч гавал дотор нь орших олон сая жил хувьсаж хөгжсөн тэнэг боловч маш их сониуч тархинд нь бол бодит үнэн хамгаас илүү үнэ цэнтэй байна. Бодит үнэнд аль болох ойрхон байдлаар энэ ертөнцийн тухай таньж мэдэж авах хүн төрлөхтний мэддэг цор ганц зам нь шинжлэх ухаан, түүнээс илүү бодит үнэнд дөхөж очдог илүү сайн арга барилыг бид одоогоор мэдэхгүй.

Чиний амьсгалж байгаа хүчилтөрөгч, цусанд чинь байгаа төмөр, ясанд чинь байгаа кальци гэх мэт зөвхөн чиний биенд чинь ч биш чиний эргэн тойронд чинь байгаа бараг бүх атомууд хэдэн тэрбум жилийн өмнө нэг аврага одны цөм дотор халуун цөмийн урвалаар үүссэн. Энэ од нь учир шалтгаан нь одоог хүртэл сайн ойлгогдоогүй байдлаар улам хурдсан тэлсээр байгаа бидний ертөнцөд 13 гаруй тэрбум жилийн турш шатсаар ирсэн тоймгүй олон оддын ердөө л нэг нь. Яаж ч харсан чи болон бусад энэ дэлхийн бүх хүмүүс энэ хувьсан өөрчлөгдөж байгааа гайхалтай хачин ертөнцийн нэг хэсэг. Хүн хичнээн ертөнцийг зөвхөн дэлхий дээр болж буй хувийн амьдралаараа л дан ганц төсөөлхийг хүсэвч бидний одоо байгаа амьдрал, түүх болон ирээдүй маань энэ ертөнцийн салшгүй нэг хэсэг. Чиний аугаа гэж боддог бүх зүйл, хайр сэтгэл, шашин философи, урлаг соёл, хүн төрлөхтний бүхий л түүх тэр дундаа Монголчуудын бахархан ярих дуртай Чингис хааны байлдан дагуулалт ч тэр энэ аугаа том хачин ертөнцийн л нэг хэсэг. Хэсэг хэсэгдээ хамгийн гол нь маш маш маш маш маш маш маш маш маш маш маш маш маш маш маш маш маш маш …. маш маш маш өчүүхэн хэсэг.

Тиймээс одонорон судлал нь хүнд өөрийнх нь ертөнцөд эзлэх энэ үлэмж бичил орон зайг нь хүнд ойлгуулж өгдөгөөрөө гайхалтай гэж би хувьдаа боддог юм. Хүн төрлөхтний түүхэн дэхь бүхий л дайн дажин үл ойлголцолууд, тэнэглэлүүд нь дандаа л хүний өөрийн зохиосон зохиомол итгэл үнэмшилээс үүдэлтэй байдаг. Тиймээс хүн төрлөхтөн энэ ертөнцөд өшөө удаан оршин тогтнохын хүсвэл энэ ертөнцөд яг үнэндээ ямар ч хүч чадалгүй өчүүхэн бичил … товчхондоо бол хэн ч биш юм шүү үнэндээ гэдгийгээ хүлээн зөвшөөрч ойлгох явдал.

Одонорон судлал чинь тэгээд яг юу юм бэ?

Шинжлэх ухаан дотор одонорон судлал нь хамгийн хөгшин бөгөөд хамгийн олон янзын чиглэлүүдийг нэг дор цуглуулдаг нь. Физик, хими, биологи, геологи гэх мэт ихэнх байгаль шинжлэлийн томоохон салбарууд нь өнөөдрийн одонорон судлалын салшгүй хэсгүүд. Ерөнхийдөө дэлхийгээс цааш байгаа бүхий л байгалийн үзэгдэлүүдийн учир начирыг нь олохыг зорин судална. Дэлхийгээс цааш байгаа зүйлс яагаад ийм байгаа мөн яаж түүхэнд болон ирээдүйд хувьсан өөрчдөгдөх вэ гэдгийг судална гэсэн үг.

Дээр “пилсоп” хэсэгт хэлсэнээс өөр бүр шууд маягийн шаардлагаар ч одонорон судлал нь чухал. Жишээ нь сансар огторгуй нь дэлхий дээрх хүний амьдралд шууд аюул заналхийлж болно. Хэрвээ бид манай нарны аймагт солир чулуунууд яаж нарыг тойрж яаж хувьсан өөрчлөгддөгийг нь судалж авахгүй бол 65 сая жилийн өмнөх үлэг гүрвэлүүд шиг хувь заяа биднийг угтана. Хэрвээ бид одод яаж хувьсаж өөрчлөгдөгийг сайн судалж авахгүй бол наран дээр ер бусын хүчтэй дэлбэрэлт гарах ч юм уу эсвэл манай нарны аймгийн ойр орчимд аврага од дэлбэрхэд дэлхий дээрх амьдралд шууд муугаар нөлөөлнө. Тиймээс одонорон судлал нь хүнд илүү нимгэн зурагт эсвэл илүү амттай хоол өгөхгүй ч түүнийг судалж байх нь хүний оршин тогтнолтой холбогдох чухал зүйл.

Одоноронч хүн энэ бүгдийг тэгээд яаж судалдаг юм бэ?

Мэдээж бүр эрт дээр үед бол хүмүүс дан нүдээрээ энэ тэнгэрт харагдах үйл явцуудыг ойлгож учир начирыг нь олохыг оролдож байсан. Өглөө бүр нар зүүнээс мандаж орой бүр шингэдэг, зарим өдөр нь урт зарим нь богино, сар орой бүр өөр өөр цагт мандаж жаргана бас орой бүр өөр өөр хэлбэртэй байна. Тэнгэрт одод алс хол хөдөлгөөнгүй мэт харагдах боловч, сар улирал солигдох явцад ододын байршил нь өөрчлөгдөнө. Тэдгээр ододыг удаан хугацааны турш сайн ажиглавал бүгд хөдөлгөөнгүй биш байх бөгөөд зарим нь бусадтайгай харьцангуй хөдөлж тэнэж яваа харагдана. Гэх мэт ийм энгийн боловч нухацтай ажиглалтуудыг эртний одонорончид хийж, нар сар улирал солигдох мөчлөгийг сайн ойлгож, цаг тооны бичигийг зохиож цаашлаад манай нарны аймгийн бүтэцийн тухай ойлголтыг олж авсан. Энэ процесс нь олон зуун жилийн турш маш удаанаар үргэлжилсэн бөгөөд ердөө л 400 жилийн өмнө хүн анх удаа маш болхи жижиг дурангаар тэнгэрийг ажигласнаа тэмдэглэж авч, мөн манай нарны аймагийн гаригууд нарыг тойрдог юм байна гэдгийг ойлгосноо зарлаж байв. Энэ үеэс хойш нэг талаас дурангууд сайжирч илүү их нарийн зүйлийг ажигладаг болж, нөгөө талаас физик математик хөгжиж эдгээр ажиглаж байгаа зүйлсийнхээ учир начирыг нь нарийн ойлгож тунгааж эхэлсэн.

19р зуунаас эхлэн үйлдвэрлэлийн хувьсгалыг даган технологи асар их хурдтай сайжирч эхэлсэн. Үүнийг дагаад 20р зууны дунд үе гэхэд энгийн жижиг дурангаар нүдээрээ харж судалгаа хийдэг үе бүдгэрч эхэлсэн бөгөөд 20р зууны дунд үе гэхэд одонорон судлал маань аль хэдийнэ нилээн нарийн мэргэжил болчихсон байв. 18р зуунд чи нэг номын санд нэг жил яс суугаад худалч хүнд дурын чиглэлийн нарийн мэргэжилтэн болох бололцоотой байсан бол өнөөдөр мэргэжилийн одоноронч хүн судлах зөв асуултаа олохын тулд 10 гаруй жилийг сургуульд сурж өнгөрөөж байна.

Хэлэх гээд байгаа юм маань  ихэнх хүмүүсийн бодоод байдаг шиг одоноронч гэхээр шөнө од нүдээрээ дурандаад сууж байдаг ажил биш юм. Тэр үе нь олон жилийн өмнө өнгөрчихсөн, өнөөдрийн одонорон судлал нь физик, хими, биологи, геологи гэх мэт салбаруудын уулзах цэг нь болсон динамик ойлголт.  Нэг талаас физикийн нэг том салбар ухаан гэж харж болох тул математикийн боловсрол одоноронч хүнд маш чухал, мөн дээрээс нь өнөө үед цахим технологийн чадварууд нь зайлшгүй шаардлага болсон байна.

Товчхондоо бол өнөөдрийн одоноронч хүн инженерүүдтэй хамтран сансарт дуран төхөөрөмж хөөргөж, дэлхий дээр аврага дурангууд мөн тэдгээр дээр хэмжилт хийх төхөөрөмжүүдийг барьж, компьютерийн мэргэжилтнүүдтэй хамтарч нүсэр сүперкомпьютерүүдийг угсарж мөн тэдгээр дээр тооцооллол хийх нүсэр програм хангамжуудыг бүтээнэ. Нөгөө талаас математикчидтай хамтран эдгээр аврага дурангийн хэмжилт болон компьютеруудын тооцоололыг дүрслэх физик онолыг бүтээнэ. Эдгээрүүдийг гүйцэлдүүлхийн тулд дундаж одонорон судлаач хүн өдрийн 90%-ийг програм бичиж тооцооллол хийж, харин үлдсэн 10%-ийг нийтлэл бичиж өнгөрөөнө.

Цаашдаа мэргэжилийн физикч одоноронч болох мөн ер нь шинжлэх ухааны мөр хөөх сонирхолтой хүмүүст зориулан доорх нийтлэлийг бичсэн байгаа:

Яаж одонорон судлаач болох вэ?

Одонорон Сонирхогч

За одоо яг гол юмандаа ороё. Тэхээр энэ ертөнцийн гайхамшигтай хачиныг биширхийн тулд хүн заавал энэ дээр дүрсэлсэн “уйтгартай” мэргэжилийг сонгох албагүй. Хэн бүхэн үүнийг сонирхож болно, энэ блогийг гол зорилго нь ч тэр мэдээж мэргэжилийн Монгол одоноронч бэлдэх биш харин Монголд энэ шинжлэх ухааныг дэлгэрүүлэх хүмүүст таниулахад оршино.

Та нэг өдөр зурагтаар одонорны тухай нэвтрүүлэг үзээд ч юм уу, ном зохиол уншаад эсвэл зүгээр таны толгойд хаанаас ч юм дэлхийгээс цааш юу яаж байдгийн бол гэсэн сониуч хүсэл төрсөн байж. Хэлтэй устай боломж бололцоотой хүн бол тэгээд интернэтээр ухаад зөндөө олон сонирхсон зүйлийнхээ хариултыг олж авч сонирхолоо баяжуулж болно, харин Монголд дундаж айлын Дорж хүүд яг хаашаа хандах хаанаас эхлэх нь тийм ч тодорхой бус.

Тиймээс л дундаж айлын Дорж хүү Дулмаа охинд сонирхолоо хөгжүүлэх боломжийг нь жаахан ч гэсэн бүрдүүлж өгөх үүднээс энэхүү блогийг хөтөлж байгаа юм. Анхлан сонирхож байгаа хүмүүсийн ихэнх асуултуудын хариулт нь энд байгаа, байхгүй бол Та асуу Би хариулая буланд хандаад асуултаа тавьж болно, би боломж бололцоогоороо асуулт бүрт хариу бичнэ. Адилхан сонирхолтой бусад хүмүүстэй танилцая гэвэл Фейсбүүк дахь бүлгэмд элсээд авах хэрэгтэй.

Цаашлаад одонорон судлалыг Монголд олон нийтэд таниулах үйлсэд хувь нэмэрээ оруулая гэвэл миний эхлүүлээд байгаа төслүүдэд хамтарж ажиллаж болно. Зөвхөн мөнгө санхүүгийн асуудлуудаас гадна би өөрөө гадаадад байгаа учир Монголд ажил хэрэг бүтээх нэн төвөгтэй гэдгийг би ухаараад байгаа. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлхийн тулд янз бүрийн дэмжлэг туслалцаа нэн хэрэгтэй байгаа. Мөн та өөр шинэ төсөл санаачилвал би боломжоороо бас тусалж дэмжинэ.

Бүгдээрээ нэг нэгнээ дэмжээд ажиллавал биднийг амьд байх хугацаанд олон зүйл зөв чиглэлрүүгээ өөрчлөгдөн сайжрах бололцоотой.

8 comments

  1. Их Сонирхолтой мэдээллийн блог Монгол хэл дээр олсондоо баяртай байна шүү Баярлалаа.

  2. shine onii mend Tuugii. tanai site-n shine medeelliig tesen yadan huleedeg shuu. Mars deerh huluguur suuliin ued sonin u bainaa. ter tyhai sonin um u baiga abol naizaa

  3. Үнэхээр сайхан блог байна амжилт хүсье Шинжлэх ухаан бол миний мэдэх хамгийн сайн замч мэдлэг бол зэвсэг эдгээрийг бусдад хүргэнэ гэдэг сайн хэрэг на нар шиг хүмүүс илүү олон болох байхаа Монголчууд маань онгод тэнгэрээс илүү шинжлэх ухаанаас хариултаа хайдаг болох болтугай

  4. Маш сайхан блог байна. ОЛон сонирхолтой мэдээллүүдийг уншлаа. Амжилт хүсье

  5. философи гэдэг ш дэ хө

  6. философи · · Хариулах

    пилсоп хахахахах

  7. би одон оронд төрөлхөөсөө их сонирхолтой хүн л дээ. бас судлахыг маш их мөрөөддөг. яаж холбогдох вэ надад зааж өгөөч

  8. sain baina uu bi sayhanaas odon orond ih sonirholtoi bolj ehelsen. odon oron geheesee iluuteigeer od erhsiig sonirhoj bgaa. ehleed 7burhan odnii sudlaad uzsen cn bas l sonirholtoi ogt medehgui zuil zunduu garj irsen. ene tuhai medeelel haij bgad tanai site-iig olson. ih sonirholtoi ymaa. iluu olon shine sonirholtoi medee oruulaarai. huleej baigaa shuu…

Сэтгэгдэл бичих