Сансарын хөлгөөр жижигэвтэр бага гаригийг олзолж авж авчираад сарыг тойрон эргэдэг болгох боломжтой юу? New Scientist сэтгүүлд саяхан гарсан нийтлэлийн дагуу бол үнэхээр ийм зүйлийг зориглон хийхээр 2.6 тэрбум ам долларын өртөгтэй төслийг НАСА нилээн нухацтайгаар эргэцүүлж байгаа юм байна. Яг төлөвлөгөөний нарийн ширийнийг нь хараахан ил болгоогүй, угаасаа ямар аргачлалаар ямархуу технологийг ашиглаж шийдэх […]
Амьдрал зөвхөн дэлхий дээр байдаг уу? ертөнцөд амьдрал хир элбэг байдаг вэ? гэх асуултуудын хариултыг олоход бид нэг том алхам урагшиллаа. Өчигдөрхөн өндөрлөсөн америкийн одонорон судлалын холбооны энэ жилийн эхний хурал дээр зарлагдсан хамгийн том мэдэгдэлүүдийн нэг нь НАСА-ийн Кеплер сансарын дурангийн хамгийн сүүлд хийгдсэн хэмжилтүүдийн талаар байв. Тэдгээр хэмжилтүүд дээр үндэслээд тооцоо хийхэд зөвхөн […]
Хүн удаан хугацааны турш бичил-таталцалын орчинд буюу бараг л 100% жингүйдлийн нөхцөлд амьдархад уртаашаа ойролцоогоор 3% сундаг юм байна шүү! Жишээ нь 180см-ийн өндөртэй хүн хэдэн сар тойрог замд ажиллаж байгаад ирхэд 185см орчим болсон байдаг гэсэн үг. Ер нь сансарын нисгэгчид ингэж өндөр болдгийг олон жилийн өмнөөс ЗХУ болон АНУ-ын судлаачид мэддэг байсан боловч […]
Ойрдоо нийтлэл тасалдаад байгаад юуны өмнө хүлцэл өчье, цаг зав үнэхээр болохгүй байгаа болхоор арга алга даа. Дурангийн тухай дэлгэрэнгүй нийтлэл бичигдэж байгаа дуусхаараа энд ойрын хэдэн өдрөөс тавигдана гэж бодож байна. Олон улсын одонорон судлалын холбооноос гадна Америкийн одонорон судлалын холбоо гэж бие даасан ангид том байгууллага байдаг юм. АНУ-д ажиллаж сурж байгаа одонорон […]
Энэ ертөнцөд зөвхөн манай гариг дээр л амьдрал оршин ирсэн үү? эсвэл маш ховор цөөн хэдэн газар уу? эсвэл бүр хаа сайгүй юу? бидний өнөөдрийн мэдэж байгаагаар ертөнц маань асар их уудам, манай нар шиг одод, тэдгээрийг тойрсон дэлхий шиг гаригууд маш элбэг. Мөн бидний мэдэх амьдралын хэлбэр үүсэн бий болход зайлшгүй шаардагдах ус энэ […]
Бидний мэдэх бараг бүхий л галактикууд нь ганц тод цөмтэй байдаг билээ. Гэтэл доорх зурган дээр харуулж буй галактик яагаад 4 цөмтэй мэт харагдаж байна вэ? Энэ асуултын хариултыг судлаачид нилээн олон жил хөөцөлдөж байж олсон юм. Товч хариулт нь гэвэл, дээрх зурган дээр харагдаж байгаа 4 цэгийн аль нь ч энэ бүдэг мушгиа галактикийн […]
Өмнөд тэнгэрт “эта карина” хэмээх нэгэн тун эвгүй од бий. Энэ одыг түүхэнд анх алдарт одоноронч Эдмонд Халли 1677 онд 4-р хэмжигдэхүүний (1) од хэмээн тэмдэглэж үлдээсэн байдаг бол 18-р зууны дунд үед бүтээгдсэн каталог дээр карина одны ордонд орших 7 дахь тод 2-р хэмжигдэхүүний од гэж бүртгэгдсэн ажээ. (эта үсэг нь грек цагаан толгойн […]
Энэ блогийг анх өнгөрсөн 6-р сараас бичиж эхлэж байх үед “ер нь хүмүүс ийм юм сонирхох болвуудаа? би ер нь дэмий цагаа үрээд суугаад байна уу?” гэх бодлууд үе үехэн орж ирдэг байлаа. Одоо бол эрс өөрчилөгдсөн, аль болох яаж сонирхолтойгоор бичих вэ яаж ойлгомжгүй зүйлийг энгийн үгээр илэрхийлэх вэ гэдэг дээр л санаа зовно. […]
Одонорон судлалаар хүний олж авах хамгийн гайхалтай мэдлэгүүдийн нэг нь яахын аргагуй бидний энэ ертөнцийн хэмжээс билээ. Ихэнх хүмүүс ерөнхийдөө бид нар их өчүүхэн жижигхэн, ертөнц бол агуу том гэдэг дээр нээх маргаад байхгүй, гэхдээ яг хир их жижигхэн хир их том вэ гэдгийн талаар зөв ойлголттой хүн төдийлөн олон байдаг гэж бодохгүй байна. Жишээ […]
1997 онд нэгэн сүүлт од тэнгэрийг олон сарын турш гайхалтайгаар гэрэлтүүлсэн билээ. Тэр үед би дөнгөж 9 настай байсан ба зуны нэг шөнө улаанбаатараас хальт харж байсанаа ерөөсөө мартдаггүй. Хотын гудамжинд үүл гэрэл их байсан тул нээх сонин содон юм хараагүй, зүгээр тэр хавийн оддоос хамаагүй тод нэг од л байх шиг байсан санаж байна. […]