Энэ сарын 11-нд сугар гариг маань нар болон дэлхийн хоорондуур нэг шугаманд орох замдаа явж байгаа тул түүний үе нь эрчимтэй багасч байгаа талаар саяхан мэдээллэж байсан билээ. Тэгвэл ѳчигдѳрхѳн шинэхэн сар сугар гаригтай харьцангуй ойрхон (мэдээж тэнгэр дахь байршилаараа) байх үед нь доорх гайхалтай зургийг гэрэл зурагчин авсан байна: Зургийг энд дарж томоор үзээрэй.

Дэлхий даяар шинэ жилийн баяраа тэмдэглэж дуусаагүй байхад, хоёр хоногийн ѳмнѳ АНУ-ын аризона муж улс дахь Каталина тэнгэрийн самналтын багийнхан 2014 оны хамгийн эхний хэмжилтээрээ нэгэн шинэ бага гаригийг илрүүлсэн бѳгѳѳд судлаачидын таамаглаж байгаагаар тус биет нь 2 дахь ѳдрийн үдээс хойших үеээс 3 дахь ѳдрийн ѳглѳѳгийн хооронд дэлхийг “мѳргѳсѳн” байна. Дээрх амилуулалт нь тус […]

Одоогоос 45 жилийн тэртээ, 1968 оны 12-р сарын 24-ний ѳглѳѳ сарыг тойрон эргэж байсан НАСА-ийн Аполло 8 хѳлгийн камерууд түүхэн дахь хамгийн гайхалтай сансараас авсан дэлхийн зургуудыг явуулж байсан юм. Тус зургууд нь саран дээрээс дэлхий мандаж буйг харуулж байгаа ба хүн тѳрлѳхтний түүхэнд анх удаагаа шал ѳѳр ѳнцгѳѳс манай гаригийг бидэнд харуулж олон хүний […]

Та бүгд орой үдэш нар жаргасны дараахан тэнгэрт нэг тод од сүүлийн хэдэн сар ажиглагдсаныг анзаарсан уу? хүмүүсээс УБ-ын утаа улам л аймар болоод байгаа гэж сонссон болхоор яг сүүлийн үед харах боломж гараагүй байж мэднэ. Гэхдээ хотоос гараад ч юм уу эсвэл утаа багатай орой нар жаргасны дараа баруун-ѳмнѳ зүгт маш тод од байхыг […]

Бас нэгэн туйлын туяаны тухай нийтлэл оруулж байна. Доорх гайхалтай бичлэгийг Оросын хилтэй ойрхон орших Киркенес хэмээх Норвегийн хотоос 2011 оны 3 сар орчимд авсан зургуудаар бүтээсэн аж: Зохиогч: TSO

Ѳнгѳрсѳн сарын сүүлийн нарны идэвхжилээс үүдэн энэ сарын эхээр дэлхий дээр дунд зэргийн хүчтэй соронзон шуурга нилээн хэд хоног үргэлжилсэн юм. Доорх гайхалтай зургуудыг гэрэл зурагчин Лерой Цимерман энэ сарын 7-нд АНУ-ын аляск муж улсын нийслэл Фейрбанкс хот орчимоос авчээ: Зурагчин маань камераа хѳлѳн дээр зоож орхиод хэдэн цаг зураг дарсан бѳгѳѳд энэ дээрх ер […]

Жил гаруйн ѳмнѳ НАСА-ийн Dawn хѳлѳг Веста бага гаригийн судалгаагаа дуусгаад дараагийн зогсоол болох Церера бага гаригруу хѳдѳллѳѳ гэж мэдээллэж байсан билээ. Хэрвээ та тэр нийтлэлийг үзээгүй бол доорх холбоосоор сонирхоорой: Дараачийн зогсоол Церера Тэгвэл саяхан Герман улс дахь Макс Планкын институтийн судлаачид Dawn хѳлгийн хэмжилтүүдийг ахин боловсруулж жил гаруйн ѳмнѳх хар цагаан зургануудад жинхэнэ […]

Манай сүүн замын ойролцоо орших 50 гаруй том жижиг галактикуудыг бид дотоод галактикуудын бүлэг гэж нэрлэдэг. Дотоод бүлэг гэхээр хоорондоо таталцалаар тодорхой хэмжээнд харилцан үйлчлэлцдэг жижиг бѳѳгнѳрѳл л гэсэн үг, мэдээж үүнээс цааш хэдэн зуу заримдаа бүр хэдэн мянган гишүүнтэй аврага том бѳѳгнѳрѳлүүд байгаа. Дотоод бүлгийн хамгийн том гишүүн нь бидэнтэй хамгийн ойрхон оршдог (2 […]

Тэнхлэгээрэээ 23.5 градус орчим хазгар манай гариг эх одоо (нарыг) үл ялиг зуйван замаар тойрон эргэх зуур түүний гадрагын 2 талд (дээд, доод) улиралууд сѳѳлжлѳн солигдож, үүнийг нь дагаад ан амьтан ургамал цэцэгсийн амьдралын хэв маяг ѳѳрчлѳгддѳг билээ. Ан амьтад хэзээ ороондоо орох, үр тѳлѳѳ гаргах, нүүдэллэх, ичээндээ орох, ургамал хэзээ дэлбээлж үрээ цацах гэх […]

Улаан нүдэн гариг маань Фобос болон Деймос хэмээх 2 жижигхэн дагуултай (монголоор Айгуур болон Имээгүүр гэж нэрлэдэг юм гэнэ лээ). Нилээн дээх нь Фобосын тухай нийтлэл бичиж байсан, хэрвээ та үзэж амжаагүй бол доорх холбоосоор орж үзээрэй: Ангарагийн Дагуул Фобос Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр Европын сансар судлалын агентлагийн Mars Express хиймэл дагуулын хэмжилтүүдээр бүтээсэн нэгэн […]