Tag Archives: сансарын хѳлѳг

Ютуг дээрээс нь

Ангараг гариг дээрх Сониучханы зургийг тус гаригийг тойрон эргэж байгаа НАСА-ийн MRO хиймэл дагуул дээрээс нь авсан тухай дѳнгѳж саяхан бичсэн билээ. Тэгвэл мѳн НАСА-ийн сарыг тойрон эргэх LRO хиймэл дагуул нь саран дээр сарын ѳмнѳ газардсан хятадын хѳлгүүдийн зургийг хэдэн хоногийн ѳмнѳ дарсан байна: Хятадуудын саран дээрх роботуудын талаар анх удаагаа сонсож байгаа бол […]

Сониучханы дугуйнууд гэмтэжээ

НАСА-ийн Curiosity буюу “сониучхан” хѳлѳг маань 2012 оны 8-р сарын эхээр улаан нүдэн гариг дээр газардсанаасаа хойш ердѳѳ л 5 км орчим зайд жолоодлого хийгээд байгаа юм. Гэтэл түүний нимгэхэн хѳнгѳн цагаан дугуйнууд нь аль хэдийн ээ элэгдээд эхэлчихсэн бололтой. Ѳнгѳрсѳн оны 10-р сард хѳлгийн зургуудыг шимтэн сонирхдог “фэнүүд” нь түүний зүүн урд талын дугуйнд […]

Ангарагийн нуур

Энэ сарын эхээр АНУ-д зохион байгуулагдсан жил болгоны том геофизикийн хурал дээр НАСА-ийн Сониучхан хѳлгийн багийнхан хэд хэдэн шуугиан тарьсан нээлтүүд зарласны нэг нь улаан нүдэн гариг дээрх эртний нуурны ул мѳрийн тухай байсан юм. Гаригийн экваторын орчимд 3.7 тэрбум жилийн тэртээ нилээн удаан хугацааны турш оршиж байсан энэ нуур нь цэнгэг устай байсан учир, […]

Засгийн газрын хаалт ба НАСА

Дээр үед би нэг хүлээн авалт дээр сургуулийнхаа хятад гаралтай нэг професортой юм ярих гэсэн чинь ярих юм олдодгүй ѳнѳѳгийн хятадын улс тѳрийн байдлын тухай юу бодож явдаг талаар нь асууваа. Тэгсэн мань нѳхѳр ѳѳдѳѳс: “за Тѳгѳлдѳр минь чи АНУ-ын улс тѳр ямар нүсэр замбараагүй холион бантан гэдгийг гадарлаж байгаа байх. Улс тѳрийн энэхүү нүсэр […]