Tag Archives: хиймэл дагуул

Ютуг дээрээс нь

Ангараг гариг дээрх Сониучханы зургийг тус гаригийг тойрон эргэж байгаа НАСА-ийн MRO хиймэл дагуул дээрээс нь авсан тухай дѳнгѳж саяхан бичсэн билээ. Тэгвэл мѳн НАСА-ийн сарыг тойрон эргэх LRO хиймэл дагуул нь саран дээр сарын ѳмнѳ газардсан хятадын хѳлгүүдийн зургийг хэдэн хоногийн ѳмнѳ дарсан байна: Хятадуудын саран дээрх роботуудын талаар анх удаагаа сонсож байгаа бол […]

Сониучханыг дээрээс нь

Ангараг гариг дээр ажиллаж эхлээд жил хагас орчим болж байгаа НАСА-ийн Сониучхан хѳлгийн дугуйнууд элэгдэж эхэлсэн тухай саяхан нийтэлж байсан билээ. Судлаачид дугуйнууд дээрх гэмтлийг судалж үзээд, “хамаагүй азаа үзээд яахав, одооноос бартаа тортогийг тойрсон шигээ болгоомжтой жолоодоё” гэж шийдээд байсан юм. Тэгвэл улаан нүдэн гаригийг тойрон эргэж байгаа НАСА-ийн MRO хиймэл дагуул дээрх HiRISE […]

ГАИА дуран хѳѳрлѳѳ!

Манай сүүн зам галактикийн тэрбум орчим оддын маш ѳндѳр нарийвчлалтай хэмжилтүүдийг хийхээр европын сансар судлалын агентлагийн дуран ѳчигдѳр орой хѳѳрлѳѳ. Дуранг ѳмнѳд америкийн Гиана (францын газар нутаг) дахь европуудын эзэмшилд байдаг станцаас оросын Союз пуужин хѳѳргѳсѳн юм. Хѳлѳг маань ахин 20 орчим хоног нисэж байж дэлхийгээс 1.5 сая км-ийн тэртээ байрлах таталцалын тогтвортой цэг дээр […]

Сансарын станц балраад байна

Ѳнгѳрсѳн 3 дахь ѳдѳр Олон Улсын Сансарын Станцын (ОУСС) хѳргѳлтийн системийн тэн хагас нь нэг хавхлагны эвдрэлээс болоод огт ажиллагаагүй болсон байна. Энэ асуудлаас болоод тус станц дээрх олон тѳрлийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн бѳгѳѳд мѳн станцруу чухал ачаа хүргэх байсан нислэгийг бас тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа аж. Эвдрэл хараахан тэнд одоо ажиллаж байгаа 6 […]

Ангарагийн дээгүүр нисэцгээе

Европын сансар судлалын агентлагийнхан Mars Express хиймэл дагуулынхаа авсан ангараг гаригийн гадрагын ѳндѳр нарийвчлалтай зургуудыг ашиглан гайхалтай бичлэгийг бүтээж ѳнѳѳдѳр олон нийтэд дэлгэлээ. Олон ѳнцѳгѳѳс нэгэн зэрэг авсан зургуудыг ашигласан тул яг л ангарагийн тэнгэрт онгоцоор нисэж байгаа мэт 3 хэмжээст дурслэлийг бүтээсэн байна: Mars Express хиймэл дагуул нь 2003 оны 6-p сарын эхээр дэлхийгээс […]

Улаанбаатар Сансараас

1970-аад оноос хойш НАСА болон АНУ ын геологийн тандалтын хүрээлэн (USGS) нар хамтран олон хиймэл дагуулуудыг ашиглан дэлхий даяарх гадрагын ѳѳрчлѳлтийг Landsat тѳслийн хүрээнд бүртгэсээр ирсэн юм. Ѳѳрѳѳр хэлбэл эдгээр хиймэл дагуулын зурагнууд нь тэр үеэс ѳдийг хүртэлх хугацаанд хэрхэн байгал орчин ѳѳрлѳгдѳж, хот суурингууд томрон тэлж буй талаарх мэдээллийг агуулж байгаа гэсэн үг. Тэгвэл саяхан […]

Пакистаны шинэ арал

Та бүгд хэдэн ѳдрийн ѳмнѳ Пакистан улсад 7.7-р хэмжигдэхүүний маш хүчтэй газар хѳлѳлт болж 500 гаруй хүний амийг авч одсон талаар сонссон байх. Гэхдээ их хэмжээний гарз хохиролоос гадна энэ гамшиг маань далайд бүхэл бүтэн арал бий болгочихсоныг та сонсоогүй байж магад. Тиймээс НАСА-ийн дэлхийг ажиглах хиймэл дагуулуудын нэг энэхүү шинэ арлын зургийг авсаныг хуваалцаж байна: […]

Гайхалтай Электро-Л

Электро-Л гэж ОХУ-ын Лавочкин компаниас гаралтай одоогоос жил хагасын өмнө хавьцаа зенит пуужинд дайгдан тойрог замд хүрсэн цаг агаарын хиймэл дагуул юм. Дэлхийг гео-тогтмол тойрог замаар тойрон эргэх ба 30 минут тутамд 1км/пиксел бүхий өндөр нарийвчлалтай дэлхийн зургийг авдаг байна. Энэ нийтлэлээр тус хиймэл дагуулын авсан гайхалтай зургууд болон тэдгээрээр бүтээгдсэн бичлэгүүдийг та бүгдтэй хуваалцаж […]

Хун ОУСС-тай залгагдлаа

Саяхан Orbital Sciences Corporation гэх хувийн компаний Антарес пуужинг НАСА хөлсөлж олон улсын сансарын станцруу (ОУСС)  ачаа хүргүүлхээр дэлхийгээс хөөргөсөн тухай нийтлэл бичиж байсан билээ: Антарес пуужингийн хөөрөлт Антарес пуужингийн толгой дотор нь байрлаж буй Хун (Cygnus) модуль нь нийтдээ хагас тонн хоол ундны болон бусад эд материалыг агуулж байгаа бөгөөд уг нь өнгөрсөн бүтэн […]

ISON сүүлт од Ангарагийн хажуугаар

Хэрвээ та бүгд санаж байвал одоогоос бараг жилийн өмнө орос болон беларусын 2 одонорон сонирхогч ISON төслийн дурангуудыг ашиглан нэгэн сүүлт одыг нээсэн тухай бичиж байсан билээ. Жилд олон зуун сүүлт одод нээгдэж л байдаг учир ганц сүүлт одны нээлтэнд нээх сонирхоод байх юм байдаггүй боловч энэ ISON сүүлт одны хувьд бол арай өөр хэрэг. […]